ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Тээврийн хэрэгсэлд Улаанбаатарын дугаар авах хүсэлтийг сар бүрийн 1-ний өдөр эрэмбэлж, дараалал тогтооно

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Импортоор орж ирэх автомашинд Улаанбаатар хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоол өнөөдөр хэрэгжиж эхэлж байна.

Улсын дугаар шинээр олгох ажлыг АТҮТ хариуцдаг байсан бол өнөөдрөөс Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв хариуцахаар болжээ.

Энэ талаар ЗХУТ-ийн Хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дарга Н.Намуу "2023 онд УИХ-аас Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталсан байдаг. Хуульд НИТХ нь НЗД-ын саналыг үндэслэж, Улаанбаатарт байх тээврийн хэрэгслийн бүртгэлийн дээд хязгаарыг тогтооно гэж заасан. Улаанбаатар хотод тухайн үед 680,000 тээврийн хэрэгсэл байсан. Үүн дээр импортоор орж ирэх гэж буй 50,000 тээврийн хэрэгсэл байсныг үндэслээд хотын дарга Улаанбаатарт байх тээврийн хэрэгслийн бүртгэлийн дээд хязгаарыг 730,000 байх санал оруулж, 2024 оны хоёрдугаар сард НИТХ баталсан юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 798,000 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Эдгээр тээврийн хэрэгсэл түгжрэл, ачааллыг нэмэгдүүлж, оргил ачааллын үед 7-10км/ц хурдтай явж байна. Зам болон тээврийн хэрэгслийн зохистой харьцаагаар 250,000 тээврийн хэрэгсэлтэй байвал 257-10км/цагаас дээш хурдтай явах нөхцөл бүрдэнэ.

Улаанбаатарт байх тээврийн хэрэгслийн бүртгэлийн дээд хязгаарыг 730,000 байх тогтоолыг зам барилга, байгууламжийг барьж өргөжүүлснээр өөрчлөх боломжтой юм.

Шинээр дугаар олгоход тавигдах шалгуур үзүүлэлтүүдийг хотын дарга 2024 оны аравдугаар сарын 23-нд баталсан юм. Энэхүү шалгуур үзүүлэлтийг ХЗДХ-нд хүргэгдсэн байгаа.

Тээврийн хэрэгсэлд тавигдах шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн цахим байдлаар нээлттэй бүртгэл хийж, эрэмбэ тогтоон шинээр Улаанбаатарын дугаар олгох үйл ажиллагаа явагдана" гэж ярилаа.

Нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход дараах найман шалгуур үзүүлэлтийг баримтлан, бүртгэнэ.

  1. Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх
  2. Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 25.1.5, 25.2.1, 25.2.4, 25.2.5 заасан төлбөрөө барагдуулсан байх
  3. Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх
  4. Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу даатгуулсан байх;
  5. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь  “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх
  6. Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх.  /2025 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс/
  7. Батлагдсан шалгуур үзүүлэлтээр тогтоосон дэс дарааллын эхэнд байх
  8. Экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдсан байх. /2025 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс/

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно.

  • Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар
  • Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх
  • Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байх
  • Зүүн гар талдаа жолооны хүрдтэй бол баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх
  • Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлгүй бол эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлтэй иргэн, хуулийн этгээдийн өмнө нь байх
  • Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолтой бол эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолгүй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх
  • Шалгуур үзүүлэлтийн дагуу эхний сар улсын дугаар авч чадаагүй жагсаалтад байгаа иргэн, хуулийн этгээдийн дараалал нь дараа сарын хүсэлт гаргагч иргэн, хуулийн этгээдийн өмнө байх.

Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн дугаарыг дараах аргачлалаар олгоно.

4.1. Иргэн, хуулийн этгээд Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан /хуучнаар/ “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар авах хүсэлт гаргана.

4.2. Энэ шалгуур үзүүлэлтийн 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авч, сар бүрийн 1-ний өдөр шинээр эрэмбэлэн, дараалал тогтоон, дарааллын дагуу тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгохоор болжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
52
Зураг
ЗӨВ, ГОЁ
35
Зураг
БУРУУ
29
Зураг
ТЭНЭГЛЭЛ
9
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
75 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.180.254] 2024/12/4
За хахуулийн нэг том сүлжээ бий болгожээ Нийслэлийн удирдлагууд, иргэдийн төлөөлөгч нэртэй хулгайчид дараа нь олон юм ярьж бултахгүй ялаа идлээрэй...
0 | 0 Хариулах
Үнэн үг [103.212.119.197] 2024/11/14
Нөгөө л авилгалын арын хаалганы үйл ажиллагаа дэмжсэн хууль зохион байгуулж ядарсан иргэд хүлээгээд хойшлогдож мөнгөтэй авилгалын гарууд орчихгүй аваад гоё. Боломж бололцоотой бол бүгд л шинэ барууны тэрэг унахыг хүсэн биз дэ эхлээд ард түмэнд боломж бий болгоод дараа нь ийм хууль баталмаар юм даа энэ хууль мөнгөтэй нь стрессгүй амьдар мөнгөгүй нь түгжирдэгшгээ оочерлож стрэссдэж амьдараа л гэж ойлголоо зөв үү
1 | 0 Хариулах
Зочин [120.22.17.186] 2024/11/13
Уг нь бол хуучин болон мөргөлдсөн машины импортыг олон жилийн өмнө хориглоод зөвхөн шинэ машин импортлох байсан юм. Тэгсэн бол өдийд тэр машинууд хуучраад зөв урсгалдаа орчих байсан юм.
2 | 0 Хариулах
Зочин [120.22.17.186] 2024/11/13
Яг ангийн хүүхдүүдийг өндөр намаар нь жагсааж байгаад түрүүлж үдийн хоол өгч байгаа юм шиг л санагдаж байна. Нэгэнт л хориглоогүй тээврийн хэрэгсэлд дугаар авч байгаа бол банканд очер авдаг шиг л өгөх хэрэгтэйшдээ. Тэгэхгүй бол чиний очер 3т явж байсан чинь бас нэг салгалсан нөхөр хужаа машин авчихвал чи хуулиараа хойшоо шидэгдэнэ 4 рүү. Хэзээ ч очертоо хүрэхгүй
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.209] 2024/11/14
Ineex ch xetsuu, uilax ch xetsuu shiidweriig xotiin zaxirgaa gargaj bnda.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.80] 2024/11/12
Нөгөө хүний эрх нтр яасын бэ? Машин унаад хэдэн цаг түгжрэх нь хүний л сонголт шүү дээ. Ажил, гэр, сургуулиа л ойрхон байлга л даа.
1 | 1 Хариулах
Зочин [103.212.119.91] 2024/11/12
Ингээд түгжрэл буурахгүй л дээ. Хүний эрхийг хэт хааж боож мөнгөтэйд нь давуу эрх олгох буруу. ҮҮНИЙ ОРОНД УБ ХОТОД БАЙГАА АЙЛ ӨРХ 1 МАШИНТАЙ БАЙХЫГ ЗӨВШӨӨРӨӨД, ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТАА БОЛИУЛААД БҮХ ӨДӨР МАШИНАА УНАХ БОЛОМЖТОЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ!!!! ХАРИН 2,3,4 ДЭХ МАШИНААС НЬ ӨНДӨР ТАТВАР АВБАЛ ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ ЭНЭ ОЛОН ЗОГСООЛЫН БӨГЛӨӨС БОЛСОН МАШИНУУД АЯНДАА ХӨДӨӨ ОРОН НУТАГ РУУ ЗАРАГДАНА. ОДОО ЗОГСООЛ ОЛЖ ЗОГСОНО ГЭДЭГ БАС Л ХЭД ХЭД ТОЙРЧ БАЙЖ Л ЗОГСОНО. ЭНЭ ДУГААР ХЯЗГААРЛАЛТ НЬ АЙЛ БОЛГОНЫГ 2-3 МАШИНТАЙ БОЛГОЖ БАЙГАА ШҮҮ!!!!!
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.242] 2024/11/11
Дахиад нэг хүнд суртал авилга нэгээр нэмэгдхэнэ дээ номер авхиин тулд авилга өгхөөс өөр аргагүй болгон манаыд ямар юм хууль дүрмээрээ явдаг бш дээ
3 | 0 Хариулах
Зочин [66.181.180.16] 2024/11/11
Замын цагдаагийн эрх бүхий хүмүүс Авлага авч номер олгож байх эрх мэдэл нүхтэй болж дээ....ил далд бөөн авилга цэцэглэх юм байна даа....
2 | 0 Хариулах
Зочин [66.181.189.248] 2024/11/11
Зөв шийдвэр. Захиргааны аргаар хязгаарлахгүй бол хаа газрын хуучин машинаар хот дүүрчээд багтахгүй бгааг бүгд мэдэж бга. Машинд биш явган хүн, дугуйтай хүндээ ээлтэйгээр хотоо төлөвлөх болсон.
0 | 3 Хариулах
Зочин [66.181.181.234] 2025/1/14
Чи зүэр наад хуультайгаа зл
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.55] 2024/11/11
Дугаарийн наймаа ихсэж авилгал өндөр болж ард түмэн ядуу Ням гөлөг таргалж үхнээ гөлөгөө
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.33] 2024/11/10
Түгжрэлд гол нөлөө үзүүлсэн нь МАНгарууд л даа хулгай хийхээс өөр юу ч хийсэнгүй
3 | 0 Хариулах
Зочин [66.181.189.105] 2024/11/10
Машинаа цөөлж, оруулж бгаа машинд чанарын шаардлага тавих хэрэгтэй. Бид хог болгоныг хэрэглэж, хорт утаанд хордож, түгжирч стрестэх албатай биш. Эрүүл мэнд бүхнээс эрхэм биз дээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.165] 2024/11/10
Яаж цөөлөх үү? Хувийн өмчийг нь хураах уу? Комунист үзэлтэйн бэ
1 | 0 Хариулах
Hun taij [120.22.113.43] 2024/11/10
Эрт хийж эхлэх л ажил байсан юм даа 2020 оноос. Оройтсон ч гэсэн одоо яахав зөв зөв.
4 | 0 Хариулах
Hun taij [120.22.113.43] 2024/11/10
Маш зөв дэмжиж бна. Хэдэн машины ченж нар л боож үхэх гэж бгаа биз дээ. Орж ирж бгаа машины тоог бууруулахгүйгээр бид мянган удаа түгжрэл бууруулах арга хэрэглээд яах юм бэээ
6 | 0 Хариулах
Баагий [103.57.93.198] 2024/11/10
АВИЛГАЛ ЦЭЦЭГЛҮҮЛЭГЧ НАР БОЛЬМООР ЮМ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.75] 2024/11/9
Ovoo dooo odoo hayzgaarlah tsag ni bolsoon, Door baahan naimaachid dugaar avj chadku buhimdaad naasan hahha
1 | 0 Хариулах
Z [202.9.40.175] 2024/11/9
Засаг Нямба Чиргүүл, өөрөө явагч хэрэгсэл, гэх мэт ороод 730.000 болж байна, тэгэхлээр энэ талаар журамд нэмэлт оруулж эд нарыг хассаны дараа дугаарын зохицуулалтыг хийнэ гэж хэлсэн. Энийг мартсан уу, Чиргүүл, өөрөө явагч гээд хөдөлгөөнд байнга оролцдоггүй хэрэгсэл, түүний дугаарыг энэ тоондоо оруулаад 730.000 хэтэрсэн гэж хуцаад байх юм. Авлигалаа авах гээд л улаараад байх юм аа
5 | 1 Хариулах
Eserguutsej bna [66.181.182.171] 2024/11/9
Mgld bolj butej bga ym 1ch alga. Mashinii dugui ch hiichej chadahgui bj Ymar tom2 shiidveruud ve.😡😡😡😡
2 | 0 Хариулах
Eserguutsej bna [66.181.182.171] 2024/11/9
Shal balai ym bolj bnada. Zamaa avtobusaa saijruul Hotoo tel hunii ed hurungutei bh erhend haldaj bna Eserguutsej bna
5 | 0 Хариулах
Зочин [202.126.89.198] 2024/11/10
Zam,niitiin teever asuudalgui bolson
0 | 0 Хариулах
Zashaa [66.181.186.71] 2024/11/10
T
0 | 0 Хариулах
123 [192.82.92.204] 2024/11/13
erguu min asuudalgui blhooroo heden tsagaar huleej, irsen avtobusand bagtahgui hotsorch bdg yumuu
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.105] 2024/11/9
bosood sereed sdaaguudaa
0 | 2 Хариулах
Монгол [103.57.95.238] 2024/11/8
Эрэмбэ дараалал нь яг л чи мөнгөтэй бол урдууран орж дугаараа ав ааа харин мөнгөгүй бол зүгээр л эндээс зайлаад өг гэсэн шиг л шийдвэр гарагжээ!!! Он залуу 2015 онд үйлвэрлэгдсэн гайгүй загвартай авто машин хэдэн төгрөгны үнэтэй билээ дээ!!! Ард иргэдийн боломж бололцоог харч үзээч авлигач мөнгө угаагч Нянбагтираа
3 | 0 Хариулах
МАН ӨВГӨН [66.181.180.132] 2024/11/8
Маш зөв хүүхдүүд минь
3 | 3 Хариулах
З [66.181.187.84] 2024/11/10
Хориулж хязгаарлуулах яасан дуртай новш вэ хохь нь
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.248] 2024/11/8
Удирдлагын төвийнхөн инээд нь хүрээд л гарын алга нь загатнаад л байж байгаан байна даа эртхэн хүн танихаа болихгүй бол гуйлга түүлгэ ч утгаа алдана даа
1 | 0 Хариулах
Уншигч [14.1.81.26] 2024/11/8
Баахан цахилгаан Хятад машин л орж ирэх нь дээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.198] 2024/11/10
Tegne,tavan bogd
0 | 0 Хариулах
Zochin [103.212.118.64] 2024/11/8
Avilgal tsetseglen hogjih sistem bn
5 | 2 Хариулах
Өөрсдөө авилгал авч ямар ч хот төлөвлөлтгүй зам ч [66.181.190.206] 2024/11/8
Зам тавих ч зайгүй эмх замбараагүй газар олгож авилгал авч түгжрэл бий болгочихоод буруутан нь машинтай иргэд болгочих юм даа. Одоо энэ том том хороолол хотхон барьсан гарууд газар авахдаа хэнд хэдийг өгсөн өө челленждмээр юм дөө
2 | 0 Хариулах
Зочин [59.153.115.108] 2024/11/8
Авилгал2
1 | 0 Хариулах
Nerguu [66.181.189.24] 2024/11/8
5 шалгуур гэж байсан. Одоо 8 болжээ. Удахгүй 15, 20 ... Яахаараа ийм эрүүл бус байдаг байна вэ. Бүр болио үүнийгээ. Хорих тусам буруу системчлэгдэнэ.
3 | 0 Хариулах
Зочин [59.153.115.17] 2024/11/8
Хорисон юм яг ч алга л байна даа. Төр хийх ёстой ажилаа л хийж байна. Төр засаг юмсыг зохицуулах дүрэм журам зохицуулалтыг гаргаж түүнийг нь ард иргэд дагаж мөрдөнө. Тэр нь гол нь ард иргэдийгээ бодсон, сайн сайхны төлөө байх ёстой. Зохицуулах стандарт дүрэм журам байхгүй учраас одоо байгаа байдлыг нь хар л даа. Бас нэг журам гаргадаг түүнийгээ хэрэгжүүлэх, хяналтын систем байхгүй, мөрдөгдөж байгаа юмгүй. Ямар ч замбараа алга. Гол нь ард иргэд эргүүлээд төрд хяналт мөн тавих хэрэгтэй байна даа.
2 | 2 Хариулах
МАН ӨВГӨН [66.181.180.132] 2024/11/8
Үнэн
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.72] 2024/11/10
ард иргэдийг биш авилгач баячуудын эрх ашигт нийцсэн бодлого
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.236] 2024/11/8
Энэ маш буруу шийдвэр боллоо Авилга ихсэнэ ардын халаас нимгэрнэ.замын ачаалал бууруулах өөр механизм алга уу.шинээр орон сууц барихыг хориглох хэрэгтэй. Машины тоог цөөрүүлэх гэж байгаа л бол орон сууц ахиж барихыг зогсоогооч.ил болон далд зогсоолгүй байшин офисс худалдааны төв зах бариулчаад машин хориглоод байхын. Шинээр барих барилгад зогсоол болон амрах талбайгүй бол зөвшөөрөл олгохгүй байх хэрэгтэй.мөн сууцны барилгын дундаж үнийг улс тогтоогоод чанарт нь яс хяналт тогтоовол болно доо
3 | 0 Хариулах
Зочин [59.153.115.17] 2024/11/8
Үнэн шүү. Ямар ч зогсоолгүй л барилгууд өдрөөс өдөрт нэмэгдсээр л байна шүү дээ. Тэр нь ядаж байхад хотын төвд их юм аа.
2 | 0 Хариулах
Иргэн [66.181.189.15] 2024/11/8
Бөөн төвөг чирэгдэл хүнд сурталруугаа эргээд орлоо шүү энэ МАН. Нийтийн тээврээ иргэддээ хүндрэлгүй саадгүй хүрэлцээтэй зорчих боломж нөхцөлөөр нь хангаж өгч чадаагүй байж ингэж муйхарлаж иргэдийнхээ хөлийг чөдөрлөж болохгүй байхаа. Иргэд аргаа бараад хувийн сайн ч муу ч өөрсдийн унаагаар наад нийтийн тээврийн дутагдлыг чинь нөхөж ядарч байхад яаж байгаа сүгнүүд вэ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.178.126] 2024/11/8
Авилгалын шинэчилсэн систем байна.төрөөс баяжих гаргалгаа.
5 | 0 Хариулах
Зочин [59.153.112.126] 2024/11/8
Төр нь өөрөө ашиг сонирхолыг дэмжээд бас нээж өгөөд байгаам биш үү тээврийн хэрэгслийн дугаар олгодог нөхдүүд удахгүй тэрбумтангууд болох нээ дээ
2 | 0 Хариулах
Зочин [59.153.112.126] 2024/11/8
Ингэж авлига хээл хахуул авах нөхцлийг нь төр өөрөө бүрдүүлж өгөх гэж дээ авлигад идэгдсэн энэ төрийн яана даа
2 | 0 Хариулах
Зочин [66.181.187.17] 2024/11/8
Энэ нөхдүүд удахгүй дэлхий даахгүй баячууд гэж
1 | 0 Хариулах
Zochin [124.158.122.50] 2024/11/8
Баяжих юм байна доо
1 | 0 Хариулах
b [202.55.191.130] 2024/11/8
Avilga gaarah ni dee
1 | 0 Хариулах
Иргэн [103.57.94.220] 2024/11/8
Энэ ажил сүүлдээ авилагын диваажин болох вий!!! Хариуцсан бүхийл байгууллагууд эхнээсээ хянаж шалгаж яваарай!!! Үр дүн чухал шүү дээ!!!
0 | 0 Хариулах
Зочин [122.201.19.4] 2024/11/8
авилгачид улам баяжих нь дээ
1 | 0 Хариулах
Ойлгомжгүй юм их бна!!!! [202.126.89.231] 2024/11/8
Машинаа зарж бгаа хүн дугаараа авч үлдэж болох уу? Авч үлдсэн дугаараа иргэн 1 жил үнэгүй хадгалах эрхтэй байхаар тусгах одоо бол шууд мөнгө нэхээд эхлэж бгаа энэ маш буруу дээрэнгүй арга!!! Энэ хязгаарлалтаа 5- н жилийн хугацаатай түр хэрэглээд тэр хооронд замаа өргөтгөөд гүүдэл суудлаа хийгээд цуцлахгүй юмуу махан толгойнуудаа асар уудам нутагтай байж 4 уулын хонхроор сэтгээд баых юм!!! Дууриаж бга улс нь бас хэдэн зуун сая, тэрбум хүнтэй билээ???!!!! Манайх хэдүүлээ билээ?????
7 | 0 Хариулах
Зочин [103.212.119.253] 2024/11/8
Хотын оршин суугчид зарах бол дугааргүй машинийг хэнч авахгүй шүү дээ харин орон нутгийн хүн авч байгаа бол дугаараа хадгалж үлдэх боломжтой байлгүй
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.38] 2024/11/8
Би бол дугаар аваад унчихна. Улны та нарт зориулсан шийдвэр. Та нарт дугаар олдохгүй автобусараа чихчилцээд явцгаа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.233] 2024/11/11
Нөгөө ертөнц рүү дугаараа аваад явж үзээрэй дээ
0 | 0 Хариулах
зочин [66.181.168.8] 2024/11/8
Ил тод нээлттэй байлгах тал дээр ямар арга хэмжээ авч байгаа талаар мэдээлэл өгнө үү. Авилга гарахгүй байх тал дээр ямар урьдчилсан арга хэмжээ авах вэ?
2 | 0 Хариулах
Зочин [59.153.115.17] 2024/11/8
Яг үнэн. Үүн дээр сайн анхаарвал дажгүй л зүйлүүд байна.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.133] 2024/11/8
Umchilsun zogsooltoi bol davuu erhtei ntr...uursuddoo ilyy erh nemsen zaalt bna
0 | 1 Хариулах
Зочин [59.153.115.17] 2024/11/8
Бас бодох л зүйл л дээ. Машинтай болдог түүнийгээ хаана тавих вэ гэдэг чухал асуудал. Сүүлийн үеийн зарим орон сууцнууд гаднаа ямар ч зогсоолгүй болчихсон. Бөөн л шамбааралдсан барилгууд. Тэрнээс болоод оршин суугчид нь төв замын нэгдүгээр эгнээ, зорчих хэсэгт тавьчихдаг. Ингээд л 2 эгнээтэй байсан замын нэг эгнээг нь л ашиглах боломжтой болдог. Түгжрэл үүсэх нэг шалтгаан шүү дээ.
9 | 0 Хариулах
Mashinaa shinechley [45.117.35.10] 2024/11/8
Mashinaa solih erhiig haaj bn. Undsen huuli zorchij bn
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.17] 2024/11/8
Одоо эзэмшиж байгаа машиныхаа дугаарыг шинэчилж байгаа машиндаа тавихад асуудалгүй биш үү? Аль эсвэл тэгэх боломжгүй юу?
0 | 0 Хариулах
Хотын иргэн [66.181.176.38] 2024/11/8
Ийм зохицуулалт яахав байж болно л доо, гэхдээ иргэдийн зорчих эрхэнд хязгаарлалт тавьж байгаа нь нэг талаасаа буруу. Эхлээд нийтийн тээврийн олон хувилбараа бий болгоод иргэдэд санал болгоод дараа нь ийм шийдвэрүүд гарч байвал бас нэг өөр хэрэг. Халуун дулаан орон байсан бол бас нэг өөр хэрэг. Ийм хүйтэн, утаатай, нийтийн тээврийн сонголт, хүрэлцээ муу үед ингэх нь зохимжгүй л байна шүү...
3 | 6 Хариулах
Зочин [59.153.115.17] 2024/11/8
Нийтийн тээвэр нэг үеэ бодвол арай дээрдсэн гэж бодож байна өө.
2 | 1 Хариулах
Зочин [124.170.6.191] 2024/11/8
Хахуулийн бизнесээ яаж ийгээд цэцэглүүлчих юмаа. Одоо дугаар авах гэсэн хүн бүр хүссэн хүсээгүй хахууль өгнө
2 | 0 Хариулах
Зочин [172.59.188.25] 2024/11/8
Mash zuw ali ert ingeh bsn. Harin tsahim neelttei bolgohgvi bol shuud awilgiin vvr uurhai bolhoor l haragdaj bn
4 | 1 Хариулах
Иргэн [202.55.188.86] 2024/11/8
Шалгуур гэдэг л авлигын үүр уурхай болно ер нь нөгөө идэж уусан нэгэнт тасарчихсан баян дарга түүний хамсаатнуудад л ээлтэй юм болж дээ нөгөө бинзин 8мянга болоосой тэгвэл ганцаараа явах юмсан гэдэг яриа одоо л ондоо хэлбэрээр биеллээ олж байна
2 | 2 Хариулах
Зочин [103.168.34.162] 2024/11/8
Авто ченжийн үндэсний төв ийн ченжүүд үнэ тариф тогтоох юм бна гэж ойлголоо.
3 | 1 Хариулах
Зочин [202.70.33.115] 2024/11/8
Ингэж ард иргэдээ шахаж хавчихын оронд замаа бариач ээ. Чадах нь л хааж боох юм даа
1 | 3 Хариулах
Зочин [66.181.182.37] 2024/11/8
Ингэж тэмцээд үр дүн гарах болов уу .хуучин машинаа дугаартай нь зарах.машин задлаж байгаа хүмүүст л жаахан ивээлтэй юм уу даа ккк
1 | 2 Хариулах
Анар [103.168.35.195] 2024/11/8
Наадахаа нээлттэй цахим системтэй болго, бас бөөн авлигалын үүр уурхай болно. Иргэний , тээврийн хэрэгслийн бүх мэдээллийг нь ХУР-ДАН системээс татаж авч харах боломжтой байж яах гээд иргэнээр бичиг баримт бүрдүүлж энэ тэнд дараалал үүсгэх гээд байдаг юм бэ,
18 | 0 Хариулах
Зочин [66.181.185.18] 2024/11/8
Зөв шийд гаргаж. Энэ АТҮТ гэж ямар үүрэггүй хэдэн ченжийн халаасанд бдаг газрыг татан буулгавал таарна
7 | 0 Хариулах
Зочин [202.126.90.185] 2024/11/8
Одоо замын хөдөлгөөний удирдлагын төв тийм болно
1 | 0 Хариулах
Зочин [66.181.168.131] 2024/11/8
neelttei bhgui bol avilgaliin bas neg eh survalj bolno
9 | 0 Хариулах
Зочин [119.242.85.91] 2024/11/8
Tsahimaar neelttei buh shalguur ner us n El bna. Hun naash tsaash hiih zorig garahgui ugiin.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.184.63] 2024/11/8
Эрэмбэгүй бол самуун
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.152] 2024/11/8
Энэ үйл ажиллагаа нь авилгал ихсэх нэг биш нэлээд хэдэн алхмыг нэмэгдүүллээ дээ
1 | 0