• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Ирэх оны нийслэлийн төсвийн орлогын 85.9% буюу 3.3 их наяд төгрөгийг татвараар бүрдүүлнэ

Б.Манлай
2024 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн ИТХ-ын/НИТХ/ ээлжит бус II хуралдаан эхэллээ.

Өнөөдрийн хурлаар ирэх оны нийслэлийн төсвийг батлах, автотээврийн хэрэгслийн албан татварын хувь хэмжээ, авто зам ашигласны төлбөрийг шинэчлэн батлах, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг дарж булшлах тарифыг шинэчлэх гээд эдийн засгийн асуудлыг хэлэлцэнэ.

Нийслэлийн ирэх оны төсвийн суурь орлогыг 3.226.4 тэрбум, суурь зарлагыг 3.226.4 тэрбум төгрөг байхаар тооцон нийслэлийн төсвөөс улсын төсөвт орлого төвлөрүүлэхгүй байхаар баталжээ. 

Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэлийн ирэх оны төсөвт гурван их наяд 856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн. ААН-ийн орлогын албан татвар 200.9 тэрбум, хувь хүний орлогын албан татварыг 251.9 тэрбум, хөрөнгийн албан татварыг 107.7 тэрбум, татварын бус орлогыг 351.1 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэхээр байна.

Төсвийн төслийн тооцоогоор нийслэлийн төсвийн орлого 85.9% буюу 3.3 их наяд төгрөгийг татварын орлогоор, 14.1% буюу 541.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор төвлөрүүлэхээр байна.

Нийт зарлагын төсөлд 38.2% буюу 1.3 их наяд төгрөгийг урсгал зардалд, 48.9% буюу 1.7 их наяд төгрөгийг хөрөнгийн зардалд, 2.2% буюу 78.3 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд, 9.4% буюу 327.2 тэрбум төгрөгийг үнэт цаасны эргэн төлөлтөд, 0.4% буюу 14.1 тэрбум төгрөгийг алслагдсан гурван дүүргийн санхүүгийн дэмжлэгт олгохоор төлөвлөлөө.

Урсгал зардлын төсвийн төсөлд 827.1 тэрбум төгрөг буюу 61.9%-ийг хотын шуудын урсгал зардалд, 508.5 тэрбум төгрөг буюу 38.1%-ийг есөн дүүргийн урсгал зардал эзэлж байна.

Ирэх оны төсвийн хөрөнгөөр нийт 4.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүнээс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1.5 их наяд, замын сангийн хөрөнгө оруулалтаар 153.2 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 24.1 тэрбум төгрөг нийт 1.7 их наяд төгрөгийн шинэ 97 төсөл арга хэмжээ, шилжин хэрэгжих 68, 2024-2025 онд дамжин санхүүжих 2.9 их наяд төгрөгийн 263 төсөл арга хэмжээг тус тус санхүүжүүлэхээр тусгалаа" гэж танилцууллаа.

Төсвийн тухай хуульд, төсвийн төслийг боловсруулахдаа олон нийтэд танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг тусгана гэж заасны дагуу Ulaanbaatar.mn цахим хуудсанд байршуулан иргэдийн саналыг авахын зэрэгцээ есөн дүүргийн 400 гаруй иргэдийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг хийжээ. Мөн цахим санал асуулга явуулахад нийт 700 орчим саналыг ирүүлсэн байна.

Иргэд, сургууль орчмын аюулгүй байдлыг хангах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, урт цагааны гудамжийг ногоон байгууламж болгох, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, үерийн хамгаалалтын барилга байгууламжийг өргөтгөх, ногоон байгууламж, гэрэлтүүлгийг нэмэх, явган болон дугуйн зам барих, авто замыг өргөтгөн шинэчлэх, орон сууцны дээврийн засвар, цахилгаан шатны засвар арчлалтыг хийх зэрэг саналыг ирүүлсэн байна. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Нийслэлийн 2025 оны төсвөөс иргэдийн дээрх санал, хүсэлтийг шийдвэрлэнэ” гэв.

Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг намын бүлгээр хэлэлцүүлэхээр шилжүүллээ. НИТХ дахь АН, МАН-ын бүлэг 12 дугаар сарын 3-нд төсвийн төслийг хэлэлцэх бол төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг 12 дугаар сарын 4-ний 10:00 цагт НИТХ-ын хурлаар хэлэлцэхээр товлосноор өнөөдрийн ээлжит бус хурал өндөрлөлөө.

ШУУД ҮЗЭХ:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ТЭНЭГЛЭЛ
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.190.205] 2024/12/3
Бондын 500 саяыг дур мэдэн зарцуулаад л идэж ууж болох нь гээд л амташжлаа энэ хулгайч. Гайгүй ээ чи галзуурч л бай.
0 | 0 Хариулах
Нүгэлт хөндий [45.117.35.7] 2024/12/2
Та нарыг агаар ус хоол хүнс сэтгэхүй стрессээр чинь хордуулна мал шиг ажиллуулж олсон орлогийн чинь 40%-ийг татварт авна шууд бусаар 20% инфляциар авна хэрэглэж байгаа хөрөнгөөс чинь ч татвар авна хадгалж байгаа төгрөг болгоноос чинь татвар авна төлсөн ЭМД НД-ийн мөнгийг нь хэрэглүүлэхгүй иднэ одоо сан чинь хоосон та нарыг бодуулахгүй олон нийтээр тархи угааг угжны алиа албадай жүжигчид инплүүзэрүүдээр буллидуулна тэгээд та нар жагсаж ч адахгүй талбай дээр ирэхээр чинь нэгээр нь удирдуулсан болгоод залгааж тараана төлбөртэй гэж идэвхийг чинь бууруулна та нар яаж ч чадахгүй хог дундаас татвар босгож өгдөг хархнууд л төдий юм шүү дээ одоо улс төрчид бид хэд та нарыг хавдар тустал чинь ажилуулж үхүүлж байгаад өөр оронд гэр бүлээ аваад гарчихна ямар ч шувуу ирж авч чадахгүй ийм л байна
0 | 0 Хариулах
ТЭРБУМТАН НЯН [202.179.27.187] 2024/12/2
МАН СОНГОГЧДОО БАЯРЛАА
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.227] 2024/12/2
Манай нэг найз нохойндоо Бордюр гэж нэр өгсөн
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.30] 2024/12/2
Татварын байцаагч таны бөгсийг сайн урах нь дээ.
1 | 0 Хариулах
Zochin [66.181.190.40] 2024/12/2
Jiliin 4 ulitald yavdag mashinaas iluu ulitalyn chanartai yavdagaas n baga tatvar huraamj avbal shudraga blno
1 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2024/12/2
УБ ын машины тоог бариулж шинээр нэмж дугаар олгохгүй нь бол маш зөв шийдэл шүү. Харин жигд бүх машинд ижил татвар нэмж болохгүй. Хэн их зорчиж явдаг нь илүү төлж байвал шударга
3 | 0 Хариулах
Зочин [202.126.88.167] 2024/12/2
Хотоороо бүгдээрээ түгжрээд нам зогсох дөхөж байна. Ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй.
0 | 1 Хариулах
Зочин [202.131.230.70] 2024/12/2
хөдөөнийхөн явж газах нутгаа хөгжүүл. Юугаа хйиж хүний нутагт хорогдоод байдаг юм.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.247] 2024/12/2
Бордюрын шахаандаа амташчаад янз бүрийн татвар нэмж ард түмнийг шулхаар чичирч байхаар хувийн их дээд сургууль нэртэй мөнгөний машинуудыг хотоос гаргахад л түгжрэл гэдгийг мартана шдээ уул нь.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.191.64] 2024/12/2
Tatbariig togtbortoi bailgan hurungu oruulalt tatan bga hurungu deeree menejment hiij mungu bosgon gdg bgaa da tatbar nemen dabuulan bielvvlen gdg irgedees songgdson hotiin darga gj bdgiimuu songoson irgedee daramrlah gdg
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.20] 2024/12/2
Энэ нээрээ амташчижээ. Бөөн мөнгөн др буугаал яаж ийгээл бордюр мордюр чаагаал огцом баяжаад байгаа гар даа. Хэнтийн сданууд нээрээ арайл дээрэлхэж бган шүү. Хамгийн тэнэг пиздануудад нь л дээрэлхүүлээд бхын. Монголчууд үнэн доожоогүй, унхиагүй ард түмэн шүү нээрээ. Аймхай ч гэж энэ дэлхийд манайхаас илүү туулайн зүрхтэй үндэстэн бхгүй бх.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.240.147] 2024/12/2
Эд нар ер нь татвар авна нэмнэ гэж байгаа бол юунд зарцуулаад байгаагаа тайлагнах хэрэгтэй.
4 | 0 Хариулах
зочин [103.57.94.170] 2024/12/2
Замын болон агаарын бохирдолын хураамжийг авч байгаа шатахуунаас нь НӨТ хэлбэрээр авбал шудрага болно доо
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.125] 2024/12/2
Бонд босгож, зам засч идсэн мөнгөө ард түмнээс эргэж төлүүлэх арга гэж харж байна
5 | 0 Хариулах