Уншиж байна ...

Говь брэнд BARÇA-ийн албан ёсны мерчендайзинг эрхийн гэрээ байгуулах хэлэлцээр амжилттай үргэлжилж байна

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 11 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

Говь брэнд түүхийн шинэ хуудас нээж FC Barcelona клубийн охин компани BLM (BARÇA Licensing & Merchandising) болон түүний хамтрагч New Era Licensing & Merchandising компанитай албан ёсны онцгой эрх бүхий хамтын ажиллагааны гэрээ байгуулах хэлэлцээр дараагийн түвшинд хүрлээ. Монгол улсад анх удаа Говь брэнд дэлхийн нэр хүндтэй спортын клубийн мерчендайзинг бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах эрхийг авснаар Монгол ноолуурын үнэ цэнийг олон улсын хэрэглэгчдэд хүргэхэд томоохон дэмжлэг үзүүлэх билээ.

FC Barcelona клубийн Ерөнхийлөгч ноён Жоан Лапорта Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Говь брэндийн Галлериа салбар дэлгүүрээр зочлон шинэ коллекцийн загварын шоуг үзэж сонирхлоо.

зураг
 

Ийнхүү хамтын ажиллагаа бодит ажил болоход нэг алхам ойртсоноор тун удахгүй хөл бөмбөгийн хорхойтнууд, FC Barcelona багийн үнэнч фанатууд багийнхаа лого бүхий ноолууран онцгой загваруудыг албан ёсоор Говийн бүх салбар дэлгүүрээс худалдан авах боломжтой болно.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.