Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Кураш бөхийн ДАШТ өнөөдөр нээлтээ хийлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 12 сарын 5
IKON.MN
Зураг зураг

Монгол Бөхийн Өргөө (МБӨ)-нд курашийн өсвөр үе, залуучуудын ес дэх, ахмадын ангиллын гурав дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) нээлтээ хийлээ. Энэ сарын 5-8-ны хооронд зохион байгуулагдах тус тэмцээнд 34 орны 300 орчим тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлсэн юм.

Манай улсад кураш бөхийн ДАШТ-ийг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа нь энэ аж.

Тэмцээний эхний өдөр залуучуудын ангилалд эрэгтэйчүүдийн 12, эмэгтэйчүүдийн долоон жинд 21 орны 140 тамирчин медалийн төлөө өрсөлдөж байна.

Олон Улсын Кураш Бөхийн Холбооны зэрэглэлтэй 20 шүүгч энэ удаагийн тэмцээнийг дэнсэлж буй. Мөн тэмцээний үеэр 28 хүн шүүгчийн сургалтад хамрагдахаар бүртгүүлжээ.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг