Уншиж байна ...

Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын даргаар НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбатыг томилов

Д.Янжиндулам, ikon.mn
Өнөөдөр 8 цаг 27 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбатыг "Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар”/НХОГ/ ОНӨААТҮГ-ын даргаар томилж, үүрэгт ажлаа хүлээн авчээ. Тэрбээр 2018 онд тус газрын даргаар ажиллаж байсан юм.

Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд "Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар” ОНӨААТҮГ нь улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламж болон бусад хөрөнгийн эх үүсвэрээр Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд мэргэжлийн багтайгаар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлдэг.

Б.Мөнхбатын танилцуулга:

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1988-1998 он Архангай аймгийн Их тамир сумын сургууль /Бүрэн дунд/
  • 1998-2002 он МУБИС-ийг Багш /Бакалавр/
  • 2005-2007 он Удирдлагын академийн Удирдахуйн ухаан /Магистр/

Ажлын туршлага

  • 2000-2004 он Нийслэлийн 23 дугаар дунд сургуульд багш
  • 2004-2011 он Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т мэргэжилтэн, хэлтсийн дарга
  • 2011-2013 он Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга
  • 2013 он Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын дарга
  • 2013-2016 он Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч
  • 2016-2020 он Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч
  • 2018-2020 он Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга
  • 2020-2024 он Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч
  • 2024 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч

Өмнөх дарга С.Цэдэнсодномыг өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.