"Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч шүүгдэгч Р.Бузмаа нарт холбогдох эрүүгийн хэргийг хянах шийдвэрлэсэн тухай шүүхээс гаргасан тайлбарыг хүргэж байна.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн З дахь хэсгийн 3.1, 3.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэг, шүүгдэгч Б.Мэндсайхан, Г.Пүрэвсүрэн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох 2238000491078 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд:
Тус зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нямдэлгэрийн нийт эдлэх ялыг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч С.Ганбаатарын нийт эдлэх ялыг 9 /ес/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Р.Бузмаагийн нийт эдлэх ялыг 9 /ес/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Н.Уяаборын нийт эдлэх ялыг 9 /ес/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Г.Пүрэвсүрэнгийн нийт эдлэх ялыг 7 /долоо/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Г.Нямдалайгийн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Ч.Очирын нийт эдлэх ялыг 5 / тав/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Д.Цэнгэнбаярын нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар
шүүгдэгч Б.Мэндсайханы нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, шүүгдэгч Б.Мэндсайханд оногдуулсан 2 жилийн хорих ялыг биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ.
Хохирлын хувьд:
шүүгдэгч Д.Цэнгэнбаяраас 2,666,998,000 төгрөгийг,
шүүгдэгч Ч.Очироос 1,440,451,936.31 төгрөгийг,
шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор нараас тус бүр 5,635,311,015.01 төгрөгийг гаргуулж хавсралтад дурдсан нэр бүхий 2,606 хохирогч нарт хувь тэнцүүлэн,
хавсралтад нэр дурдсан нэр бүхий 1,744 иргэний хариуцагч нараас 7,183,957,050 төгрөгийг гаргуулж нэр бүхий хавсралтад дурдсан 2,606 хохирогч нарт хувь тэнцүүлэн,
шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Д.Цэнгэнбаяр, Ч.Очир нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар 58,389,215 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Цагдаагийн Ерөнхий газарт тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!