Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах,
  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
  • Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй байх,
  • Дулаан хувцаслах, баталгаат зам, гүүр, гармаар гарах,
  • Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх,
  • Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.