Монголын улсын даатгалын салбарын тогтолцоо үүсэж бэхэжсэн 90 жилийн ойг угтсан Дижитал шилжилт, шийдлийг танилцуулах “Дижитал галерей” ба “Нийгэмд эдийн засгийн дархлаа – Даатгал” форум арга хэмжээ 11-р сарын 21-ний өдөр Шангри-Ла Улаанбаатарт зохион байгуулагдах гэж байна.
Форумын үр дүн зорилго нь даатгалын салбарын бүхий л оролцогчид болох Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, хөрөнгө оруулагчид, ТУЗ-ийн гишүүд, Удирдах ажилтнууд салбарын эрх зүйн орчны шинэчлэл, салбарын нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө ба тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, улмаар ирэх хоёр жилд салбарыг хөгжүүлэх зорилтуудыг тодорхойлоход оршино. Уг форум нь цаашдаа 2 жил тутамд нэг удаа салбарын ойг угтан зохион байгуулагдаж байхаар төлөвлөгдөж байгаа билээ.
Мөн салбарын дижитал өөрчлөлт дэвшлийг харуулсан “Дижитал галерей” цогц арга хэмжээг олон нийтэд нээлттэй зохион байгуулах бөгөөд Монгол улсын нийгмийн орчны ТОП эрсдэлүүд болох эрүүл мэндийн, зам тээврийн, гал түймрийн, гамшигт үзэгдлийн визуаль мэдрэмжийг хүргэх, тэдгээрийг даван туулах арга замыг заан зөвлөхөд чиглэгдэнэ.
Дижитал хэрэгсэл, инновац нь даатгалын салбарын хүртээмж, ил тод байдал, харилцагчийн үйлчилгээг хэрхэн сайжруулж болохыг онцлон харуулах зорилготойгоос гадна даатгалын салбарын харилцагчид, хөрөнгө оруулагч, зохицуулалтын байгууллагуудын нэгдсэн арга хэмжээ болж байгаагаараа онцлог юм. Интерактив үзүүлэн, салбарын мэргэжилтэн, хөрөнгө оруулагчдын форум хэлэлцүүлэг, нийгмийн орчны топ эрсдэлийн бүүт, 360 хэм дижитал галерей нь эрсдэлийг хэрхэн удирдах, эрсдэлээс учирсан иргэн, хуулийн этгээд, нийтэд учирсан хохирлыг даван туулах шийдлийг танилцуулсан сонирхолтой арга хэмжээ болно.
Дэлхий дахинд даатгалын салбарын нийгэм эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөө, түүнийг нэмэгдүүлэхэд хиймэл оюун ухаанд суурилсан эрсдэлийн үнэлгээ, ухаалаг гар утасны даатгалын гэрээ байгуулах платформ, нөхөн төлбөрийн шийдвэрлэлт зэрэг технологид суурилсан шинэ арга барилыг даатгуулагч энэхүү арга хэмжээнд ирж танилцсанаар учирч буй нийтлэг эрсдэлийг зөв удирдах, түүнд бэлэн байх, даатгалын салбарт илүү ойртож танин мэдэх, даатгалын салбарын дижитал шийдлийг ашиглаж бодит эрсдэлд бэлэн байх ач холбогдолтой болно.
Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах: bit.ly/4hEnwPj
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!