Өнгөрсөн долоо хоногт амбулаторийн 110,000 үзлэг хийгдсэнээс 9.8% нь томуугийн шалтгаанаар үзүүлжээ. Энэ нь өмнөх долоо хоногоосоо 0.2%-аар нэмэгдсэн үзүүлэлт болсон байна.
Энэ талаар Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга П.Эрхэмбулган "Улаанбаатар хотод томуу, томуу төст өвчний сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн долоо хоногт амбулаторийн 110,000 үзлэг хийгдсэнээс 9.8% нь томуугийн шалтгаанаар үзүүлжээ. Энэ нь өмнөх долоо хоногоосоо 0.2%-аар нэмэгдсэн үзүүлэлт.
0-5 хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл нийт өвчлөлийн 50%-ийг эзэлж байгаа тул эмнэлгийн орны тоог нэмж байна. Тухайлбал НЭМГ-ын харьяа 10, ЭМЯ-ны харьяа дөрвөн эмнэлэгт 1,400 хүүхдийг хэвтэн эмчлүүлэх боломжтой боллоо. Сүхбаатар дүүргийн "Сэлбэ" нэгдсэн эмнэлэгт 100 ор нэмж дэлгэсэн, дахин 100 ор нэмнэ.
Улаанбаатар хотын хэмжээнд 2,600 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 91 гаруй хувь нь амьсгалын замын өвчлөлтэй байна.
Ирэх долоо хоногт Баянзүрх дүүргийн ахмадын эмнэлэг болон Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны ахмадын эмнэлэгт хүүхдийн ор дэлгэхээр ажиллаж байна" гэж мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!