Уншиж байна ...

З.Баасанням: ИТХ-ын төлөөлөгчид хувийн эрх ашгийг хамгийн сүүлд тавьж, гаргасан шийдвэр иргэдэд ээлтэй байна

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж, 58/4 дүгээр тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг “Авлигын эсрэг олон улсын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг. Энэ өдрийг тохиолдуулан АТГ-аас НИТХ, НЗДТГ-тай хамтран Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг танилцуулах сургалтыг зохион байгууллаа. 

Энэ үеэр АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням "Авлигыг таслан зогсоох, устгахад хүн бүрийн оролцоог дэмжлэг, хувь нэмрийг чухалчлан үзэж, энэ жилийг “Авлигын эсрэг залуустай хамт нэгдье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Энэ жил нийслэл, орон нутгийн сонгууль болж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг байгуулсан жил. Нийт сонгогдсон иргэдийн төлөөлөгчдийн дийлэнх нь залуус байгааг харгалзаж улс орон даяар шинээр сонгогдсон төлөөлөгчдөө оролцуулсан сургалтыг зохион байгаа.

ИТХ-ын төлөөлөгчдийг сургалтад оролцуулсан нь авлигын эсрэг бүгдээрээ нэгдэх, юунд анхаарах тухай ойлголтыг өгнө.

Иргэдийн төлөөлөгч бүр тухайн орон нутаг, дүүргийн хөгжил дэвшилд сайн, сайхныг бий болгоно гэж сонгуульд оролцож сонгогдож үүрэгт ажилдаа орсон байгаа. Төрийн албан хаагчид, ИТХ-ын төлөөлөгчид хувийн эрх ашгаас татгалзаж чадвал хөгжил дэвшлийг илүү дээш нь татсан шийдвэр болж чадна.

ИТХ-ын төлөөлөгчид хувийн эрх ашгийг хамгийн сүүлд тавьж, гаргасан шийдвэр иргэдэд ээлтэй, дүүрэг, орон нутгийн хөгжилд нийцсэн, авлигын эсрэг шийдвэр байж чадна" гэж ярилаа.