ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын төрийн далбаа мандуулсан 6 хөлөг онгоц дээр улсын хяналт, шалгалт хийжээ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 11 сарын 13
IKON.MN
Зураг зураг

Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоц дээр далбааны эзэн улсын хяналт шалгалт хийсэн талаар Зам, Тээврийн Яамнаас мэдээллээ. 

Монгол Улсын Далай ашиглах тухай хууль, далайн салбарын олон улсын гэрээ конвенц болон Олон улсын далайн байгууллага /ОУДБ/-ын тогтоол, холбогдох дүрэм, журмын дагуу Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоцнуудад далбааны эзэн улсын нэрийн өмнөөс буюу Далайн захиргаанаас хяналт, шалгалт хийдэг аж. 

Энэ хүрээнд Далбааны эзэн улсын хяналтын улсын байцаагч нь Монгол Улсын төрийн далбаа мандуулан их далайд далайн тээврийн үйл ажиллагаа явуулж буй 6 хөлөг онгоц дээр 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Тайваны Гаушун боомтод Далбааны эзэн улсын хяналт, шалгалтыг хийсэн байна. 

Тус шалгалтын гол зорилго нь их далайд аялж буй хөлөг онгоцны техникийн бүрэн бүтэн байдлыг нягтлан шалгах, олон улсын эрх зүйн хүрээнд нийцэхүйц үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавихад оршдог аж. Ингэснээр их далайд хөлөг онгоц осолдох, эвдрэх, мөргөлдөх, хүний амь нас эрсдэх, хүрээлэн буй орчин бохирдуулах зэрэг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд томоохон хувь нэмрээ оруулдаг байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ХАХА
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Хөөе [202.55.188.108] 2024/11/15
Казакаа Монголоор бич. Бодуул муухайл юм бичижаагаа биз
0 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2024/11/14
ямар хачин2 хөлөгүүдэд манай улсын далбаа зүүлгэдэгийн бэ? боль боль, тэр сүүлийнх бол бүр арай шүү, улсын минь далбааг зоочоод есөн шидийн юм зөөгөөд
0 | 0 Хариулах
Зочин [220.195.74.47] 2024/11/13
Ene muu shalgaj bgaa ni anh udaa dalai harj bgaa bh daa chaavs. Tehnikiin baidal shalgaj bhaar yamar achaa zooj bsan, drug ntr ee l hai l daa. Taartsan ch uls bol doo
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.182] 2024/11/13
УРТ ШАР ДЭЭЛТ НАМБАРЫН ЭНХБАЯРЫН дүү энхтуяа далайн захиргааны анхын төлөөлөгчөөр сингапурт байхдаа улсын төсөвт орох 4 сая $ ийг хувьдаа завшаад явсан. нэг хэсэг интерполоор ч хайлгаж байсан. одоо тэгээд л 5ш ажиллагааны хаагуур нь өнгөрөөд байнаа
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.247] 2024/11/13
Бэридин масыр үрсэган осторавис вужис пелемандино скрудинбамлари шусчим эркоцото янбергеррил.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.46] 2024/11/13
Голдуу 2 далбаатай л явдаг юм байна шт
1 | 0 Хариулах
Зураг
15 | 7 цаг