Мөнгөнгүүр эмнэлгийн Мэс заслын нэгдсэн тасгийн мэс заслын эмч, анагаах ухааны магистрант Г.Зоригтой ярилцлаа.
- Мухар олгойн цочмог үрэвсэл гэж юу вэ?
Мухар олгой нь ихэвчлэн бөглөрлийн шалтгаанаар /баасан чулуу/ үрэвсэж, үйл ажиллагаа нь алдагдаж үрэвсэл нэмэгдэх тусам хүндэрдэг өвчин юм.
- Хүн бүрд мухар олгой бий. Мухар олгой хаана байрладаг мөн ямар үүрэгтэй, ямар хэмжээтэй байдаг вэ?
Мухар олгой нь мухар гэдэснээс унжлага хэлбэртэй байрладаг хэвийн үедээ 4-6мм өргөнтэй, 6-8см урттай дотроо хийтэй, шүүрэл ялгаруулдаг эрхтэн юм. Бага насанд дархлааны үүрэгтэй байдаг боловч нас ахих тусам үйл ажиллагаа буурдаг.
- Мухар олгойн өвчлөл хэр их байдаг вэ? Бүх насныхан өвддөг үү?
- Мухар олгойн үрэвсэл ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?
Шинж тэмдэг:
- Мухар олгойн цочмог үрэвслийн ямар хэлбэрүүд байдаг вэ?
Мухар олгой эхний 8-12 цагийн дотор улайж, 12-24 цагийн дотор идээлж, 24-ээс дээш үхжиж цоордог гэж үздэг. Гэхдээ тухайн хүний дархлааны чадамж, биеийн онцлог болон өвчний үүсгэгч зэргээс шалтгаалан харилцан адилгүй байдаг.
- Мухар олгойн цочмог үрэвслийг яаж оношилдог вэ? Түүнийг эрт оношлох боломжтой юу?
Оношилгооны хувьд хамгийн гол нь дээрх дурдсан шинж тэмдгүүд болон хэвлийн тодорхойгүй өвдөлт илэрвэл яаралтай мэс заслын эмчид үзүүлэх хэрэгтэй. Хугацаа алдсанаас болж хүндрэх аюултай. Мэс заслын эмч үзээд өөрийн үзлэг дээр тулгуурлан, онош тодруулахад шаардлагатай шинжилгээнүүдийг бүрдүүлдэг.
Үүнд:
Заримдаа шинж тэмдэг бүдэг, бусад өвчнүүдтэй адил шинж тэмдэг илрэх, андуурагдах эрсдэл байдаг тул цаг алдалгүй онош тодруулахын тулд дараагийн шатны оношилгоо болох КТГ /Компьютер томографи/ хийдэг. Энэ нь мэс засалч бид нарт өвчнийг зөв оношлон, цаг алдалгүй зөв арга хэмжээ авахад маш сайн тусалдаг. Сүүлийн үеийн судалгаанууд дээр КТГ шинжилгээг хийх нь шаардлагагүй мэс заслыг 6-8,2% бууруулдаг гэсэн үр дүн гарсан.
- Олгой яагаад хагардаг вэ?
Оношлогдохгүй удсанаас хагардаг бөгөөд 24 цагаас дээш үхжиж цоордог гэж үздэг. Хугацаа алдах тусам мухар олгойн дотоод даралт ихсэн, үрэвсэл нэмэгдэж мухар олгойн хана цоордог.
- Хагарвал маш аюултай гэж ярьдаг энэ үнэн үү?
Үнэн хамгийн элбэг тохиолддог хүндрэл юм. Хагарсантай холбоотой мэс заслын хугацаа уртасна, дараагийн гарах эрсдэл хүндрэлийг нэмэгдүүлдэг.
Мухар олгойн хүндрэл олон янз байдаг.
Жишээ нь /гэдэс цоорох, хэсэг газрын болон тархмал гялтантас, түгжрэх, буглаа үүсэх гэх мэт/
- Ямар эмчилгээ хийх вэ?
Стандарт эмчилгээ бол яаралтай мэс заслын эмчилгээ хийх.
Мэс заслаас сонгон үйлчлүүлдэг бөгөөд өнөө цагийн дэлхийн мэс заслын хандлага хөнөөл багатай /minimal invasive/ арга руу чиглэж байгаатай адил Мөнгөнгүүр эмнэлэг нь мухар олгой авах мэс заслыг 100% дурангаар хийдэг.
- 100% гэхээр хагарсан байсан ч дурангийн мэс засал хийдэг гэсэн үг үү?
Тиймээ манай эмнэлэг ямар ч хэлбэрийн олгойн мэс заслыг 100% дурангийн мэс заслын аргаар хийдэг. Дурангийн мэс засал нь энгийн харахаас хэд дахин томруулж харж хийгддэг тул мэс заслын эрсдэл харьцангуй бага байдаг.
- Дурангийн мэс заслын давуу талыг дурдвал?
Одоо үед нотолгоонд суурилсан анагаах ухааныг л клиникт ашигладаг. Энэ нь судалгаа шинжилгээний үр дүнд батлагдсан гэсэн үг. Нээлттэй болон дурангийн мэс заслын аргыг харьцуулан судалсан маш олон судалгаа байдаг. Судалгаануудын дүнд дурангийн мэс засал нь маш олон давуу талтай нь батлагдсанаас дурдвал:
- Мөнгөн гүүр эмнэлэг харьяалал харгалзахгүй мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг гэсэн үү?
Тиймээ аль ч аймаг, дүүргийн иргэд манай эмнэлгийг зориод ирвэл харьяалал харгалзалгүй тусламж үзүүлдэг
Мөнгөн гүүр эмнэлэг өдөр бүр 24 цагаар яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.