ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Цахилгаан тээврийн хэрэгслийг дэмжихийн тулд дэд бүтцийг сайн шийдэж, цэнэглэгч станцуудыг барих хэрэгтэй байна"

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зам, тээврийн яам, НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн Засаг, Нийгмийн Комисстой хамтран “Цахилгаан тээврийн хэрэгсэлд шилжих чиг хандлага” сэдэвт үндэсний зөвлөгөөн, семинарыг МУИС-ийн "Багш хөгжлийн төв"-ийн Хурлын зааланд зохион байгуулж байна.

Тус хурлаар Нийтийн тээврийн хэрэгслийг цахилгаанжуулах дэлхийн болон бүс нутгийн туршлага, Монгол Улсын нийтийн тээврийн өнөөгийн байдал ба Монгол дахь цахилгаан шилжилтийн талаар оролцогч талууд хэлэлцэж байгаа юм. 

Энэ үеэр НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын ажилтан, профессор Мадан Банду Регми цахилгаан тээврийн хэрэгсэл рүү шилжихийн ач тусын талаар дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Дэлхийн томоохон улс орнууд хүлэмжийг хийг багасгах зорилт тавьж, тодорхой ажлуудыг хийж эхэлсэн. Учир нь цаг агаарын температурын өөрчлөлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор хүлэмжийн хийн ялгарал ихсэж байна. 

Энэхүү ажилд тээврийн салбар ямар үүрэгтэй оролцох вэ гэдэг нь чухал. Хүлэмжийн хийг багасгах үүднээс цахилгаан тээврийн хэрэгслийг нэвтрүүлбэл зохимжтой юм. Жишээлбэл Хятад, Норвеги зэрэг орон цахилгаан тээврийг хүлэмжийн хийг багасгах зорилгоор сайн ашиглаж байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Гэхдээ цахилгаан тээврийн хэрэгслийг ашиглахын тулд эрчим хүчний эх үүсвэр цэвэр байх ёстой. Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэр нүүрсэнд тулгуурлагдсан учир салхи, нар гэсэн эрчим хүчийг ашиглах нь чухал. 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын зүгээс хувийн тээврийн хэрэгслийг цахилгаан руу шилжүүлэхээс илүүтэй нийтийн тээврийг анхаарвал ашигтай талаар зөвлөж байгаа. Эрчим хүчний эх үүсвэр цэвэр байх нь эдийн засгийн хувьд хямд өртөг бий болгодог.

Өчигдөр бид Улаанбаатар хотыг тойрч явахад түгжрэл маш их байна. Түгжрэлээс нэн даруй салах нэг арга бол их багтаамжит нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх юм. Засгийн газар шийдвэр гаргаж метро тавихаар эхлүүлсэн ажлаа заавал амжилттай дуусгаасай" гэв. 

"зөвхөн метрондоо анхаарлаа хандуулаасай. Өөр бусад төрлийн нийтийн тээврийн хэрэгсэлд хөрөнгө мөнгөө үрэхгүйгээр метрог л ашиглалтад оруулах хэрэгтэй"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын нийтийн тээврийн өнөөгийн байдал ба Монгол дахь цахилгаан шилжилтийн талаарх оролцогч талуудын хэтийн төлөв байдлын талаар Азийн дэд бүтцийн судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Э.Эрдэнэчимэг судалжээ. Тэрбээр тус судалгааны үр дүн болон цахилгаан нийтийн тээвэр ашиглах нь хотын амьдралд яагаад хэрэгтэй тухай байр сууриа илэрхийлж, мэдээлэл хуваалцлаа. 

Э.Эрдэнэчимэг "Цахилгаан тээврийн хэрэгслийг худалдаж авахад бага зэрэг үнэтэй. Монголд нийт 1,300 ширхэг цахилгаан тээврийн хэрэгсэл бий. Үүнээс 111 нь нийтийн тээврийн хэрэгсэлд байдаг бол Nissan Leaf гэх машин 143 ширхэг байгаа. Эрчим хүчний зарцуулалтаар нь авч үзвэл цахилгаан тээврийн хэрэгслийг хэрэглэхэд хямд. 

Монголд цахилгаан тээврийн хэрэгслийг тогтмол ашиглаж эхлэхийн тулд цэнэглэх станц буюу цэнэглэгч цэгүүдийг хамгийн түрүүнд байгуулах ёстой.

Монгол орон цаг уурын эрс тэс уур амьсгалтай учраас хүйтний улиралд бүтэн цэнэглэлтээрээ 250-300 км явах ёстой машин 100-150 км болж багасдаг. Тиймээс манай улсын уур амьсгалд тохирсон чанартай батарей хэрэглэх нь чухал болж байна. 

Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан автомашин цэнэглэгч 13 станц бий. Цахилгаан тээврийн хэрэгслийг дэмжихийн тулд дэд бүтцийг сайн шийдэж, цэнэглэгч станцуудыг барих хэрэгтэй байна.

Цахилгаан нийтийн тээврийн хэрэгсэл анх 2018 онд Улаанбаатарт орж ирж байсан. Үүнээс хойш хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад тодорхой хэмжээнд цахилгаан тээврийн хэрэгсэл хувь нэмэр оруулсан. Энхтайваны өргөн чөлөөгөөр зорчдог М1 чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслүүдийг хамгийн түрүүнд цахилгаан болгож эхэлбэл ашигтай.

Цахилгаан тээвэрт шилжлээ ч гэсэн бидний эрчим хүчний эс үүсвэр нүүрс учраас хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулах ажилд бага хувь нэмэр оруулж байна. Дулааны цахилгаан станцууддаа шинэ технологи нэвтрүүлэх төсөв мөнгийг үе шаттай тавьж өгөхгүй бол хорт утаа, хий ялгаруулдаг хэвээрээ л байх болно.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Манай улсын алсын хараа 2025 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг "0" болгох амлалт өгсөн. 2030 онд тээврийн хэрэгслийн нийт борлуулалтын 43 хувь нь цахилгаан тээврийн хэрэгсэл болох учраас бид дэлхийтэй хөл нийлүүлж алхах зайлшгүй шаардлагатай байна. 

Өчигдөр судлаачидтайгаа Улаанбаатар хотыг тойрч явахад есөн цагийн хугацаанд 40 км замыг тууллаа. Бодоод үзвэл нэг цагт 4.4 км/ц хурдтай буюу явган хүнээс ч удаан явсан гэсэн үг. Засгийн газар хамгийн ачаалалтай чиглэлд метро тавихаар шийдсэн.

Тиймээс зөвхөн метрондоо анхаарлаа хандуулаасай. Өөр бусад төрлийн нийтийн тээврийн хэрэгсэлд хөрөнгө мөнгөө үрэхгүйгээр метрог л ашиглалтад оруулах хэрэгтэй" хэмээн ярилаа.

ФОТО:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [172.58.164.172] 2024/11/28
Tsagilgaanii homsdoltoi ulsad tohirohuu ehleed 5 tsahilgaan stantsaa barichih
0 | 0 Хариулах
Zochin [125.143.61.118] 2024/11/29
Шөнө хойшоо үнэгүй тогоо өгч байхаар цэнэглээд хонох хэрэгтэй. Цахилгаан шөнө зарим бүсэд үнэгүй. Үнэтэй ч бензинээс хэдэн арав дахин бага байна. Өдөрт цахилгаанаараа 50км-100км явдаг гибрид Монголд их тохиромжтой. Хөдөө хол явахаар бол банкиндаа бензинээ хийгээд л явчихна. Хотод машины яндангаас гаргахүй байх арга бол гибрид машин мөн. Toyota Prius Prime 2017 оноос хойш загвар нь цахилгаанаараа УБ дотроо эргэлдээд байх боломжийн болсон байна лээ. Угаашаа шөнө гадагшаа цахилгаанаа өгч байх манайхан шөнө машинаа уяаад хонож хэвших хэрэгтэй.
1 | 0 Хариулах
💩 [202.126.91.195] 2024/11/29
Guilgachin baij bas ih tom tom hooson baah yimaa,yer ni amid bh shaardlaga bg yumu?
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.221] 2024/11/28
Жомбого
0 | 0 Хариулах
Зочин [202.131.230.70] 2024/11/28
лол, заа хуцааааа, шөнөдөө -40, -50 хүрдэг газар цахилгаан машин гээд гуцаад байхын. Галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөв гэгчээр жоохон уур амьсгал, бодит байдалтайгаа зохиц. Монгол улс 3 сая хүн амтай, тэрний 1 сая хүн жолооч, 1 сая жолоочийн үсрээд 500 мянга нь тогтмол машин барихад дэлхийд нөлөөлөөд байгаа дулааралд чинь хамаарахгүй шүү. Хятадын захын дүүргийн хүн амтай ижил хүн амтай байж онхолдолгүй бүгд модоо тарьцгаа
2 | 0 Хариулах
Зочин [45.117.35.6] 2024/11/29
Yag unen
0 | 0 Хариулах
Zochin [125.143.61.118] 2024/11/29
Хүйтэн шөнө тогонд залгаад хоновол баттери нь асуудалгүй юм байна лээ. Өглөө шууд дулаан машин асаагаад л явна. Шөнө Орос руу цахилгаанаа үнэгүй өгч байхаар манайхан машинаа уяаад хонох хэрэгтэй. Эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй.
0 | 0 Хариулах
МАНы гай барагдахгүй [66.181.160.82] 2024/11/28
хятад машинд зориулсан хууль гаргаж хямд үнэтэй машин худалдан авах бололцоогүй болгочоод дээр одоо бас хятад машинд зориулсан дэд бүтэц шаана гэх юм псдаа. монголд машинаа шахаж байгаа хятадуудаар өөрсдөөр нь өөрсдийнх мөнгөөр наадхаа хийлгээч псдаа. хятадын өмхий МАНин хулгайчууд.
11 | 1 Хариулах
Иргэн [66.181.160.10] 2024/11/28
Тог тасраад лифт гацчихаар бөөн юм болдог. Тэнэгхэн ард түмэн минь тэнгэрт дүүжлээстэй гацчихвал юу болох бол. Дээдсүүд маань сайн л бодож болгоож байгаа байх даа.
2 | 0 Хариулах