Уншиж байна ...
Зураг
Зураг

Жон Красински 2024 оны “People” сэтгүүлийн хамгийн дур булаам эрэгтэйгээр шалгарчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

“People” сэтгүүл 2024 оны хамгийн дур булаам эрэгтэйгээр жүжигчин, зохиолч, найруулагч Жон Красинскийг шалгаруулснаа өчигдөр зарлажээ.

Өнгөрсөн оны энэ алдрыг жүжигчин, авто уралдааны тамирчин Патрик Дэмпси хүртэж байсан юм.

45 настай Красински энэ мэдээг дуулаад “шууд цочирдож, хэлэх үггүй болсон” гэж хэлээд бас хэн нэгэн өөрөөр нь даажигнаж байж магадгүй гэж сэжиглэснээ ярьжээ.

Тэрбээр “The Office” инээдмийн цувралын Америк хувилбарт гол дүр бүтээж байв. Бас Амазон студийн бүтээл “Jack Ryan” тулаант киноны цувралд Том Клэнсийн дүрийг бүтээж байжээ. Уг дүрийг өмнө нь Алек Болдуин, Харрисон Форд, Бэн Аффлек нарын алдартнууд бүтээж байсан юм.

Красински бас “A Quiet Place” гурван цувралтай киноны зохиолыг хамтран бичилцэж, найруулж, дүрд нь тоглосон байна.

Сэтгүүлийн нүүрэнд нийтлэгдсэн зургийг нь түүний гэргий, жүжигчин Эмили Блант гэрийнхээ хананд хэвлүүлж өлгөхөөр амласан тухай Красински хошигножээ.

Тэд хоёр охинтой юм. Красински бас “Энэ алдар намайг улам их гэрийн ажилтай болгох байх” гэж хошигносон байна.

зураг
 
Жон Красински, Эмили Блант нар

Красински нь “People” сэтгүүлийн 40 дэх жилийн хамгийн дур булаам эрэгтэйгээр шалгарч байна.

Хамгийн анхны энэ өргөмжлөлийг Мел Гибсон хүртэж байсан бол сүүлд Брэд Питт, Жорж Клуни, бага Жон Кеннеди, Дэвид Бекхэм, Майкл Жордан, Жон Леженд, Дуайн Жонсон, Пол Руд, Пирс Броснан зэрэг урлаг, спортын алдартнууд хүртэж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press