Томуу, томуу төст өвчнөөр зонхилон бага насны хүүхдүүд өвдөж байгаа тул амны хаалтыг тогтмол хэрэглүүлэх, шим тэжээлтэй хоол хүнс идүүлэх, эрт унтуулах зэргээр дархлааг нь дэмжихийг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс зөвлөж байна.
Өнөөдөр тус төвөөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэлээ.
ХӨСҮТ-ийн лаборатори 233 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус, амьсгалын замын синциталь, томуугийн А хэв шинжийн вирус зонхилсон байна.
Эдгээр нөхцөл байдалтай холбогдуулан ХӨСҮТ-ийн дэд захирал, Томуу, томуу төст өвчний шуурхай штабын дэд дарга О.Батбаяр "Томуугийн оргил үе ирж байгаа учраас халдвар нэмэгдэх хандлагатай байна.
Улаанбаатар хотод 100,000 хүн амд ногдох өвчлөлөөр авч үзэхэд алаг цоог дэгдэлтийн түвшинд байна.
НЭМГ-ын 48 дугаар долоо хоногийн мэдээллээс үзэхэд 108,000 хүн амбулаториор үйлчлүүлснээс 8,924 нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна.
Нийслэлийн есөн дүүрэгт эмнэлгийн орны ачаалал өнгөрсөн оны мөн үеэс 9.1 хувиар нэмэгдсэн.
Одоогоор
Амралтын өдрөөр нийслэлийн эмнэлгүүдийн яаралтай тусламж, хүлээн авахад 2,311 хүүхэд үзүүлсэн нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 1.5 хувиар өссөн.
Өвчлөл ийнхүү нэмэгдэж байгаа тул сургууль цэцэрлэгүүдийг шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэхгүй байхыг уриалж байгаа. Нийт өвчлөгсдийн 80 гаруй хувь нь 15-аас доош насныхан. Мөн 10-аас доош насныхан өвчлөлийн 60 гаруй хувийг эзэлж байгаа тул сэргийлэхийг уриалж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!