Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон онцлог хэргийн шийдвэрлэлт, тодорхой төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэлээ.
ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн "Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 43,057 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 823 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Бүртгэгдсэн хэргийг ангиллаар нь авч үзвэл
Онцлог хэргээс танилцуулбал иргэн Г нь бусадтай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шалган нэвтрүүлэх цэгт энэ оны аравдугаар сарын 21-ний өдөр хууль бусаар бэлтгэсэн, ховор ургамлын жагсаалтад багтсан хуш модны үр идээ буюу самрыг тээвэрлэж 79 сая төгрөгийн экологи, эдийн засгийн хохирол учруулсан хэрэгт эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн байна.
Харин өнгөрсөн долоо хоногт цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 113,425 гомдол мэдээлэл бүртгэгдэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан шийдвэрлэсэн" гэлээ.
Бүртгэгдсэн зөрчлийн хэргийг ангиллаар нь авч үзвэл:
Дээрх зөрчлийг шийдвэрлэлтийн төрлөөр нь авч үзвэл шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан 234, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож давтан зөрчил гаргасан үндэслэлээр баривчилж эрх хассан 115, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 583 иргэнийг торгож, эрх хасах шийтгэл оногдуулсан бол 112,310 иргэнд торгох шийтгэл оногдуулжээ.
Мөн хүүхдийн эрх зөрчсөн 69 иргэнд 20 сая 700 мянган төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан байна.
Удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 201 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж шийдвэрлүүлжээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!