Уншиж байна ...

Өнөөдөр нийслэлийн гурван дүүргийн нутаг дэвсгэрт цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийгдэнэ

Д.Янжиндулам, ikon.mn
Өнөөдөр 9 цаг 23 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр/2024.11.14/ нийслэлийн гурван дүүргийн нутаг дэвсгэрт цахилгаан эрчим хүчний шугамын засвар хийхээр болжээ.

  • Сүхбаатар дүүргийн 1, 2, 3 дугаар хороо
  • Сонгинохайрхан дүүргийн 1, 2 дугаар хороо
  • Чингэлтэй дүүргийн 1, 2, 19, 24 дүгээр хорооны айл өрх, ААН-ийн цахилгааныг 11:00-17:30 цаг хүртэл хязгаарлах юм байна.

Цахилгаан эрчим хүч тасалсан хугацаанд хэрэглээгээ зохицуулахыг зөвлөв.

Энэ нь төлөвлөгөөний дагуу хийгдэж буй засвар болохыг "УБЦТС" компаниас мэдээллээ.