• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Гэр нь ойр байдаг сургуулийн хүүхдүүдээ нэг машинаар авах, хувийн байгууллагууд оргил ачааллаас өмнө ажлаа тараавал түгжрэл буурна"

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн авто замын уулзваруудад цагдаагийн биет зохицуулалт хэрхэн хийгддэг, түгжрэлийг үүсгэдэг жолооч нарт холбогдох үйлдлүүдийн талаар мэдээллээ.

ТЦА-ны ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир "Нийслэлийн авто замуудад өдөр ирэх тусам тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байна. Цагдаагийн албан хаагч хөдөлгөөний авто замын уулзварт нягтрал ихтэй байгаа хэсгээс зам чөлөөтэй хэсэг рүү тээврийн хэрэгслийг явуулах биет зохицуулалтыг хийдэг. Нэг албан хаагчид 250-300 тээврийн хэрэгсэл ногдох байтал 3,000-4000 тээврийн хэрэгсэл ногдож байна. Нийслэл хотын хяналтад байдаг томоохон 80 уулзварт 240 албан хаагч гурван ээлжээр үүрэг гүйцэтгэдэг. Жижиг уулзваруудад замын хөдөлгөөн гэрлэн дохиогоор зохицуулагддаг.

Шинэ жилийн баярын уур амьсгал орсон энэ үед Нарантуул, Дүнжингарав, Сандэй худалдааны төвийг чиглэсэн авто замын ачаалал өдрийн турш их болж байна.

Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар тухайн уулзвар, гарц руу нэвтрэхэд үндсэн ногоон гэрэл ассан ч хөдөлгөөн үргэлжлүүлэх боломжгүй үед зогсох шугам дээрээ зогсож байхыг зөвлөе. Цагдаагийн албан хаагч уулзварт зохицуулалт хийхээ болихоор уулзварыг чагталж, зохиомол түгжрэл үүсгэдэг.

Томоохон зах худалдааны төвийн нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ 5-10 минут үлдээж явахад нэг урсгалыг хааснаас 50-100 орчим тээврийн хэрэгслийг түгжрэлд оруулах тохиолдол гарч байна.

Харин жижиг уулзвар, гарцын замын нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ тавих, үргэлжилсэн цагаан зураас давах, урсгал сөрөх, зам тээврийн осол гаргах зөрчил гарч байна. Нийслэл хотын хэмжээнд нэг өдөрт зам тээврийн ослын 185 дуудлага мэдээлэл ирж байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, зуны улирлын дугуйтай, тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангасан эсэх, жолооч мөн эсэхэд уулзварт зохицуулалт хийж байгаа цагдаагийн албан хаагч давхар хянадаг юм.

Жолооч нар бие биедээ хүлээцтэй хандах, цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэх, замын хөдөлгөөний дүрмээрээ зорчихыг уриалж байна" гэв.

Үргэлжлүүлэн "Төрийн байгууллагууд ажлын цагийн уян хатан зохицуулалт хийж байгаа. Харин эцэг эхчүүд гэр нь ойр байдаг хүүхдүүдээ нэг машинаар авч явах, хувийн байгууллагууд оройн оргил ачааллын үеэс өмнө буюу 16:00 цагт ч юмуу ажлаа тараах зохицуулалт хийвэл ажилтнууд нь хүүхдээ эрт авах, замын ачааллыг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой. Бүх байгууллагын ажил тодорхой нэг цагт зэрэг тарахаар замын ачааллыг нэмэгдүүлдэг.

Түүнчлэн эцэг эхчүүд бага насны хүүхдээ скүүтэр дээр суулгаж явах тохиолдол гарч байна. Өвлийн улиралд скүүтэр унахыг хориглоно. Жил бүрийн 10 дугаар сарын 15-наас 4 дүгээр сарын 15-ныг хүртэл хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарладаг" гэж ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [219.240.152.18] 2024/12/15
Эдийн засгийн арга нь дунд зэрэг , ухамсрынх бол бүр ч явахгүй , захиргаадалт бол таарах тийм л хачин бүдүүлэг хүмүүс юм бна даа манайхаан бид чинь ... бүтээх бүтэх талаас нь биш ,дандаа болохгүй талаас нь харах ... муугийн муу гэхээс өөр яалтай . МОНГОЛЧУУДЫН ЦУСАНД ХОТЛООРОО АЖЛАА АМЖУУЛЖ ЯВСАН ХОТ АЙЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ БАЙСАН Л ЮМСАН ...
1 | 0 Хариулах
Zochin [202.55.188.82] 2024/12/15
Nymbakter sda min ajilaa chadkuu bol gadaadiin mergejiltenuud avchir lalaraa
0 | 0 Хариулах
Zochin [202.55.188.82] 2024/12/15
Buteen baiguulalt hiigeech.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.44] 2024/12/15
Оройгүй тэнэг оркууд ойлгохгүй ээ. Хүний эрх яриад машинтайгаа төрсөн гэж гуцна.
4 | 0 Хариулах
Зочин [103.212.118.187] 2024/12/14
Замаар зорчиж буй машинуудыг харахад ажил эхлэх дуусах биш цагаар дотроо ердөө ганц ганцаараа явж бна шүү дээ. Жнь:20 машин тутмын 14 нь.
0 | 0 Хариулах
Явган замаа цэвэрлэж, цас мөсгүй болговол. [103.168.34.150] 2024/12/14
Явган замаа цэвэрлэхгүй, цас мөсөө арилгахгүй байнаа. Цэвэрлэчихвэл явган явмаар л байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.62] 2024/12/13
Сургуулийн сурагчдыг бага дунд гэж ялгахгүйгээр энэ сарын 20-ноос нэгэн зэрэг амраагаачээ
1 | 0 Хариулах
zochin [43.242.242.65] 2024/12/13
bur sanaa amar yum boloh n shiv de uur yu yu gej shaamaar baina daa? amniihaa zorgoor amarhan yum yarij baih shiv?
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.109] 2024/12/13
Ийм л эргүүнүүд дүүрэн болжээ.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.162.124] 2024/12/13
Ерөөсөө битгий ажил хий гээд байгаамуу?
2 | 0 Хариулах
Зочин [139.5.217.30] 2024/12/13
Цагдаа чөлөөтэй байгаа урсгал руу явуулахгүй хаагаад улам түгжрэл үүсгэдэг жишээ нь: Нарны гүүрийн урдаа хойш, тэмээтэй уулзварын баруунаас хойш урсгалыг хааснаас Чингисийн өргөн чөлөө мөнхийн түгжрэлтэй
3 | 0 Хариулах
Зочин [59.153.114.182] 2024/12/13
Эрт л түгжирч эхлэнэ шд. Утаггүй юм. Өдрийн 1 ээс түгжрэл эхлэж байна сохор юмуу
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.27] 2024/12/13
бүүр 11,40-өөс эхлээд л таг болж бналээ. Багшийн дээдээс 13 хүртэл 40 минут явсан шд
0 | 0 Хариулах
zochin [43.242.242.65] 2024/12/13
Morin tsag shu de Mongolchuud chn morin tsagt mashinaa gargaj irj unadag mori gej boddog baihgui yu
2 | 0 Хариулах