ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн 2025 оны төсөв болон тээврийн хэрэгсэлтэй холбоотой төлбөр хураамжийг нэмэх тогтоолыг НИТХ баталжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны 12 дугаар сарын 2-нд болсон НИТХ-ын ээлжит бус II хуралдаанаар нийслэлийн 2025 оны төсвийн төсөл болон хамт дагалдуулж, өргөн барьсан авто тээврийн хэрэгслийн албан татвар, зам ашигласны төлбөрийг нэмэх тогтоолын төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг 12 дугаар сарын 4-нд хийнэ гэж НИТХ-ын дарга А.Баяр мэдэгдэж байв.

Гэвч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал цахим хуудсаар уг хэлэлцүүлэг өнөөдөр нийтэд нээлттэй явагдсангүй. Энэ талаар албаны эх сурвалжаас асуухад "НИТХ өнөөдөр 11:00 цагаас хуралдаж, нийслэлийн ирэх оны төсвийг баталсан. Тээврийн хэрэгслийн албан татвар болон зам ашигласны төлбөрийг нэмэх тогтоол нь дагалдаж орсон учир батлагдаж байгаа. Албан мэдээ гарна" гэв.

Хотын дарга Х.Нямбаатар "Ирэх онд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд заагдсан хязгаарыг 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийг одоо дагаж мөрдөж байгаа тарифаас 5 дахин нэмэгдүүлэн тогтоосноор Нийслэлийн замын сангийн орлого, эх үүсвэрийг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгасан" гэж нийтэд танилцуулсан юм. Эх сурвалжаас лавласнаар түүний танилцуулсан уг тогтоолын төслийг өнөөдөр баталжээ. Тогтоол 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.

зураг
 
зураг
 
зураг
 

Нийслэлийн 2025 оны төсвийн төслийн тухайд тэрбээр "Нийслэлийн ирэх оны төсвийн суурь орлогыг 3.226.4 тэрбум, суурь зарлагыг 3.226.4 тэрбум төгрөг байхаар тооцон нийслэлийн төсвөөс улсын төсөвт орлого төвлөрүүлэхгүй. 

Нийслэлийн төсвийн орлого 85.9% буюу 3.3 их наяд төгрөгийг татварын орлогоор, 14.1% буюу 541.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор төвлөрүүлэхээр байна.

Нийт зарлагын төсөлд 38.2% буюу 1.3 их наяд төгрөгийг урсгал зардалд, 48.9% буюу 1.7 их наяд төгрөгийг хөрөнгийн зардалд, 2.2% буюу 78.3 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд, 9.4% буюу 327.2 тэрбум төгрөгийг үнэт цаасны эргэн төлөлтөд, 0.4% буюу 14.1 тэрбум төгрөгийг алслагдсан гурван дүүргийн санхүүгийн дэмжлэгт олгохоор төлөвлөлөө" гэж байв.

Харин Төрийн аудитын газраас нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд хийсэн дүгнэлтийг танилцуулахдаа "Нэг удаагийн шинжтэй, тэвчиж болох, үр ашиггүй үрэлгэн зардалд 1.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Нийслэлийн төсвийн зарлагыг 16.2 тэрбум төгрөгөөр бууруулах боломжууд байгаа"-г зөвлөсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
43
Зураг
ТЭНЭГЛЭЛ
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
48 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.116.247] 2024/12/5
Бордюрын шахаандаа амташчаад янз бүрийн татвар нэмж ард түмнийг шулхаар чичирч байхаар хувийн их дээд сургууль нэртэй мөнгөний машинуудыг хотоос гаргахад л түгжрэл гэдгийг мартана шдээ.
0 | 0 Хариулах
Алтан [59.153.115.103] 2024/12/5
Татварыг бүсчилж хотын төвд машинтай явахыг хязгаарлах байтал бүхэлд нь нэмэхээр ялгаагүй.
1 | 0 Хариулах
Сонордуулга [103.145.234.111] 2024/12/5
УИХ-аас хуулиар тогтоосон татварыг дур мэдэн нэмэх, хууль санаачлах эрх хотын ЗД-д байхгүй. Татварыг хуулиар тогтоох онцгой бүрэн эрх ҮХ-иар УИХ-ын чиг үүрэгт хамаарна.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.29.243] 2024/12/5
Сөрөг хүчингүй нам гарвал ийм л аюултай болоод байна даа. эд нарын мөрийн хөтөлбөр юу байлаа эргэж нэг харахаас
2 | 0 Хариулах
Зочин [202.131.246.10] 2024/12/5
Үхсэндээ алга ташдаг малууд вэ
3 | 0 Хариулах
Mongol Bulan [139.5.217.39] 2024/12/5
www.bulan.mn - Монголчуудын Нээлттэй Форум
0 | 0 Хариулах
Зочин [202.21.113.50] 2024/12/5
Бидний сонгоогүй хүмүүс биднийг удирдах нь Ардчилал мөн үү
3 | 0 Хариулах
Зочин [172.58.166.116] 2024/12/5
Mash zuw ene ercheerew baigaarai
1 | 2 Хариулах
Иргэн [66.181.190.135] 2024/12/5
Нийтийн тээврээр зорчдог, явганаар алхдаг, дугуй унадаг хүмүүст мөнгөн урамшуулал олгох юу болсон бэ?
1 | 1 Хариулах
Зочин [202.55.188.90] 2024/12/4
Зардалаа бууруул олон дарга нараа цөөл Нямбаатар аа. Хамтдаа бүсээ чангалах ёстой ганцхан иргэд биш шүү
3 | 0 Хариулах
Зочин [223.38.90.130] 2024/12/4
Zamaa ehled gaigu bolgochod tatvar neheeche. Unehe shaardlaga hangasan nugu. Hun mashin ni tusdaa zamtai bol tatvar tuluy
2 | 0 Хариулах
Зочин [37.19.205.153] 2024/12/4
Монгол амьдрах арга яаж ийгээд гадагшаа гарья дөө. Өдөр тутам нян баатарын дарамт шахалт хавчлага.
2 | 1 Хариулах
Хүннү [202.9.46.47] 2024/12/4
Би нийслэл хотын замыг 5 сар ашгилдаг, Зуны 3 сард нь хотоос 400км зайтай хөдөө байдаг, өвөл нь 11-р сараас 3-р сар хүртэлт машинаа ундаггүй. Иймээс үлдсэн 5 сарыг 20833₮- үржүүлхэд 104 165₮-г зам ашгилсны төлбөрт төлөх ёстой. 7 сард нь зам ашиглаагүй тул үлдсэн 145 835₮-г төлөхгүй. Энэ зөвүү Нямбаатар аа. Өө мартаж, зам ашгилсан 5 сарын хугацаанд дугаарын хязгаарлалтаар 20 хоног үүнийг өдрийн 694₮- үржүүлхэд 13880₮ бас хасагдаад 90 285₮ төлөх нь. Төр дээрэмдэхгээд байвал иргэд ч яс тооцоо хийх болно. Над шиг мянга мянган иргэд байгаа. Үүнийг маш амархан шийдвэрлэж болно. Хотын гудамжаар дүүрэн камер, скайнер байршуулсан, татвар төлөгч бидний асар их мөнгийг үүнд зарцуулсан. Үүний үр дүнг одоо л үзэх ёстой.
10 | 0 Хариулах
Зочин [103.168.34.106] 2024/12/4
ёстой пэдка юмаа
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.115] 2024/12/4
гол нь явган болон дугуйн зам ихээр тавихыг иргэд өөрсдөө нийлээд шаардаачээ яасан хүлцэнгүй юм
1 | 0 Хариулах
уб иргэн [66.181.191.88] 2024/12/4
10 дахинмнэм 250 мянгаар нэг удаа хоолонд эсвэл архи авч уудаг шүү дэ хэтэрхий бага бн
2 | 3 Хариулах
MGL [202.9.46.47] 2024/12/4
Бид чам шиг олон түмний боломжийг хулгайлсан хулгайч биш. Тиймээс чадахгүй. Идсэн уусан чинь ихдээд байвал чи10 дахин өг л дөө.
3 | 0 Хариулах
Зочин [64.119.29.243] 2024/12/5
аргагүй л хагартал баяжсан МАН-хан мөндөө
2 | 0 Хариулах
Зочин [23.175.25.63] 2024/12/4
Tom jagsaal bolohn dee!!! irged ee ene udaa heduulee ed naraar boovduulahgvi yalna shvv
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.220] 2024/12/4
тэдний херенгийг хураа огцоруул
1 | 0 Хариулах
Zochin [66.181.180.169] 2024/12/4
Агаарыг бохирдуулж байгаатай харьцуулбал бага юм бна. За одоо хөрс, ус агаар бохирдуулж байгаа бусад яндангаасаа тах авчих.
3 | 0 Хариулах
Zochin [66.181.180.169] 2024/12/4
Жорлон, муу усны нүхнээс татвар ав.
3 | 0 Хариулах
Бсду [59.153.87.51] 2024/12/4
Баярлалаа, төлөөлөгчидөө. Хорооны чинь иргэд танд их баярлаж хандах болно.
4 | 2 Хариулах
Зочин [103.168.34.106] 2024/12/4
😂😂😂
0 | 1 Хариулах
Зочин [103.168.34.183] 2024/12/4
Ман ыг дэмжигчдэд баяр хүргэе. Танаас 30к аваад одоо та 300к болгож төлнө. Амжилт ман ын лаллруудад
8 | 0 Хариулах
Зочин [66.181.176.188] 2024/12/4
За цахилгааны үнэ нэмлээ татвар нэмлээ одоо тэгүүл хотын газрыг зарж баяжсан авлигачдын хөрөнгийг хураах цаазаар авахыг шаардаж жагсах хэрэгтэй
6 | 0 Хариулах
irgen [202.9.46.250] 2024/12/4
Hotiin tusviig undur batalj mungu ideh sanaatai bgaa bolhooroo tatvaraa nemj ard irgeded achaagaa uuruuleh gesen sanaa l bna. Tuunees bish zamiin achaalal bodson yum ch bhgui bhoo
0 | 0 Хариулах
Зочин [202.21.121.234] 2024/12/4
Зам ашигласны төлбөрийг моторын багтаамжаар биш хэр их хөдөлгөөнд оролцож байгаагаар нь авдаг болооч эргүү новшнуудаа.
6 | 1 Хариулах
Хүннү [202.9.46.47] 2024/12/4
Хамгийн зөв санааг өөрөө хэллээ. Зун хөдөө ажилтай хотын зам ашгилдаггүй мөн өвөл хальтаргаа гулгаанаас болж 3 сар машинаа ундаггүй жолоочоос зам ашгилсны татвар бүтэн авах нь шууд л төрийн дээрэм ш дээ. Хот татвар төлөгчидийн мөнгөөр баахан камер, скайнерыг гудамж замаар дүүрэн тавьсан. Одоо л түүнийхээ ашиг тусыг үзэх ёстой. Эдгээр скайнерын бүртгэлээр хураамжаа дараа жилийн эхний улиралд авдаг болдог орчин үеийн цахим системийг нэвтрүүлэх хэрэгтэй.
2 | 0 Хариулах
Зочин [202.55.180.58] 2024/12/4
3001-4000сс хэд болсон юм бэ гөлгүүдээ
1 | 0 Хариулах
Зочин [202.131.232.156] 2024/12/4
205k orchim bololtoi.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.184.234] 2024/12/4
Нямбаатарын суганы үснүүд эзэндээ пялдагнаж байх шив. Удахгүй бүгд гудамжинд гарах үүдээ нээх шив
5 | 0 Хариулах
Зочин [103.212.162.81] 2024/12/4
Шудрага бус бнаа. Зүгээр л хотоо тэлж төвд баригдаж байгаа барилгуудаа зогсоож компаниудад нөхөн төлбөр буцааж өг. УБ шиг хүн амтай хот гадаадад бол хэд дахин том бдг. Блок бүрээр замтай бдг. Ард түмний амьдралыг ингэж боож болохгүй. Ийм хотыг байгуулсан нь төр өөрөө. Машин унаад дэмий тэнэж явдаг хүмүүс бдгт би итгэдэггүй. Татвар яаж ч нэмсэн эцэг эх хүн гэр бүлээ тэжээхийн тулд машинаа унаад гарах л болно. Ямар ч татварыг төлөөд л ажил амьдралдаа зүтгэнэ. МАН л төсөвөө бүрдүүлэхэд нэмэртэй юм даа.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.160.125] 2024/12/4
Бонд босгож сонгуульдсан мөнгөө иргэдийн халааснаас гаргуулахаар бүр шийдчихлээ шүү
3 | 0 Хариулах
Зочин [66.181.187.96] 2024/12/4
Өшөө сайн нэмээд Prius унасан хөдөөний оркуудийг шахаж гаргах байсийн
0 | 2 Хариулах
Зочин [202.126.94.62] 2024/12/4
Зөвөө зөв. Татвараа сайн нэмээд, дугаарын хязгаарлалтаа больчихвол айлууд 2 дахь машинуудаа зарж эхлэнэ, тэр хэрээр автомашины үнэ, тоо буурна гэж бодож бн
0 | 2 Хариулах
Зочин [202.126.90.142] 2024/12/4
Эсэргээрээ инфляц нэмэгдэж залуучууд гадагшаа явах урсгал л нэмэглэх болов уу.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.41] 2024/12/4
Orgil tsaguudad nemeed busad uyd 0 tatvargui bailgaj boloh bailtai
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.41] 2024/12/4
Busad uy tatvargui yu😂
1 | 0 Хариулах
Зочин [202.21.107.20] 2024/12/4
МАН амлалтаа зөрчлөө. УИХ ыг тараах ёстой бишүү.
8 | 0 Хариулах
Зочин [202.9.46.2] 2024/12/4
Татвар төлөх нь зөв шүү. Татвар өндөр байх нь ч зөв. Хамгийн гол нь миний төлсөн татвар надад болон миний гэр бүлд үр хүүхдэд маань яаж хэрхэн нөлөөлөх үү????? Татвар төлөөд л байдаг, төлсөн татварынхаа үр ашиг шимийг бид яаж хэрхэн хүртэж байна гэдгээс их зүйл хамаарна шүү!!!! Одоогийн байдлаар Монгол Улсын иргэн би энэ Улсад нэг төгрөг, бүүр цаашлаад 1 ч мөнгөний татвар төлөх хүсэл алгааааа
2 | 1 Хариулах
Зочин [43.228.130.115] 2024/12/4
тэгвэл дугаарын хязгаарлалтаа болио
4 | 0 Хариулах
Зочин [87.92.165.107] 2024/12/4
БАРАГ БҮТЭЭМЖ ГЭЖ МЭДЭХГҮЙ ХОТОД ЗӨВ ШИЙДВЭР Б. БИ НЬ ЕВРОПЫН НЭГ УЛСАД АМЬДАРДАГ ХҮН Б. МИНИЙ ДААТГАЛ 4,500,000₮, ЗАМ АШИГЛАСАН ТАТВАР 800.000₮. БЭНЗИН 1ЛИТР НЬ 7000₮. 1600СС МОТОРТОЙ СУУДЛЫН ЖИЖИГ ТЭРЭГТЭЙ ХҮН Б. ЭНД ЯМАР Ч ТҮГЖРЭЛ АЛГА. УЛААНБААТРААС 3 ДАХИН ОЛОН МАШИНТАЙ ХОТ
0 | 2 Хариулах
XAH [202.55.183.178] 2024/12/4
Дэмжиж байна.
1 | 2 Хариулах
зочин [49.0.132.130] 2024/12/4
Zov zov. Odoo dor bvrnee xariutslagatai saxilga battai baij surax xeregtei. Aliin bolgon amidral xetsvv bn gsen neriidleer taavaaraa dur duraaraar avirlaj amidartsgaaxav. Ajil xiixgv amar xylbar argaar amidrax sonirxoltoi bvxel bvten ve tsaana chin bii bolchixood soliorood gonginood yvj bn. Deer n bvr xaa xaanaa xariutslaga gej medexeen bsan. Ajil xiixeeree ajild togtoxgv xariutslaga gej medexgv ylarxsan zaluus ix bolj. Tiim bolxooroo amar xylbar arga zam xaisan noxdvvd oorsdiin amidralaa xvnd bdald oruulchixaad terendee busdiig buruutgaad xamaatan ax dvv naraasaa yl goridono, tor zasgaas buruugaa xaina. Xarin tor zasgaas ajlaa sain xiij avilgachin maluuddaa xariutslaga tootsoxiig xariutslagatiagaar shaardax estoi. Songuulia ch ogdog bx estoi.
1 | 2 Хариулах
zochin [103.168.35.195] 2024/12/4
zow2 nem2
0 | 1 Хариулах
Зочин [87.92.165.107] 2024/12/4
ОНИГОО ОНИГОО. ПРҮҮСНЭЭС 10 -20 ДАХИН ҮНЭТЭЙ ТАНСАГ МАШИНУУДЫН ТАТВАР НЬ ЕРДӨӨ 2.5 ДАХИН ИХ НААССН. ККК. ГЭХДЭЭ ПРҮҮСТЭЙ ГАРУУД МОТОЦИКЛ, МОПЕД УНАЖ АЖЛАА АМЖУУЛЖ СУР ЗА ЮУ. БҮГД Л ХӨӨРХӨН ХӨДӨӨНИЙ МАНТУУНУУД БИЗ ДЭЭ? ХУЖАА МОТО ЯРГАЛДАГ ГАРУУД БИЗ ДЭЭ? ТАТВАР НЬ Ч ХАМААГҮЙ БАГА ЮМ Б...
1 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2024/12/4
Yooy zailmaar boltol tatvaraar daramtlah ym aa!
2 | 1 Хариулах