Гачуурт дахь Монгол шилтгээн рүү нийтийн тээврийн автобус явна

Д.Янжиндулам, ikon.mn
41 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зургаадугаар сарын 26-27-нд Хуур мюзик фестиваль "Монгол шилтгээн"-д болно. Энэ үеэр нийтийн автобус иргэдэд үйлчлэх аж.

Энэ тухай Нийтийн Тээврийн Бодлогын Газраас "Зургаадугаар сарын 26-27-нд Хуур хөгжмийн наадам зохион байгуулагдах гэж байна. Энэ өдрүүдэд Ч:36 Офицеруудын ордон-Гачуурт чиглэлд нийтийн тээврийн долоон автобус иргэдэд үйлчилнэ.

Та бүхэн тарифын дагуу үйлчлүүлээрэй" гэж мэдээллээ.