Уншиж байна ...
Зураг
Зураг

Энэ оны эхний 10 сарын импортын дүнг өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад $2 тэрбумаар өсжээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улс 2024 оны эхний 10 сард импортоор нийт 9.6 тэрбум ам.долларын бараа, түүхий эд импортоор оруулжээ. 

Энэ нь 2023 оны мөн үеэс 2 тэрбум ам.доллароор буюу 26.7 хувиар өссөн байна. 

Тухайлбал 2024 оны эхний 10 сард суудлын 104,039 машин импортолсон нь өмнөх оны мөн үеэс бараг хоёр дахин өссөн дүн байна. Мөн автобензин болон дизель түлшний импорт 19-24.6 хувиар өсөв.

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн тухайд улаанбуудайны импорт өмнөх оноос 1.8 дахин, улаанбуудайн гурилынх найм дахин өссөн байгаа юм. Түүнчлэн хүнсний ногооны импорт 36.4, тахиа, гахайны мах, өөхнийх 13.4 хувиар нэмэгджээ.

Харин өндөгнийх 51.3 хувь, жимс, самар, өтгөрүүлсэн болон хуурай сүү, цагаан будааны импорт өмнөх оны мөн үеэс бага зэрэг буурсан байна.

 

Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар