Уншиж байна ...

М-Си-Эс Кока-Кола компанийн үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг Амгалан дулааны станцад ашиглах санамж бичиг байгууллаа

ikon.mn
Өнөөдөр 9 цаг 11 минут
Сурталчилгаа

Дэлхийн Банкны 2030 Усны Нөөцийн Бүлгээс хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Амгалан дулааны станц ТӨХК-ийн өргөтгөлийн нэмэлт ус хангамжид М-Си-Эс Кока-Кола компанийн үйлдвэрийн хаягдал усыг дахин ашиглах тухай хоёр тал хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

зураг
 

Өнгөрсөн онд “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 116 МВТ-аар нэмэгдүүлснээр тус станцын усны хэрэгцээ нэмэгдэж, нэмэлт эх үүсвэр шаардлагатай болсон.

Харин М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн хувьд байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх бодлогын хүрээнд 2010 оноос үйлдвэрлэлийн бүхий л явцад ашигласан усаа 99 хувь цэвэрлэж, дахин ашиглаж эхэлсэн байдаг.

М-Си-Эс Кока-Кола үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усанд загас амьдарч буй байдал

Энэхүү ус нь  загас амьдарч болохуйц түвшинд хүртэл цэвэршсэн байдаг бөгөөд зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн усалгаа зэрэг ундны уснаас бусад зориулалтаар ашиглах замаар нийт цэвэрлэсэн усны зөвхөн 3-8 хувийг л дахин ашиглаж, үлдсэн хэсгийг Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж байна.

зураг
 

“Амгалан дулааны станц” ТӨХК нь зүүн бүсийн хэрэглэгчдийн дулааны хэрэгцээг бүрэн хариуцдаг бөгөөд энэ ажилд тус компанийн үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг дахин ашиглаж эхэлбэл байгалийн усны нөөцийг хамгаалахаас гадна түүнд зарцуулах хөрөнгө оруулалт, ашиглалтын зардлыг ихээхэн хэмнэж боломжтой болохыг Дэлхийн Банкны 2030 Усны Нөөцийн Бүлгээс тогтоож, төр хувийн хэвшлийн түншлэлээр Амгалан дулааны станц руу холбогдох шугам, тоног төхөөрөмжийн хамт барьж байгуулах ТЭЗҮ боловсруулсан байна.

М-СИ-ЭС КОКА-КОЛА КОМПАНИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦЭВЭРЛЭСЭН ХАЯГДАЛ УС НЬ АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦЫН НЭМЭЛТ УСНЫ ХЭРЭГЦЭЭНИЙ 40 ХУВИЙГ ХАНГАНА

зураг
 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг: М-Си-Эс Кока-Кола компанийн үйлдвэрээс Амгалан дулааны станц руу шугам холбох ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлээр амжилттай хэрэгжүүлж чадвал тус станц төрийн өмчийн станцууд дундаа ногоон шийдэл хэрэгжүүлсэн анхны станц болох юм.

зураг
 

“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал М.Мөнхөө: Манай Амгалан дулааны станц нь М-Си-Эс Кока-Кола компанийн үйлдвэртэй 1 км хүрэхгүй зайд байрладаг. Орон зайн хувьд ийм ойрхон учраас гүний усны нөөцийг хэмнэсэн байгальд орчиндоо ээлтэй энэ ажлыг хэрэгжүүлэх нь олон төрлийн ач холбогдолтой.

Энэхүү төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, таван жилийн хугацаанд зарцуулсан өртгөө эргэн нөхөх боломжтой.

зураг
 

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав: Манай компани Reduce, Recycle, Reuse гэсэн 3R зарчмыг баримталдаг. Усны хэрэглээгээ жил ирэх бүр бууруулах бодлогын хүрээнд Үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэх байгууламжийг 2010 онд өөрийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулсан.

Зүүн бүсийн хэрэглэгчдийг дулаанаар хангах ажилд манай үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг ашиглах нь гүний усны хэрэглээг бууруулах, хэрэглэсэн усыг цэвэрлэх, цэвэрлэснээ дахин ашиглах гэдэг тойрог эдийн засгийг бий болгох маш том ажил гэж харж байгаа.

зураг
 

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал ус нь Амгалан дулааны станцын өргөтгөлийн нэмэлт усны хэрэгцээний 40 хувийг хангахаар байна.

Ийнхүү үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг дахин ашиглах замаар Улаанбаатар хотын зүүн бүсийн хэрэглэгчдийг дулаанаар хангах шийдэл нь хаягдалгүй эдийн засгийн замаар ногоон хөгжлийг бий болгох байгаль орчин, нийгмийн эрүүл мэнд, тогтвортой хөгжлийн олон эерэг үзүүлэлтийг авчрах боломж юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.