Уншиж байна ...

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, Кино урлагийг дэмжих сангуудыг татан буулгана

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 12 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг дахин боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж буй. 

Дахин өргөн мэдүүлсэн төсвийн тухай хуульд Засгийн газрын зарим тусгай санг татан буулгах асуудлыг тусгажээ. 

Төсвийн тухай хуульд "Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг дахин боловсруулахад төсөв алдагдалгүй байх зарчим баримталж Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сан, Кино урлагийг дэмжих санг татан буулгана" хэмээн заасан байна. 

Өмнөх хүчингүй болгосон төсвийн тухай хуульд Соёлын сайдын багц дахь өсвөр үеийнхэнд соёлын ваучер олгоход шаардагдах 18.3 тэрбум төгрөгийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулан олгох тухай тусгасан байв. 

Харин татан буугдаж буй Кино урлагийг дэмжих сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийг зохион байгуулах үүргийг Кино урлагийн зөвлөлд хариуцуулахыг даалгажээ. 

Ташрамд дурдахад, 2023 оны тавдугаар сард Кино урлагийг дэмжих сангаас 11 төсөлд ₮1 тэрбумын зээл олгосон гэдгийг тухайн үеийн Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлж байж. 

Энэ дунд хамгийн их санхүүжилтийг “Ю Тийм” байгууллагын (захирал Г.Ундармаа) “Амира” хүүхэлдэйн олон ангит киноны төсөл, Иргэдийн цахим оролцоо байгууллагын (гүйцэтгэх захирал Т.Ганцэцэг) “Кино нүүдэл сургалт” кино зохиол, кино төслийн сургалтын төсөл тус бүр 240,000,000 төгрөг авсан хэмээн шилэн дансандаа мэдээлсэн байна. 

зураг
 

Харин үүний дараа буюу 2023 оны арваннэгдүгээр сард Соёлын яам, Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлөөс 10 төсөл арга хэмжээнд тодорхой хувийн эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилт олгохоор шийдвэрлэснээ мэдээлсэн байна. 

Шалгарсан төслүүд: 

зураг