ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөрөнгө оруулагчдад үзүүлэх баталгааг олон улсын сайн туршлагад нийцүүлж, гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлнэ"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 11 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн барих ажлыг Шадар сайд Т.Доржхандын ахалсан Ажлын хэсэг хариуцан ажиллаж байна.  
Хуулийн төслийг хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын баталгааг сайжруулах, хөрөнгө оруулагчдад үзүүлэх дэмжлэг, төрийн үйлчилгээг сайжруулж, хялбаршуулах асуудлуудыг тусгахаар ажиллаж байна.
Үүнд:

  • Хөрөнгө оруулагчдад үзүүлэх баталгааг олон улсын сайн туршлагад нийцүүлэн сайжруулах;
  • Хөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах зөвлөл буюу гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх;
  • Хөрөнгө оруулагч, төр хооронд үүссэн маргааныг олон улсын арбитрын журмаар шийдвэрлүүлэх эрхийг баталгаажуулах;
  • Хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих үүргийг төрийн бүх байгууллагын чиг үүрэг болгох;
  • Татварын урамшууллын асуудлыг татварын хуулиар зохицуулах;
  • Төрөөс хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын давхардлыг арилгах;
  • Тогтворжуулах гэрчилгээ олгох шалгуурыг хялбаршуулж, цахимаар олгох нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна. 

Хууль хэрэгжсэнээр хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, дахин хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нөхцөл бүрдэнэ.

Эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тусгагдсан салбаруудад гадаадын хөрөнгө оруулалт татсанаар үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалт нэмэгдэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг өргөжүүлэх, дэвшилтэт техник технологи, ноу-хау нэвтрүүлэх, инновацыг дэмжих замаар Монгол Улсын өрсөлдөх чадвар дээшилнэ. Цаашлаад тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлснээр өрхийн орлого нэмэгдэж, амьдралын чанар дээшилнэ. 

 

Эх сурвалж: ЗГХМОНХ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.187.182] 2024/11/14
Эсгий гэртэй монголчуудыг гадныхан хулхидсан түүхтэй. Бурхан таны дотор буй
0 | 0 Хариулах
Зочин [202.21.96.254] 2024/11/14
Naad neg gadaad valuytaa l togtvortoi bailgachikh, teguul khurungu oruulagch nar orood irne. Gadaad valuytaa kheden luivarchdiin khuselteer usguj novshirch baij baichgui banzandchgui bolokh gej baij!!!!
0 | 0 Хариулах
Guest [66.181.177.98] 2024/11/13
Уул ус, ард түмэн ярьсан цусны шинжээчидийг нүхэнд хийчихвэл хөрөнгө оруулалт орж орж Монгол улс хөгжих гээд л байна.
0 | 2 Хариулах
Зочин [202.9.46.54] 2024/11/13
Оюутолгойн ордыг анх нээж байхдаа өмнөговь аймгийг үсрэнгүй хөгжүүлнэ аж үйлдвэрүүд байгуулна орон сууцжуулна сургууль цэцэрлэг олноор байгуулна гээд амлаж байсан өмнөговь хөгжсөн юм байхгүй л байна.
3 | 1 Хариулах
Харамсалтай [103.168.34.162] 2024/11/13
Хятад иргэд УБ - т амьдрах байр орон сууцаа худалдаж авсанаар автоматаар Монголд хөрөнгө оруулагч болчихож байгаа шд.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.54] 2024/11/13
Халзан бүрэгтэйн баялагийг ухаж хулгайх гэж байсан гадаад дотоодын хулгайч дээрэмчдээс Халзан бүрэгтэйгээ хамгаалж үлдсэн ховдчууд мундаг байна.
1 | 1 Хариулах
ЗОЧИН [66.181.179.246] 2024/11/13
МОНГОЛД ГАДНЫХАН ХӨРӨНГӨ ОРУУЛАХ СОНИРХОЛ БАГА БАЙНА. МАШ ОЛОН ШАЛТГААН БАЙНА. ХАМГИЙН ТОМ ШАЛТГААН НЬ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ ТААРУУ ХУУЛЬ БОЛОВСРОНГУЙ БОЛЖ ЧАДААГҮЙ. ДЭЭР НЬ ДЭД БҮТЭЦ ТААРУУ БАЙНА ХҮМҮҮСИЙНХ НЬ БОЛОВСРОЛ ТААРУУ ДЭЭР НЬ ЦАГ УУРЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ИХ НӨЛӨӨЛЖ БАЙНА. ГАЗАР ТАРИАЛАН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БАРИЛГА ГЭЭД БҮГД Л ЦАГ УУРЫН НӨХЦӨЛӨӨС ШАЛТГААЛДАГ.
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.54] 2024/11/13
Энэ оргүй хоосон цаасыг хөрөнгө баялаг гэж бодож энэ ногоон цаасаар жинхэнэ баялагаа сольж өөрсдөө ядуурч өрөнд орсоор байгаагаа мэддэггүй тэнэг харанхуй монголчууд яана даа.
1 | 1 Хариулах
ЗОЧИН [66.181.179.246] 2024/11/13
ЭДИЙН ЗАСГИЙН ЖООХОН МЭДЛЭГТЭЙ БОЛЧООД БИЧИЖ ЯРЬЖ БАЙВАЛ. ӨЧИГДӨРӨӨС ХОЙШ ӨӨРИЙН ЧИНЬ МАЛ КОММЕНТИЙГ ЧИНЬ ХАРЛАА.
0 | 2 Хариулах
Зочин [202.9.46.54] 2024/11/13
Өөрийгөө нээх эдийн засгийн суут ухаантан гээд бодчихсон эргүү маанаг чи өөрийнхөө мангар асуудалтай толгойндоо санаа тавь. Өчигдрөөс хойш намайг шүүмжлээд байх юм эргүү чинь. Би чамаас эрүүл оюун ухаантай хүн мэдэв үү?
0 | 1 Хариулах
ЗОЧИН [66.181.179.246] 2024/11/13
ЭЗ СУУТ УХААНТАЙ БИ БИШ. НААД ЗАХЫН МЭДЛЭГ ШҮҮ ДЭ ОРК МИНЬ
0 | 1
ЗОЧИН [66.181.179.246] 2024/11/13
10 ЖИЛДЭЭ ТААРУУ СУРЛАГАТАЙ Л НӨХӨР БАЙЖ ДЭ ЧИ. ӨНӨӨДӨР ӨӨРИЙГӨӨ НЭГ ХАРААД ДҮГНЭЛТ ХИЙМЭЭР ДЭ.
0 | 1
Зочин [202.9.46.54] 2024/11/13
66.181.179.246 Чам шиг үхэр монгол болж төрөөгүйдээ баярлаж байна.
0 | 0
ЗОЧИН [66.181.179.246] 2024/11/13
202.9.46.54 ААН УРД ЗҮГИЙН ХҮН БАЙЖ
0 | 0
ЗОЧИН [66.181.179.246] 2024/11/13
IPHONE БАРЬЖ ИНТЕРНЕТ ХЭРГЭЛДЭГЭЭ МЭДЭХГҮЙ ИХ ХУЦАХ ЮМ ДА. ЗАХ ЗЭЭЛ ГЭДЭГ ЧИНЬ ӨРСӨЛДӨӨН.
0 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.179.246] 2024/11/13
ЖИНХЭНЭ ХАРАНХУЙ ЧИ ХАРИН ЯАНА ДА
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.54] 2024/11/13
Өөрөө таг харанхуй.
0 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.179.246] 2024/11/13
АСУУДАЛ ДОЛЛАРТАА БИШ БИДНИЙ ХЭРЭГЛЭЭ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БАЙГАА ЮМ.
0 | 1 Хариулах