ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн асан П.Анужин Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж эхэлжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 11 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн асан П.Анужин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилогджээ. 

Тэрбээр 2020-2024 оны парламентад гишүүнээр сонгогдож байсан бөгөөд 2024 оны УИХ-ын сонгуульд 6-р тойрог буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт МАН-аас Ерөнхий сайдын хамт нэр дэвшсэн ч хангалттай санал авч чадаагүй. 

Шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдсаны дараа П.Анужинг Япон улс руу консулаар томилохоор болсон гэх яриа ч гарч байсан.

Монгол Улсын Засгийн газрын албан сайт дахь мэдээллээр Ерөнхий сайд 11 зөвлөхтэй. Зөвлөхүүдийн нэр, цахим шуудан, өрөөний утасны дугаар бүхий танилцуулга дунд одоогоор шинэ зөвлөхийн мэдээлэл нэмэгдээгүй байна.  

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
79
Зураг
ТЭНЭГЛЭЛ
10
Зураг
ХАХА
5
Зураг
БУРУУ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
90 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг