ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр ирэх оны гуравдугаар сард ашиглалтад орно

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 11 сарын 13
IKON.MN
Зураг зураг

УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2024.11.13/-ийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгуулах байнгын хорооны хоёр тогтоол баталлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас танилцуулснаар жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн гүйцэтгэл 95 хувьтай байна. Нүүрс баяжуулах үйлдвэр 133 га талбайг хамрах бөгөөд үндсэн үйлдвэр, түүхий нүүрс, бүтээгдэхүүний агуулах зэрэг үйлдвэрийн болон иргэний нийт 67 барилга, байгууламжаас бүрдэх ажээ. Үйлдвэрт нийт 457 ажиллах хүч шаардлагатайгаас одоогоор 198 хүн ажиллаж байна. Уг үйлдвэрийн ТЭЗҮ-ийг 2021 онд хийж, энэ оны зургаадугаар сард үйлдвэрийн туршилт, тохируулгын нээлтийг хийсэн бол 2025 оны гуравдугаар сард байнгын ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. Төсөл хэрэгжсэнээр улс орон, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжиж шууд ажлын байрыг шинээр бий болгож, экологийн сөрөг нөлөөллийг бууруулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Мөн байнгын хорооны тогтоолын дагуу газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцад хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Энхтуяа нар ахлан ажиллахаар болжээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.218.230] 2024/11/15
Нүүрсийг юугаар яаж баяжуулдаг юм бол?
0 | 0 Хариулах
Зочин [76.36.239.24] 2024/11/15
Нүүрсээ болимоор юм, дэлхий даяаараа агаарын бохирдлын эсрэг зүгт явж байхад.... Монголчууд одоо жаахан толгойгоо ажиллуулж баялаг бүтээмээр байнаа.
0 | 0 Хариулах
Shijirbaatar [122.201.31.246] 2024/11/13
Bayjuulsan nuurs ekspotod gargawal ashig ni ondor tusah magadlal mash ondor dotooddoo uildwerleld orgonoor newtruuleed ehlewel jinhene hogjil gj harj bna shn medee bna bayrlalaa
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.183] 2024/11/13
Хувийн хэвшил бол хагас жилд барих байсан даа.
1 | 0 Хариулах
Зочин [97.64.181.190] 2024/11/13
женко батлагаын суга салтаа гошногоны үс шоронгийн ян.хан авгай……
3 | 2 Хариулах
Д.Батбаатар [202.126.94.62] 2024/11/13
Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээс гадна байгалийн хийг дулаанд хэрэглэж, шахмал түлш гэгч хорыг хэрэглэхээс татгалзах тал дээр Засаг төр ажиллаасай. Женко-гийн хулгайч, оросын гар хөлнүүдийг иргэдээс хол байлгаасай!
3 | 1 Хариулах
Зочин [59.153.115.155] 2024/11/13
Сайн муу ч нүүрсний экспортоо нэмэгдүүлэх нь тодорхой шүү дээ үкэрүүдээ үкерүүдээ
2 | 1 Хариулах
Зочин [59.153.115.155] 2024/11/13
Энэ Баттулгын бүлэглэл болохМөнхбаясгалан гэж боловсорсон Жомбогыг төрөөс зайлуулж хол байлгаачээ
6 | 2 Хариулах
Зочин [59.153.115.155] 2024/11/13
ЖЕНКО ороод ирвэл сүйрүүлж хаяна даа Монголыг
4 | 0 Хариулах
Зочин [59.153.115.155] 2024/11/13
Женкогийн жингэр ямөнхбаясгалан мэтийг бүү ойртуул
4 | 0 Хариулах
Зочин [202.9.47.12] 2024/11/13
Бүх юм төрөөс хамааралтай. Буцаад социализмдаа тавтай морил
3 | 1 Хариулах
ЗОЧИН [66.181.179.246] 2024/11/13
МАНАЙ НҮҮРС ХЯТАДЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС 100% ХАМААРАЛТАЙ. ХЯТАДУУД НҮҮРСНЭЭС ЭРЧИМ ХҮЧ ГАРГАЖ АВДАГ МӨН ГАН ХАЙЛУУЛАХАД АШИГЛАДАГ. ХЯТАДЫН ХҮН АМ БУУРЧ БАЙГАА МӨН БАРИЛГЫН САЛБАР НЬ УНАЛТАНД ОРООД ЭХЭЛЧИХСЭН. ЭРЭЛТЭЭСЭЭ ИЛҮҮ ОРОН СУУЦ БАРЬЧИХСАН. НҮҮРС НЭГ ХЭСЭГТЭЭ ҮНЭ НЬ ШАЛААР БОЛОХ БОЛЧООД БАЙНА ДА.
2 | 1 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [109.73.65.48] 2024/11/13
Наад тогтвортой хөгжил, алсын хараа ногоон хөгжил ногоон зээл..гм элийрлээ зогсооно уу 😤
0 | 1 Хариулах
Цөлжилт бол байдаг л байгалийн натурал үзэгдэл шүү [109.73.65.48] 2024/11/13
Трамп: "Энэ хөөрхий тэнэгүүд дэлхийн дулаарал ярьж байна. Дэлхийн дулаарал 355 жилийн дараа далайн түвшин 3 мм-ээр нэмэгдэх хэмжээнд хүрнэ... бид энэ дэмий зүйлд баялгаа зарцуулж байна."
0 | 2 Хариулах
WTF [202.126.90.189] 2024/11/13
enkhtuya gj bas ymr nowsh ni we? meredgjliin eswel salbariin hun ni mun uu? eswel zuger ymr ch hamaagui medrel huuhen tawichihwuu?
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.12] 2024/11/13
NTVд хөтлөгч байсан сэтгүүлч хүүхэн шд
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.185] 2024/11/13
Сайн шалга, ялангуяа инжинерүүдийг нь
0 | 0 Хариулах