Алдарт Барселона /Барса/ клубийн Ерөнхийлөгч ноён Жоан Лапорта болон түүний багийн гишүүд “Ханбогд Кашимер” ХХК-ийн Сүлжих Үйлдвэрт зочлон, Монгол ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явц, чанар технологи зэрэг Тогтвортой, Байгальд ээлтэй ноолуур үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа.
Дэлхийн нэр хүндтэй зочид бидний үйл ажиллагаатай танилцаж байгаа нь Монгол улсаас гарал үүсэл нь тодорхой тогтвортой Ноолууран бүтээгдэхүүнийг олон улсад таниулан сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!