ХасБанк дараах төрлийн ажил, үйлчилгээ үзүүлэх нийлүүлэгчдийг сонгон шалгаруулах тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна. Уг сонгон шалгаруулалтууд нь хоорондоо холбогдолгүй бөгөөд тус тусад нь шалгаруулна.
Тендерийн нэр, № |
Ажил, үйлчилгээ |
---|---|
Цэвэрлэгээ үйлчилгээ |
ХасБанкны төв оффис болон Улаанбаатар хотын салбар, тооцооны төвийн гадна болон дотор талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ үзүүлэх |
Урсгал засвар үйлчилгээ |
ХасБанкны Улаанбаатар хотын салбар, тооцооны төвийн талбайн жижиг урсгал засал, цахилгаан, сантехник болон тавилга эд хогшлын урсгал засварын үйлчилгээг нэг жилийн туршид тасралтгүй үзүүлэх |
Биет харуул хамгаалалт |
ХасБанкны төв оффис болон Улаанбаатар хот, орон нутгийн салбар, тооцооны төвийн биет харуул, хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх |
Тендерт оролцогч байгууллага нь тендерт оролцох хүсэлтийг гаргасан албан бичгийн хамт тендерийн материалын үнэ төлсөн баримтыг tender@xacbank.mn хаягаар ирүүлж сонгон шалгаруулалтын багц бичиг баримтыг авна.
Сонгон шалгаруулалтын 1 багц бичиг баримтыг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 30,000 төгрөгөөр /ХасБанкны Төв Албаны 100260000011 дансанд салбарт очиж тушаах/ авна.
Үнийн саналыг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 12:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Өмчийн харилцааны алба, ХасБанкны Төв байр, Ерөнхий Сайд Амарын гудамж, Шуудангийн салбар 20А, Ш/Х-72, Улаанбаатар - 14200
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!