ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Тогтвортой санхүүгийн форумаар ХАА, орон сууц, эрчим хүчний салбарын НОГООН ШИЛЖИЛТ-ийг онцлов

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 11 сарын 28
ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь" сэдвийн хүрээнд "Тогтвортой санхүүгийн форум"-ыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. 

Тус форумын үндсэн хэлэлцүүлгээр 

  • Хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт 
  • Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт 
  • Ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэрэг онцлох сэдвийг тусгайлан хэлэлцсэн юм. 

Тогтвортой санхүүгийн форумыг ийнхүү гурав дахь жилдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж, бодлого боловсруулагчид, хувийн хэвшлийнхэн, иргэний нийгмийн байгууллага болон бусад холбогдох салбарын төлөөлөл "НОГООН САНХҮҮЖИЛТ"-ийг нэмэгдүүлэх чиглэлд байр сууриа илэрхийлж, гарц шийдэл ба бодит үр дүн гаргахад анхаарч байна. 

Байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийг эрэлхийлсэн санхүүжилт ба зээлийн талаар ХААН банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа дараах байр суурийг илэрхийллээ. 



2024 оны гуравдугаар улирлын байдлаар нийт арилжааны банкууд 1.2 их наяд төгрөгийн "ногоон зээл" олгожээ. Энэ нь нийт зээлийн багцын 3.4 хувьтай тэнцэнэ. 

Бид 2030 он гэхэд ногоон зээлийн хэмжээг 10 хувьд хүргэх зорилтыг дэвшүүлсэн. Харин банк бус санхүүгийн байгууллагууд зээлийн багцынхаа таван хувьд хүргэнэ гэжээ. Өнөөдрийн байдлаар ногоон зээл олголт 2.4 хувьтай байна.

Цаашид банк санхүүгийн байгууллагууд тодорхой төсөл хөтөлбөрүүдэд ногоон зээл олгож, тэдгээрт шаардлагатай хөрөнгө санхүүг гадаадын зах зээл, дотоодод бонд босгох замаар шийдэх боломжтой. 

Ногоон зээл олгохдоо

  • Ямар төслүүдийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ?
  • Хэн ямар үүрэг оролцоотой байх вэ? 
  • Үүнийг бодлогын хувьд хэрхэн яаж дэмжиж ажиллах юм бэ?
  • Үүргээ биелүүлэхгүй байгаа хүмүүст ямар арга хэмжээ авах вэ? гэдэг асуудлаа тал талаас нээлттэй хэлэлцэж байна.

ХААН банк 2024 оны манлай банкаар ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар ХААН банк нийт зээлийн багцын 5.6 хувь буюу 625 тэрбум төгрөгийн ногоон зээл олгосон. Тодруулбал 

  • Бизнесийн таван төрөл
  • Хэрэглээний таван төрөл буюу нийт 10 төрлийн ногоон зээл байна.

Бид жендэрийн мэдрэмжтэй буюу эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл олгож байгаа. Өнөөдрийн байдлаар нийт зээлийн багц 12.5 хувьд хүрсэн байна.

Ирэх жилийн эцсээр "Жендэрийн мэдрэмжтэй зээл"-ийг 14 хувьд хүргэх зорилго тавьсан. 

2025 оны эцэс гэхэд ХААН банкны

  • Ногоон болон нийгмийн чиглэлийн зээлүүд 1.4 их наяд
  • Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих зээл 1.8 их наяд төгрөгт хүрнэ гэсэн тооцоололтой ажиллаж байна.

Олон улсын банк санхүүгийн байгууллагууд уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бизнесийг санхүүжүүлэх дуртай байдаг.

Бидний зүгээс өнөөдрийн байдлаар нийт 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлсэн. Гэхдээ татан төвлөрүүлсэн эдгээр хөрөнгөө оновчтой төсөлд байршуулах ажил удаашралтай байна.

Тэгвэл яг НОГООН ТӨСӨЛ гэж ямар төслийг хэлэх вэ?, аль төслийг ингэж үзэх вэ?, бодлогын ямар арга хэмжээ авч байгаа болон энэ чиглэлд хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллах ёстой зэрэг мэдээлэл бүдэг бадаг байгаа. Цаашид зорилтуудыг илүү нарийвчилж үзэх, тухайлсан шинэ бүтээгдэхүүнийг бий болгоход хамтарч ажиллах бүрэн боломжтойг ХААН банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа хэллээ. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөдөө аж ахуй, орон сууц, эрчим хүчний салбарын ногоон шилжилтийн талаар Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Б.Даваадалайгаас дараах мэдээллийг тодрууллаа. 



Байгаль орчны доройтлыг үүсгээд буй гурван том салбар манайд байна. 

Хөдөө аж ахуй: 

Монгол Улсын малын тоо толгой бэлчээрийн даацтай харьцуулахад нэлээд өссөн. Энэ нь хөрс, газрын доройтолд нөлөөлдөг томоохон хүчин зүйл.

Хөдөө орон нутагт бэлчээр том асуудал. Тиймээс одоо хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүддээ анхаарах нь чухал. 

Тодруулбал 

  • Хөдөө аж ахуйн салбарт байгаль орчинд ээлтэй технологийг яаж ашиглах вэ?
  • Хэрвээ ийм технологи ашигласан бол зээлийн хүүг нь илүү бууруулах уу?
  • Энэ чиглэлд татаас хөнгөлөлт, чөлөөлөлтийг нь илүү өгөх үү? 

Мөн хөдөө аж ахуйн салбарт бусад чиглэлээр олон хөшүүрэг ашиглах ёстой. 

Эрчим хүч: 

Манай эрчим хүчний салбар үндсэндээ нүүрсэн дээр тулгуурладаг.

Энэ салбар өнөөдрийн байдлаар бараг 500 тэрбум төгрөгийн алдагдалтай явж байна. Цаашид эрчим хүчний салбарт ямар шинэчлэл хийх, тэр дундаа байгаль орчинд ээлтэй сэргээгдэх цэвэр эрчим хүчийг хэрхэн ашиглах вэ гэдэг асуудалтай тулгарсан. 

Гадаадын хөрөнгө оруулагч нараас байнга хүсэлт тавьж байгаа.

Өөрөөр хэлбэл бид сэргээгдэх эрчим хүчний жишиг төслүүдийг хийгээд өгч болж байна. Гэхдээ нэг том асуудал бол тариф. Хэдэн төгрөгөөр Монгол Улсад нийлүүлэх вэ, гарч ирсэн эрчим хүчээ хэдээр зарах вэ гэдэг асуудал. 

Суурь реформ бол үнийг чөлөөлөх явдал. Үнэ тарифыг зах зээлийн зарчимд нь нийцүүлэх ажил чухал. 

Засгийн газрын зүгээс шинэчлэлийг эхлүүлж байгаа нь томоохон алхам боллоо. Цаашид сэргээгдэх эрчим хүч, цэвэр эрчим хүч ашигласан ААН, иргэнд хөнгөлөлт үзүүлдэг, бусад байдлаар дэмждэг тогтолцоогоо сайжруулаад явах ёстой.

Барилгын салбар: 

Барилга барихад ордог түүхий эд, бараа материалын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө их. Тиймээс ипотекийн зээлийн тодорхой нөхцөлүүдэд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Ялангуяа байгаль орчинд ээлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй, хог хаягдал бага гаргадаг амины орон сууц болон бусад төрлийн сууцанд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал.

Иргэд банкнаас зээлээ аваад тогтвортой явах боломжийг бүрдүүлэх ёстой. Ингэхийн тулд зах зээлийн зарчимд нийцүүлж зөв хийх хэрэгтэй. 

"Өнгөрсөн хоёр жилийн дотор банкны салбарын нийт зээлийн гурван хувь ногоон зээл болсон"

Үргэлжлүүлэн "Цаашдаа дээр дурдсан гурван салбарт ногоон хөгжлийг дэмжсэн технологи, бизнесийн үйл ажиллагаа хийж байгаа бол татвар, гааль болон зээлийн хүү бусад зүйлд хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлдэг, тодорхой хэмжээгээр дэмждэг хөшүүргүүдийг зөв ашиглах ёстой.

Ганцхан үр дүн хэлэхэд хоёр жилийн өмнө банкны салбарын нийт зээлийн нэгхэн хувь нь ногоон зээл байсан. Улмаар хоёр жилийн дотор гурван хувь болтол өссөн. Энэ бол чамлахааргүй үр дүн.

2030 он гэхэд ногоон зээлийн хэмжээг 10 хувьд хүргэхээр зорьж ажиллаж байгаа" хэмээн Эдийн засгийн зөвлөх Б.Даваадалай мэдээлэл өгөв. 

"Тогтвортой бүсчилсэн хөдөөгийн хөгжлийг ч ярих хэрэгтэй байна"

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Суурин зохицуулагч Тапан Мишра хэлэхдээ "Олон улсад маш олон шалгарсан сайн жишээ бий. Энэ жишээг Монголтой холбох гүүр нь болохын тулд НҮБ хамтарч ажиллаж байна.

Мөн олон улсын шилдэг туршлагуудыг авчирч, хэрэгжүүлж байгаа байгууллагуудыг Монголтой холбож байгаа. 

Монгол Улсын хувьд хүлэмжийн хийн ялгарлын 51 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байна. Олон мянган малчин өрхийг үр ашигтай, эрчимтэй хүн амын нэг хэсэг болгох боломжтой. 

Ногоон санхүүжилтийг эдийн засаг болон байгаль орчин хамгааллын үйл ажиллагаатай тэнцвэржүүлэх хэрэгтэй.

51 хувийн хүлэмжийн хийг ялгаруулж байгаа салбараас яаж илүү үр ашгийг гаргаж, ашиглаж болох вэ? Энэ чиглэлд био газаас эхлээд олон боломж бий. 

Дан ганц хотын хөгжил гэж ярихаас гадна тогтвортой бүсчилсэн хөдөөгийн хөгжил гэж ярих хэрэгтэй байна. Өнөөдөр шийдлүүдээ хамтдаа гаргана гэдэгт бүрэн итгэлтэй байна" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.233] 2024/11/28
Бүх сангуудыг тонож хоосолчихоод татварыг бүх төрлөөр нэмж нөхөх гэнэ…🖕😡
2 | 0 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [62.210.173.107] 2024/11/28
Хүлэмжийн хийг бууруулвал хүн төрөлхтөн хүнсний дутагдалд орно.Үүнийг хүсээд байгаа шүү дээ 👿
0 | 0 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [62.210.173.107] 2024/11/28
Хүмүүсийн тоог цөөрүүлж байгаад хянах гээд байгаа сатаанууд.Үүний тулд тогтвортой хөгжлийн зорилтууд хэрэгжүүлж байгаа юм.тогтвортой хөгжил гэхээр та бид хөгжих юм биш сатаануудын засаглал сатаануудын хөгжил нь юм.
0 | 0 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [62.210.173.107] 2024/11/28
жон клаусер, 2022 оны физикийн нобелийн шагналт: "Цаг уурын онцгой байдал байхгүй гэдгийг би итгэлтэйгээр хэлж чадна" "Энэ нь олон хүнийг бухимдуулж болох ч миний захиас бол манай гараг аюулд орцон юм БИШ. ... агаар мандлын CO2 ба метан нь уур амьсгалд маш бага нөлөө үзүүлдэг.Энэ талаарх засгийн газрын хэрэгжүүлсэн бодлого нь огт хэрэггүй, арилгах ёстой"
0 | 0 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [62.210.173.107] 2024/11/28
Ерөнхийлөгч Трамп "Уур амьсгалын өөрчлөлт" бол "Манай үеийн хамгийн том хууран мэхлэлтүүдийн нэг" бөгөөд Парисын Уур амьсгалын хэлэлцээрийн мөнгө угаах Луйвраас гарах болно гэж удаа дараа мэдэгдсэн.Ингээд гарах болж байна.Жинхэнэ ерөнхийлөгч хүн ийм байдаг юм байна!!Та нарын байж байгаа царайг 🤮
0 | 0 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [62.210.173.107] 2024/11/28
трамп: "Энэ хөөрхий тэнэгүүд дэлхийн дулаарал ярьж байна. Дэлхийн дулаарал 355 жилийн дараа далайн түвшин 3 мм-ээр нэмэгдэх хэмжээнд хүрнэ... бид энэ дэмий зүйлд баялгаа зарцуулж байна.
0 | 0 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [62.210.173.107] 2024/11/28
Шинэ сэргэлт, ногоон хөгжил,ногоон зээл,ногоон төсөл, тогтвортой хөгжил, их сэргэлт, алсын хараа... бүгд сатааны хорлонт план 👹.Хүн төрөлхтнийг цөөрүүлж хянахын зэрэгцээ хоол хүнсийг монополь болгох зорилготой ажиллаж байгаа юм.Монголын хулгайч, авилгач хар зүрхтэй харалсан дотортой засгийн газар сатаануудын гарт улсаа хүлээлгэн өгч байгаа нь энэ 🤮 ОДОО МАЛ АЖ АХУЙГ УСТГАЖ ЭХЛЭНЭ.ӨВЧТЭЙ ГЭЭД УСТГААД ЭХЛЭХЭД ГАЙХАХ ЮМ ЮУ Ч БАЙХГҮЙ!!!
0 | 0 Хариулах