Уншиж байна ...

"Банк болон ББСБ-аар дамжуулан автомашин худалдаж авсан тохиолдолд эзэмшигчийн харьяаллын дагуу улсын дугаар олгоно"

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 12 цаг 13 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны 11 дүгээр сарын 8-наас автомашинд Улаанбаатар хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоол хэрэгжиж эхлээд буй.

Энэхүү шийдвэрийг зарим иргэн эсэргүүцэж хэвлэлийн хурал зохион байгуулсан юм.

Харин "Хуучин машиндаа шинэ машины улсын дугаарыг зүүнэ. Хуучин машинууд бүртгэлээс хасагдах эсвэл хөдөө орон нутаг руу зарагдах байдлаар Улаанбаатар хот 730,000 тээврийн хэрэгсэлтэй байх зорилгодоо хүрнэ" гэх агуулга бүхий хотын даргын мэдээлэл зарим хэвлэлд гарчээ.

Түүний гаргасан Нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг батлах тухай Дугаар:А/1230 захирамжид:

  • Төрийн өмчид бүртгэлтэй тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэхгүй
  • Банк болон банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан тээврийн хэрэгсэл худалдан авсан тохиолдолд эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоно гэж тусгажээ.
зураг
 

Автомашинд Улаанбаатарын улсын дугаар шинээр олгох шалгуур үзүүлэлтүүдээс:

  1. Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх
  2. Экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдсан байх хоёр шаардлагыг 2025 оны зургаадугаар сарын 1-нээс мөрдөх юм байна.