Эрчим хүчний гудамжны 5.9 километр авто замын ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгана гэж мэдээллээ

Д.Янжиндулам, ikon.mn
38 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 километр авто замыг 7 метрийн өргөнтэй 2 эгнээ авто замыг 14 метр өргөнтэй 4 эгнээ болгон ийнхүү шинэчилж буй. Өнөөдрийн байдлаар нийт ажлын явц 81 хувьд хүрчээ.

Өнөөдрийн байдлаар “Хөсөг трейд”-ийн уулзвараас Сонсголонгийн зам хүртэл үргэлжлэх Эрчим хүчний гудамжны авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх суурийн ажил дуусжээ. Есдүгээр сарын 1-нээс өмнө хучилтын ажлыг дуусгах аж.

Авто замын ажлын хүрээнд хийгдэж буй дулааны шугам сүлжээ өргөтгөх ажлыг долоодугаар сарын 1-нд бүрэн дуусгах бол явган хүний замыг долоодугаар сарын 1-15-ны хооронд хучиж дуусгахаар төлөвлөжээ.

Гэрэлтүүлгийн ажил 80 хувьтай, явган хүний замын ажлын гүйцэтгэл 50 хувьд хүрчээ.

Харин Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хороо, Алтайн гудамжнаас Галдан бошигтын гудамж хүртэлх 798 метр урт шинэ авто замын ажил 22 хувьтай, цахилгаан дамжуулах шугамын ажил 60 хувьтай, холбооны худаг сувагчлал байгуулах ажил 90 хувьтай, явган хүний замын суурийн ажлыг хэсэгчлэн хийж гүйцэтгэж байгаа бөгөөд авто замын ажлыг “Дэд бүтэц консалт” ХХК гүйцэтгэж байгааг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтээс мэдээлэв.