Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд хотын Захирагчийн ажлын албаны даргаар Г.Батзориг томилогджээ. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард зохион байгуулагдсан аймаг, дүүрэг, сумын ИТХ-ын төлөөлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгчийн нэгээр сонгогдсон юм.
Нийслэл хотын ерөнхий менежер Г.Батзоригийн танилцуулга:
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1991-1999 он Хэнтий аймгийн Дадал сумын ерөнхий боловсролын сургууль
- 2000-2002 он Хэнтий аймгийн ӨЗБДС /БҮРЭН ДУНД/
- 2002-2006 он Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд Газрын кадастрын инженер /БАКАЛАВР/
- 2015-2016 он Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд Гэр хорооллын дахин төлөвлөлт Газрын үнэлгээ /МАГИСТР/
- 2016-2017 он Монгол Улсын Эрдмийн Их Сургуульд Бизнесийн удирдлага /МАГИСТР/
- 2016 он Монгол Улсын Мэргэшсэн Инженер
- 2023 он Монгол Улсын Зөвлөх Инженер
АЖЛЫН ТУРШЛАГА
- 2007-2011 он Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд Газар зохион байгуулагч
- 2011-2013 он Чингэлтэй дүүргийн Газрын албанд Газар зохион байгуулагч
- 2013-2016 он Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албанд Газар зохион байгуулагч
- 2016-2018 он Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд Газар зохион байгуулагч
- 2018-2019 он Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд Ахлах мэргэжилтэн
- 2019-2020 он Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны Дарга
- 2020-2021 он Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Орлогч дарга
- 2021-2024 он Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Дарга
- 2024.01-2024.07 он “Хот байгуулалт, хотын стандартын газрын Дарга, Нийслэлийн Ерөнхий Архитектор
- 2024 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Хот байгуулалт, газрын харилцааны асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байжээ.
Өмнө нь хотын ерөнхий менежерээр Ц.Төрхүү ажиллаж байсан юм. Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр УСУГ-ыг удирдахаар болсон байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!