Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(ЭХЭМҮТ)-ийн Амьсгалын замын эмгэг судлалын тасгийн эмч Г.Болортуяа эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийнхээ эрүүл мэндэд хэрхэн анхаарах талаар дараах зөвлөгөөг өгөв.
Тэрбээр "Томуу төст өвчний дэгдэлтийн үед амбулаториор үйлчлүүлж буй иргэдийн 80 орчим хувийг 17 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүний 60-70 хувь нь 0-5 насныхан юм.
Томуу төст өвчний 200 гаруй төрлийн вирус бий. Эдгээрийн онцлог шинжүүдээс шалтгаалан илрэх зовуурь өөр. Жишээлбэл халуурах, нусгайрах, хамар битүүрэх, толгой өвдөх, үе мөч шархирах, жихүүдэс хүрэх, ядарч сульдах зэрэг нийтлэг шинж илэрч байна. Харин томуугийн вирус нь А, B, C, D хүрээний хэв шинжтэй байдаг.
ХӨСҮТ-ийн лабораторийн шинжилгээгээр томуугийн хүрээний H1N1, синциталь вирусь аденовирус, Н-томуу, коронавирус эргэлтэд байна гэж үзсэн.
Томуу, томуу төст өвчин нь агаар дуслын болон хавьтлын замаар халддаг. Хүүхэд өвдөөд халдварын эхний хоногоос 3-4 өдөрт халдвар дамжуулах буюу дараагийн хүнийг өвчлүүлэх чанар нь хамгийн өндөр. Энэ хугацаанд хүүхэд хичээл, сургуульдаа явалгүй гэртээ эмээ уугаад ажиглах хэрэгтэй. Зарим үед энэ тохиолдол долоо хоног хүртэл үргэлжилдэг.
Эцэг эхчүүд хүүхдээ ямар нэг шинж тэмдэггүйгээр халуурлаа гээд ирдэг. Хүүхэд халдвар авахад шалтгаан тодорхойгүйгээр 2-3 хоног халуурч болно гэж үздэг бөгөөд энэ нь томуу, томуу төст өвчний нууц үе гэсэн үг.
Түүнчлэн манай хүүхэд хатгалгаагаар өвдөөд эмнэлэгт эмчлэгдээд гэртээ гарсан ч дахиад халуурлаа, дахин хатгалгаа боллоо гэж байгаа. Хүүхэд биеийн байдлаас шалтгаалж эмнэлэгт 5-10 хоног эмчлэгдээд гардаг. Гэтэл . Эмнэлэгт халдварын цочмог үеийг дараад гаргаж байгаа. Гэрийн асаргаа хамгийн чухал. Хүүхдийг дахин халдвар авахаас сэргийлэх хэрэгтэй. .
Мөн томчууд гэртээ орохдоо гараа сайтар угаах, амаа зайлах зэрэг халдвар хамгааллын дэглэмийг баримтална уу" гэв.
Хүүхдийн амьсгал шуугиантай болсон үед гэртээ арц, хүж уугиулах зэргээр хурц үнэр гаргаж болохгүй
- . Өвдсөн хүүхэд хоол идэх, юм уухдаа дургүй болдог тул бага бага хэмжээгээр ойр ойрхон өгөх хэрэгтэй. Шингэн зүйлд буцалсан ус, цай, хярам орно. Харин ундаа, жүүс, чихэрлэг зүйлс. Хүүхдийг эмчилж буй эмчилгээ нь гуурсан хоолойг тэлэх, цэр салстыг гадагшлуулах эмчилгээ хийдэг байтал чихэрлэг зүйлс нь гуурсан хоолойг агшаадаг. Хооллолтын тухайд баяжуулсан, амин дэмтэй хоолоор хооллох хэрэгтэй. Ялангуяа бага насны хүүхдэд өөрт нь зориулсан хоол өгөх ёстой. Нэг настай хүүхэд найман шүдтэй байлаа гэхэд бууз, банш, хуушуур зэрэг бүхэл хоолыг идэж чадах уу гэдгийг бодолцож анхаармаар байна. Өөрт нь зориулсан нь зутанлаг хоол байвал зохино. Бага насны хүүхдийг өдөрт дөрвөн удаа махан хоол, хоёр удаа зууш өгөх буюу зургаан удаа хооллох хэрэгтэй.
- Хүүхдийг дулаан байлгаж, дасгал хөдөлгөөн хийлгэх биеийн чийрэгжүүлэх хэрэгтэй. Мөн биеийн иллэг хийж болно.
- Хүүхдийг эрт унтуулж амраах нь маш чухал. .
- Утас, зурагтын хэрэглээг багасгахыг хүсэж байна. Ялангуяа өсвөр насныхан энд илүүтэй яригдана. Учир нь уушги, зүрхний өвдөлттэй андуурагдахуйц буюу утас, зурагт их хэрэглэсэнтэй холбоотой мэдрэл сульдлын гаралтай цээжний өвдөлт маш их байна. Өсвөр насны хүүхдүүд оройд эрт унтахгүй утсаа их хэрэглэснээр мэдрэл сульдлын ядаргаанд орж, дархлаа нь муудаж байна.
- Өрөөнд агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээг сайн хийх хэрэгтэй.
- Амьсгалын замын халдвар шуугиант амьсгалын үед дэглэм эмчилгээ чухал. Шуугиант амьсгалтай хүүхэд ихэнхдээ харшлын суурьтай байдаг. Энэ үед хурц үнэр танартай зүйлсийг хорино. Арц, хүж, утаа униар, хиншүү, хурц үнэртэй ус, тамхины утаа зэрэг орно. Хүүхэд нь эмнэлэгт эмчлүүлээд гарахад эмээ өвөө нь арцаар утчихдаг. Ингэснээр хүүхдийг нь гуурсан хоолой шуугиад эргээд өвдчихдөг. Хурц үнэр авбал хүүхдийн гуурсан хоолой агшаад буцаад зовуурь илэрдэг. Хүүхдийнхээ дэргэд тамхи татдаггүй гэдэг ч гадаа тамхи татахад үнэр нь хувцсанд нь шингээд орж ирэхэд нь үнэртэж, хүүхдийн амьсгалыг шуугиулдаг.
- Хүүхдийн амьсгал бачуурч байгаа үед ууж чадах хамгийн халуун бүлээн юмыг уулгаад хамгийн ойр эмнэлэгтээ очно. Мөн энэ үедээ хүйтэн амьсгал авхуулж болохгүй" хэмээн ЭХЭМҮТ-ийн эмч Г.Болортуяа зөвлөлөө.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!