Индэр    
2024 оны 11 сарын 13
Зураг
Эдийн засагч, шинжээч

Ваадага, ваадага

Зураг

Ваадага, ваадага. Шинэ парламентын 126 маань төсвийг аядуу, зөөлнөөр батлаад авлаа. Төсвийн зардал 36 их наяд ₮, орлого 34 их наяд ₮. Монголын эдийн засгийн 37 хувьтай тэнцэх зардал гэхээр айдас төрнө. Бид нүүрс зарж ногоон(ам.доллар) олдог. Олсон ногооныг иргэд, аж ахуйн нэгж, Засгийн газар нь хуваагаад хэрэглэдэг. Ирэх жил Засгийн газрын хэрэглэх ногоон ахиу байх нь дээ. Угаас төсвийн мөнгө цалин, халамж, тендер гэх мэтээр дамжин импортыг дэмждэг.

Тэгэхээр ирэх жил бидэнд илүү их ногоон хэрэгтэй. За ногооныг нүүрснээс олно гээд дараах зорилт тавьжээ. Нүүрсний үнэ 120 ам.доллар, нүүрсний хэмжээ нь 83 сая тонн. Яах вэ чичирсээр байгаад тоо хэмжээндээ хүрчих л байх. Хүрдэггүй юмаа гэхэд 60 гаргах биз. Гэвч үнэ өнөөдөр 80 ам.доллар байхад хэрхэн 120 ам.доллароор зарахыг л ойлгохгүй байгаа юм. Хөх толбот нүүрс гэх юм болов уу. Нүүрсний уна уначихаар Хятадын талын ченжүүд манайхаас авдаггүй. Угаас цааш дамлаж, хольж зардаг хүмүүст ашиг үгүй. Тэгэхээр муу амлаж байгаа ч юм биш орлого тасрах эрсдэл бий.

Тэгвэл яах юм?

Ваадага, ваадага. Орлого хүрэхгүй байхаар Татварын ерөнхий газарт үүрэг өгнө. Ноолоход амар номхон тэмээ болох иргэд, ААН-үүдээ шахаж эхэлнэ. Байцаагчаа гэсэн юм уу? юу гэсэн юм? гээд ороод ирнэ. Та бид улам хичээж, сайн ажиллахгүй бол горьгүй. Бараг шинэ жил энэ тэр хийхгүйгээр ирэх жилийн ажлаа эхэлж байх уу. Аан бас 2024 оны НӨАТ-ын өрөө төлөөрэй та минь. Монгол улсын хамгийн баян, хамгийн эрх мэдэлтэй компанийнхаа(Засгийн газар) төлөө зүтгэцгээе.

Үр дагавар нь юу юм?

Ваадага, ваадага. Монголын хамгийн баян компани нь(ЗГ) ногоон хэрэглээд эхлэхээр мань мэт хавчигдана. Амласан нүүрсний зорилгодоо хүрэхгүй бол 3 сарын настай ногооны нөөцийг нь хуу хамаад алга болно. Монголбанк яаж ч чадахгүй. Эцэст нь валютын ханш 3,600, инфляц хоёр оронтой тоонд эргэн орно. 24 онд ажилчдынхаа цалинг өсгөлөө гэж пи ар хийх гэж байгаа бол байзаарай. Тэрийг чинь үгүй хийх хоёр иртэй хутга(валютын ханш, инфляц) цалинг нь цавчих гээд ирлэгдэж эхэлсэн. Үр дагавар нь үргүй хөдөлмөр, хий эргэлт, хичээгээд нэмэргүй систем, хий хоосон насаа элээх бас нэг жил болно доо.

Монголын хамгийн баян компани нийтлэлээр тун удахгүй уулзацгаая.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
81
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
38 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Ард түмэн [202.9.41.32] 2024/11/20
Буруу замаар л яваад бнадаа яаж нэг зөв замдаа орно доо
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2024/11/14
ДАНДАА НҮД ХОРСМООР ЭРГҮҮ ЮМ БИЧНЭЭ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.191.77] 2024/11/14
Далд эдийн засгийг ил болгох тал дээр сангийн яам, ТатЕГ юуч хийдэггүй.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.164.43] 2024/11/14
Үнэхээр ГЕГ, ТЕГ далд эдийн засгийг ил болгох тал дээр ажиллахгүй байгаа шүү дээ. Бүгд хуулийн өмнө ижил үүрэг, хариуцлага хүлээж бас эрхээ эдлэмээр байна.
0 | 0 Хариулах
Зочин [172.58.166.48] 2024/11/14
Hulgaich nariin too nemegdsenees uur yuch uurchlugdsungvi
1 | 0 Хариулах
Зочин [66.181.178.168] 2024/11/14
Хэ хэ 76 ма нь 126 ма болж үржсэн цэвэр чанартай Оюунлаг өсөлт Биш юм даа даанч
0 | 0 Хариулах
Зочин [218.235.241.119] 2024/11/13
Оюун эрдэнээ тожиг оо
0 | 0 Хариулах
Guess [66.181.190.94] 2024/11/13
Вадафаг
0 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2024/11/13
Эдийн засаг, ард иргэдийн аж ахуй амьдрал худалдан авах чадварт нөлөөлөхгүй юм хийгээсэй дээ, бодвол тэр зам хоолойг хятадын компанийн зээлээр хийх байх, ер нь хятадууд Африкт энэ мэтчилэн зээлээр төслүүд хэрэгжүүлсэн хөгжиж эдийн засаг өссөн нь алга, үйлдвэр эрчим хүч, байгалийн түүхий эдээ боловсруулж гаргах тал дээр сайн анхаарч татварын зөөлөн бодлого явуулж бизнесээ дэмжвэл мөн чиг сайн даа, засгийн газрын зардалаа бууруулж төрийн өмчит компаниудаа хувьчилвал зохилтой
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.142] 2024/11/13
ШИНЭ НАМ: Л.Оюун-Эрдэнэ, Лу.Гантөмөр, Т.Доржханд нарыг яаралтай баривчлах ёстой!
1 | 0 Хариулах
ard tvmen [103.212.163.248] 2024/11/13
hurdiin ter Choijilsvren gdg hogiin gariig zailuulaachee shunaliiin tulam
3 | 0 Хариулах
Зочин [103.168.34.162] 2024/11/13
Нүүрс удахгүй ХОГ болно гэдгийг Хүрэлбаатар, Оджаргал, Мэнгэт, Эби, Баярцогт гм үүд мөн ч олон жил үглэсэн ярьсан даа, хог болсонгүй үнэд орсоор л. Одоо Оюунэрдэнэ, Жавхлан нар давтаад эхэлсэн нь 44 их наядын хулгайг үргэлжлүүлэх шанс гарсан боловуу даа.
1 | 0 Хариулах
Зочин [122.150.157.225] 2024/11/13
Гашуун үнэн
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.142] 2024/11/13
Д.Энхтүвшин: Ерөнхий сайд, Сангийн сайд маш буруу ойлголттой байна. Нүүрс удахгүй хог болно бушуухан зарахгүй бол болохгүй гэдэг ойлголт хүмүүст суулгаж байна.
3 | 0 Хариулах
Дажгүй [66.181.176.98] 2024/11/13
Харин ч товч хөөрхөн бичдэг энэ залуу
0 | 0 Хариулах
Зочин [202.131.234.123] 2024/11/13
Босож 126гаа амаар нь нүүрс чихэж нүдэнд нь хайлш цутгаж тэртээ 800 оны шийтгэлийг өг
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.177.66] 2024/11/13
Яаж бичээд байгаа юм бэ ваадага ваадага ч гэх шиг. Юу гэсэн үг юм.
7 | 6 Хариулах
sss [49.163.179.180] 2024/11/13
erguu ats l baina
7 | 2 Хариулах
Зочин [66.181.171.156] 2024/11/13
yu yarij baigaag ni oilgohgui, neg ugen deer ajillaad baih yum haha
0 | 1 Хариулах
Зочин [172.58.166.48] 2024/11/14
Baadafaag
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.142] 2024/11/13
Ийм өргөн дэлгэр сайхан нутаг заяасан байхад Богд хан уулаа нүхлээд эргэн тойронд нь өмхийртлөө чихэлдэж амьдарна ч гэх шиг… Гитэд сэтгэлгээ ч мөн дөө кк
8 | 0 Хариулах
sss [49.163.179.180] 2024/11/13
llr mine iim garchigtai niitlel dahij niitleh yum bol ajilaas garah hvseltee uguud zailaarai
6 | 8 Хариулах
Зочин [66.181.161.166] 2024/11/13
Chi hen be nohoin alaa
3 | 6 Хариулах
XD [64.119.31.152] 2024/11/13
Чи одоо юу пcда чинь чамт таалагдах ёстой юу
1 | 4 Хариулах
ЗОЧИН [66.181.179.246] 2024/11/13
ХЭНТИЙН МААНАГУУДЫГ ОЛОН ЖИЛ ХАРЛАА. ХҮН АМ БАГАТАЙ ХЭНТИЙН БЭРХ РҮҮ ЗАМ ТАВЬЧИХСАН. БААХАН ХӨШӨӨ СОЁЛЫН ТӨВ БАРИЛГА БАРЬЧИХСАН. ЯМАР Ч УЯЛДАА ХОЛБООГҮЙ ҮР АШИГГҮЙ. 400 САЯ ЖУУЛЧИН БАМБАРУУШ КАФЕ Ч ГЭХ ШИГ. ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЕД ТӨГРӨГ 30% СУЛАРСАН. ЦААШДАА Ч СУЛАРНА. ХЯТАД МАЯГИЙН КОММУНИСТ УЛС БОЛЖ БАЙХ ШИГ БАЙНА.
21 | 1 Хариулах
Зочин [66.181.176.92] 2024/11/13
Долларын ханш 4000 хүрэх байхдаа
9 | 0 Хариулах
Иргэн [45.117.34.122] 2024/11/13
Засгийн газрын 2025 онд төсөвлөсөн мөнгийг үрэх зарцуулах чадамж төрийн байгууллагаас өөр газарт байхгүй тэр том мега төслүүдийг хэрэгжүүлэх хүний нөөц"чадавхи байхгүй гэсэн үг. Тэгэхлээр зээлээр олсон төсвийг зарцуулах хүний нөөц урд хөршөөс ирнэ байх. Тэгэхээр авсан зээлээ эргээд урд хөршдөө алдах эрсдэл бий. Төсөвлөсөн Мега төслөө хэнээр хийлгэх адгийн наад зах нь дотоодын хувийн хөвшлийн хэдэн компаниар хийлгэж компаниудаа дэмжих тооцоолол хийгдсэн эсэх нь тодорхойгүй бараг тэгж чадаа ч үгүй байх. Чадсан бол тооцооллоо харуулна уу? МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРАА!!!!!!!!
5 | 0 Хариулах
Зочин [66.181.191.77] 2024/11/14
Мега төсөл нь 5Ш ажиллагаа шиг үлгэр болоод дуусна.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.162.21] 2024/11/13
Hyataduudaar udurduuliya avilga avsan huniig tsaazaldag gesen
1 | 6 Хариулах
Ard [202.126.90.189] 2024/11/13
засгийн газарыг огцруулая!!! оюука гэсэн хулгайчийг зайлууля!!!
15 | 0 Хариулах
Зочин [202.126.90.142] 2024/11/13
Богд уулыг нүхлэх ажилд БНХАУ-аас 1.5 тэрбум доллар зээлнэ. Уг зээл нь өнөөдрийн ханшаар 5.4 ИХ НАЯД төгрөг юм❗️❗️❗️
9 | 1 Хариулах
Ard [202.126.90.189] 2024/11/13
засгийн газарыг огцруулах хэрэгтэй. оюук гэсэн хулгайчийг зайлуулах хэрэгтэй
11 | 0 Хариулах
[66.181.191.219] 2024/11/13
бүр 4 жил үү. бүтэн дөрвөн жил тэснэ ч гэж юу байхав.
10 | 0 Хариулах
Зочин [95.211.60.8] 2024/11/13
Энэ зураг дээрээ байгаа хүмүүсийг хараарай. Улс орны нэг зүйл нь ч сайжраагүй, харин эдний хэтэвч нь л зузаарсан.
8 | 0 Хариулах
Зочин [202.126.90.142] 2024/11/13
🔹Д.Энхтүвшин: Иргэд, ААН-д дарамт нэмэх данхар төсөвт бүхэлд нь хориг тавих хүсэлтийг Ерөнхийлөгчид гаргана
14 | 0 Хариулах
Иргэн О [103.80.210.52] 2024/11/13
Орлого сайтай үедээ дараа нь юмыг яаж мэдэх вэ гээд хадгалдаг логик ямар ч өрхөд, улсад байх хэрэгтэй. Тэрнээс биш өнөөдрийн өндөр орлогоороо зарлагаа нэмээд байх юм бол нэг л өдөр үнэнд гүйцэгдэнэ. Тэгээд л нөгөө IMF ахруугаа муухай царайлаад явах болно. Харин тэр үед тансагласан ОЭ, болон Жавка 2 мөнгөө тоолж барахгүй баячууд болчихсон Америкт очоод жаргаж байх вий. Мартсанаас бид зээлийн өрийн төлбөрт жилд 1.9 их наядыг төлдөг. Тэр нь хүний 550,000 орчим төгрөгийн хүү юм. Аймаар байгаа биз зөвхөн зээлийн хүүндээ ш дээ найзуудаа.
9 | 0 Хариулах
Зочин [202.126.88.160] 2024/11/13
БИТГИЙ УЛСАА МУУЛААД БАЙ. ОРОСЫГ ШҮТЭГЧ ООРКУУДЫНХААР БОЛ ЭХ ОРНООСОО УРВАСАН ХЭРЭГ БОЛНО ШҮҮ. АХАХАХА
1 | 19 Хариулах
irgen [66.181.176.209] 2024/11/13
saihan oilgomjtoi niitlel bichjee👏🏻👏🏻👏🏻
12 | 2 Хариулах