ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүдийн гэрээ хэтэрсэн гээд тусламж үйлчилгээгээ зогсоосон асуудал огт байхгүй

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл Мэндийн Даатгал (ЭМД)-ын асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийлээ. 

Тодруулбал "ЭМД-ын санхүүжилт дууссанаас болж улсын эмнэлгүүд зарим тусламж үйлчилгээг өнөөдрөөс эхлэн үзүүлэх боломжгүй буюу үнэ төлбөр авна" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан. 

Үүнтэй холбоотой тайлбар мэдээллийг салбарын сайд дараах байдлаар хүргэж байна. 



Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ "Эрүүл Мэндийн Даатгалын Сан (ЭМДС) хүнд нөхцөлд байгаа нь үнэн. Гэхдээ ямар нэгэн байдлаар тусламж үйлчилгээг зогсоох хэмжээнд нөхцөл байдал хүндрээгүй. Үүнд мэдээллийн буруу зөрүү ойлголтууд гарсан байх.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд буюу 2021 оноос ЭМДС-д төвлөрөх ёстой байсан 218 тэрбум төгрөг төвлөрөөгүй. 

Энэ оны зарцуулалт эхний улирал болон төгсгөлийн саруудын санхүүжилтийг урагш татаж хэрэглэсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл санхүүжилтийн нөхцөл байдал хүндэрсэн боловч улсын эмнэлгүүд тусламж үйлчилгээгээ зогсоох, улмаар төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөлд хүрээгүй. 

Зарим нэг улсын эмнэлэг Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар (ЭМДЕГ)-тай гэрээ хийсэн бөгөөд 2024 оны гүйцэтгэлийн гэрээ хэтэрсэн нөхцөл байдал үүссэн. 

Эдгээр эмнэлэгтэй хэлцэл хийж, цаашид цаг үеийн байдалтай уялдуулна. Томуу, томуу төст өвчний үе эхэлж байгаа учраас архаг хууч өвчлөлтэй биш бол хэвтэн эмчлүүлэхээс аль болох зайлсхийж ажиллах чиглэлийг өгсөн.

Нэн шаардлагатай, яаралтай тусламж, хавдрын тусламж үйлчилгээнүүдэд ямар нэгэн алдагдал, санхүүжилтийн эрсдэл үүссэн зүйл огт байхгүй.

Эрүүл мэндийн сайдаар томилогдсоноос хойш нэлээд зохицуулалтыг хийж, зарим нэг сайдын багцын хэмнэлтүүдийг хийж Эрүүл Мэндийн Даатгалын Сан руугаа төвлөрүүлж байна" гэлээ. 

"Монгол-Японы эмнэлэг тусламж үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлж байгаа"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн "Арваннэгдүгээр сар, арванхоёрдугаар сард эмнэлгийн тусламж үйлчилгээ, ялангуяа нэн яаралтай тусламж үйлчилгээнд доголдол гарч, ард иргэдэд чирэгдэл үүсгэн, санхүүгийн эрсдэл, хүндрэл учруулахгүйгээр 2024 оныг дуусгах боломж бүрдсэн. 

Монгол-Японы эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа. ЭМД-ын тусламж үйлчилгээ хүрдгээрээ хүрч байна. 

Бүх эмнэлэг эрүүл мэндийн даатгалын сантай. ЭМДС нь хязгаарлагдмал хөрөнгөтэй учраас тэр хэмжээндээ багтаан тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээг хийсэн.

Томоохон эмнэлэгт энэ гэрээ хэтэрсэн асуудал бий. Тодруулбал

  • Монгол-Японы эмнэлэг
  • Улсын Гуравдугаар төв эмнэлэг
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлэг
  • Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв 

Гэхдээ гэрээний хэтрэлт боллоо гээд нэн яаралтай буюу шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоосон зүйл огт байхгүй.

Рашаан сувилалд архаг ядаргаа зэрэг оношоор хэвтэн эмчлүүлэхийг гэрээнд заасны дагуу ирэх он руу шилжүүлж, үйлчилгээгээ үзүүлэх зохицуулалт хийсэн.

Эрүүл Мэндийн Яам бодлого тодорхойлдог байгууллагын хувьд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж, тодорхой шийдвэрүүдийг гаргаж байна. 

ЭМД-ын санд 2023 оны байдлаар 1.93 их наяд төгрөг төвлөрч байгаа юм.

Үүнийг тухайн сар бүрд нь хуваарилаад хэрэглэх ёстой бол арваннэгдүгээр сар болон арванхоёрдугаар сарынхыг урагш нь татаад эхний улирлуудад зарцуулалт нь хийгдсэн юм. Тийм учраас өнөөдрийн нөхцөл байдал үүсжээ. 

ЭМД-ын санд төвлөрөх ёстой санхүүжилтийн төвлөрөл өнөөдрийн байдлаар 95 хувьтай явж байгаа. Эргээд даатгалаас хуримтлал үүсгэх тал дээр ноцтой доголдол үүсээгүй.

Санхүүгийн зарцуулалтын хувьд оны эхний улирлуудад ийм асуудал үүссэн учраас ирэх жилүүдэд сар болгон зарцуулах гэрээгээ тодорхой хийж, сар бүр санхүүгийн сахилга баттай байж зарцуулалтаа оновчтой зөв болгож явах ёстой" гэж тайлбар хийлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ТЭНЭГЛЭЛ
9
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.218.27] 2024/11/22
Энэ улсын бзх эрэгдээсээ НДШ ээ авдаг болоочээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.77] 2024/11/22
Ер нь ЭМДСан болон ковидын үеийн мөнгөний зарцуулалтыг шалгах сонсгол явуулах ёстой.
1 | 0 Хариулах
зочин [66.181.190.30] 2024/11/21
ЭМД Сангийн 200 тэрбумыг дарга авгай нь тоносон гэж яриад байгаа нь үнэн болж байна шүү. Монголын бүх санг эрх мэдэлтнүүд тэрбум, тэрбумаар нь хувааж аваад дуусгасан нь худлаа юу? Ж-нь: ЖДҮХС, БЗС гм. хуруу дүрээгүй санг гэж байна уу?
2 | 0 Хариулах
Зочин [192.82.66.172] 2024/11/22
сан байгуулгна гэдэг чинь идэх боломж олгоно гэсэн үг шт тэрийг байгуулуулахгүй байхад анхаарцгаая
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.103] 2024/11/21
Хүүеээ дуурайсан хүн зандарсан загнасан хачин юм бнлээшд мууг дагавал могойн хорлол гэж
0 | 0 Хариулах
Иргэний үг [103.212.162.142] 2024/11/21
Болж бүтэж байгаа юм нэг ч алга энэ улсад. 76 хулгайч тэжээж байсан одоо 126 хулгайч тэдний суганы үснүүдийн идэш ууш хулгай луйвар нь аймшигтай болж эхлэж байна. Эднийг зайлуулахгүй бол улсаараа мөхөж хужаад эзлэгдэхнэээээ. Тэмдэггүй ард түмэн мөхдөг...
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.111] 2024/11/21
Худалч Мөнхсайхан
1 | 0 Хариулах
Зочин [103.80.211.187] 2024/11/21
ААН -үүд 2023 онд эмнэлэгүүдэд өгсөн тендерийн мөнгөө авмаар байна. Сүүлийн 3 сарын эмийн сангийн ЭМД -ын санхүүжилтаа авмаар байна. Төр нь Солонгосоос эм оруулж аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулмааргүй байна
0 | 0 Хариулах
K [106.77.95.230] 2024/11/21
Энэ нэг тэнэг юм сайд майд гэж явахаар зүгээр хонь малынхаа махыг ченжлээд л сууж байна биз. Боловсрол энэтэр нь арайл улных, АШУИС чихшиг. Тэр үзэг мүзгээ пижакныхаа энгэр мэнгэрт зоосныг нь энэтэр хараадл байгаарай, бүүр нэг бөгсөө олигтойхон арчиж чадна гээд хэлчихвий гэсэншиг.
2 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2024/11/21
Улсын Гуравдугаар эмнэлэг санхүүжилт дууссан гээд хамарны хагалгааны очероо аль 7 сараас зогсоосон байгаа шүү дээ. Худалаа яриад суух юм. Тэрийг IKON мэдээллээд суух юм. Таарч дээ!!!!!!
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.204] 2024/11/21
Эрүүл мэндийн даатгалын хураамжаа нэм
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.52] 2024/11/21
Малаа нэмээд байвал дараагийн бямбасүрэн гэдэг алавчак нарууд хувалз шиг сороод байхуу
0 | 0 Хариулах
zochin [66.181.182.78] 2024/11/21
zaa ashguy dee!
0 | 0 Хариулах
Вакцин алаад байна алаад байна [57.129.2.17] 2024/11/21
Даралттай хүнийг даралтны эмээ уу,давс бага ид гэдэг! Гэтэл сайн ойлгохгүй хүмүүс давсыг муу гэж ойлгоод байдаг.Энэ нь зүгээр л заль шүү дээ.Хүнд хэрэгтэй эрдэс бодис болох магни гол нь потасио дутахаар давсаа туух механизм нь алдагдаад ирдэг.Эм уугаад тухайн үедээ л дарахааас өөр ямар ч нэмэргүй.гэтэл эрдэс бодисоор баялаг хоол хүнс хэрэглээд ирэнгүүт аяандаа бие чинь эрүүлжиж даралт чинь буурна.Үүнийг ямар ч эмч чамд хэлэхгүй.учир нь байнгын өвчтэй болгох нь эдний гол ажил нь байгаа юм
0 | 1 Хариулах
Вакцин алаад байна алаад байна [57.129.2.17] 2024/11/21
ЭРҮҮЛ БАЙЯ ГЭВЭЛ ЭМНЭЛЭГРҮҮ БҮҮ ОЧ!!!
1 | 1 Хариулах
Вакцин алаад байна алаад байна [57.129.2.17] 2024/11/21
Хорт хавдар туссан хүнд Ивермектин, Мебендазол, Фенбендазол эдгээр эмнүүд маш сайн гэж яриад байгаа.химийн эмчилгээ нь өвчтөнг алдаг болохоос авардаггүй юм.Хорт хавдар туссан үед хөдөлгөөн маш сайн гэж байгаа.хөлсөө гартал хөдлөх,мөн иддэг хоолондоо анхаарах, эрдэс бодисоор баялаг ус хангалттай уух шаардлагатай.Хөл нүцгэн газар гишгэх мөн сайн.д витамин сайн.монголын эмнэлэг нэртэй сатаануудын байрлуу бүү чиглэ
0 | 1 Хариулах
Зочин [103.168.34.94] 2024/11/21
Энэ хулгайч төрөөс зайлах хэрэгтэй.
4 | 0 Хариулах
зочин [66.181.191.120] 2024/11/21
ЭМД-ыг оны сүүлд дараа жилийн даатгалын мөнгө төлбөрийг хүн бүр дээр хийлгээд жилээ дааж ажиллавал хзрээ нь өргөжнө Одоо шинээр төлье гэхээр 6 жилийн татвар нөхөж төл гэх юм Жинхэнэ өршөөж зохицуулах юм чинь энэ биш үү
0 | 0 Хариулах
зочин [103.242.47.54] 2024/11/21
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын тогтолцоо гэж сонин тогтолцоо байна аа. Эрүүл чийрэг, завгүй ажилладаг, ахиу цалинтай хэсэг нь арчаагүй, залхуу, орлогогүй, цалингүй өвчтэй нөхдийн эмнэлгийн төлбөр, оршуулгын зардлыг төлөөд яваад байдаг. Өөрсдөө өвдөх, үхэхээрээ олигтой ч үйлчилгээ, нөхөн төлбөр авч чаддаггүй. Эсвэл энэ эмнэлгээ 100 хувь төлбөртэй болгочих.
1 | 0 Хариулах
Иргэн [103.212.162.172] 2024/11/21
Даатгалын сангаа хоослоод байгаа хүмүүстэйгээ хариуцлагаа тооцоочээ
4 | 0 Хариулах
Зочин [66.181.189.185] 2024/11/21
КОВИДООР ИХ ИДСЭН ДЭЭ
5 | 0 Хариулах
Зочин [202.21.107.18] 2024/11/21
Хүрэлсүхийн хүн гэгч энэ бүтэхгүй нөхөр дөө огцоруулах хэрэгтэй сайдын ажил хийж чадахгүй нь
5 | 0 Хариулах
Зочин [66.181.178.103] 2024/11/21
,Хувийн эмнэлгүүдэд даатгалаас хэдэн зуун тэрбумаар илүү төлөлт хийж идцэн юм бишүү эрүүл мэндийн яам бусад бүх газруудыг нь татан буулгаж шинээр байгуулахгүй бол Сиамын ихэрүүд шиг бүгд мөнгөөр наалдсан цус ойртсон аймшигтай гэр бүлүүд атгаж бна
1 | 0 Хариулах
Зочин [66.181.184.128] 2024/11/21
Энэ жинхэнэ Шаамдар Писда Ковидийн үеэр маск 20000гээд ичихгүй шахаж байсан лалар
4 | 0 Хариулах
үхээрийн МАНингууд зайл [66.181.160.106] 2024/11/21
МАНин хулгайчууд салбар бүрийг нурааж байнадаа. МАН хулгайчуудын хулгай нь улс сүйрүүлэх хэмжээнд хүрчлээ.
10 | 0 Хариулах
Зочин [66.181.161.93] 2024/11/21
28 он хvртэл тэсээрэй, 28 онд МАН дахиад гарвал тэгээд дуус дуус.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.41.121] 2024/11/21
Тэгээд яагаад эмнэлгүүд төлбөр нэхээд байгаа юм? Ямар ч мэдээлэлгүй байгаа туучий байна ш дээ.
3 | 1 Хариулах
Zochin [202.126.90.145] 2024/11/21
Харин тийм, эмнэлэгүүд санхүүжилт орохгүй бна,
2 | 0 Хариулах
Зочин [66.181.189.185] 2024/11/21
САЙД ТА ГУАЙ ӨӨРӨӨ ЭМНЭЛГҮҮДЭЭРЭЭ ЗОЧИЛНО УУ, ТАНЫ АЖЛИЙГ ДЭД САЙД ТНБД чинь амжуулна. Та явж хөрсөн дээрээ буу
4 | 0 Хариулах