Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Маргааш буюу 11 дүгээр сарын 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай байх ба ихэнх нутгаар хүйтрэхийг анхаарууллаа.
Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, +3...+5 градус дулаан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!