Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Жолооч торгуулиа төлөөгүй бол 16 дахь хоногоос эхлээд үндсэн торгуулийн дүнг сар бүр 10 хувиар нэмэгдүүлнэ"

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. 

Үүгээр жолооч нар торгуулиа хугацаанд нь төлбөл 50 хувь хөнгөлж, хугацаандаа багтаж төлөөгүй бол 50 хувь нэмэгдүүлэхээр заасан юм. 

Хуулийн уг өөрчлөлтийн хэрэгжүүлэхтэй холбоотой аргачлалыг өнөөдөр Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-ны дарга, цагдаагийн хурандаа Б.Дэлгэрсайхан танилцууллаа. 

Тэрбээр "Шийтгэл оногдуулснаас хойш 15 хоногт багтан торгуулиа төлбөл тухайн торгуулийн дүнг 50 хувь хөнгөрүүлнэ. Харин энэ хугацаа дууссанаас хойш буюу 16 дахь хоногоос эхлээд сар бүр үндсэн торгуулийн хэмжээг 10 хувь нэмэгдүүлэх журмын зохицуулалт хийгдсэн.

Хуульд заасан хугацаанд торгуулиа төлөөгүй бол тухайн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах үед нь хязгаарлах, түр саатуулах арга хэмжээ авна" гэв.

Түүнчлэн дугаар бүртгэлийн зөрчилтэй, техникийн оношилгоо, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлах үндэслэлтэй гэдгийг нэмж хэллээ.