Уншиж байна ...
Зураг
Зураг

ХААН Банк “Quartz” систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Цахим шилжилтээр салбартаа түүчээлж, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ 90 орчим хувийг цахимжуулаад буй ХААН Банк комплаенсийн чиг үүрэгт ашигладаг технологио шинэчлэн нэвтрүүлээд байгаа билээ.

Энэтхэг улсад төвтэй олон улсын технологийн томоохон компани болох “Tata Consultancy”-ийн хөгжүүлсэн “Quartz” системийг өдгөө дэлхийн 80 гаруй улсын 160 орчим санхүүгийн байгууллага үйл ажиллагаандаа нэвтрүүлээд буй юм. Энэхүү дэвшилтэт хувилбар нь хиймэл оюун ухаан, машин сургалт, хэлний боловсруулалт ашигладгаараа давуу талтай бөгөөд өгөгдөлд суурилан нарийвчилсан хяналт, тулгалт хийж эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэн, санхүүгийн системийг тогтвортой, үр дүнтэй ажиллахад чухал үүрэг гүйцэтгэх юм.

Комплаенс болон эрсдэлийн удирдлагын тогтолцоондоо нэвтрүүлээд буй энэхүү Quartz системийг хөгжүүлэгч байгууллагаас албан ёсоор хүлээн авах ёслолын арга хэмжээ ХААН Банк цамхагт саяхан боллоо.

зураг
 

Энэ үеэр ХААН Банкны Эрсдэл хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч Г.Мөнхбаяр “Quartz” системийн нэвтрүүлэлт нь зөвхөн ХААН Банк төдийгүй Монгол Улсын санхүүгийн аюулгүй байдлыг хангахад чухал алхам болж байна. Тухайлбал, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг FATF олон улсын байгууллагын тавьсан шаардлагууд болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын бодлогод шаардлагатай технологиуд нь энэ системд суурилсан байдаг. Бид үүний тусламжтайгаар харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлэн, дэлхийн жишигт нийцсэн илүү найдвартай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байгаад баяртай байна” хэмээн онцлов.

ХААН Банк энэхүү төслөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өргөтгөсөн э-жайл аргачлал (Scaled Agile Framework)-ыг ашиглан хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь хэрэгжилтийг нарийн төлөвлөж, үе шаттай нэвтрүүлэхэд чухал түлхэц болдог.

зураг
 

ХААН Банк “Quartz” системийг нэвтрүүлснээр санхүүгийн аливаа гэмт хэрэг, залилан, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зэрэг эрсдэлүүдийг эрт илрүүлж, харилцагчдынхаа хөрөнгийг илүү аюулгүй, найдвартай хамгаалах боломжийг бүрдүүлэх юм. Мөн хиймэл оюун ухаан (AI), машин сургалт (ML), байгалийн хэлний боловсруулалт (NLP) зэрэг орчин үеийн технологиудыг ашиглан гүйлгээний хяналтыг илүү хурдан, өндөр нарийвчлалтай боловсруулж, харилцагчдын санхүүгийн аюулгүй байдлыг бүрэн хангах боломжийг  бүрдүүлэх юм.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.