“Үндэсний мэдээллийн төв”-д
11:00 цагт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар авлигачид уу? Эсвэл...сэдвээр хувийн хэвшлийнхэн мэдээлэл хийнэ.
11:30 цагт ЗХДЗШШ-ийн шүүгчид шүүх хуралдааны бүрэлдэхүүнийг хайрцаглаж томилж, ашиг сонирхлоор хандаж байгаа талаар иргэн Б.Батдэлгэр мэдээлэл хийнэ.
Туушин зочид буудлын Соёмбо танхимд
14:00 цагт Үндэсний Статистикийн хороо, Жендэрийн Үндэсний Хороо, Тунгаахуй Өгөгдлийн Урлангаас "Цаг ашиглалтын судалгаа-2023"-ын үр дүнг танилцуулна.
ШУА-ийн төв байрны Их чуулганы танхимд
15:00 цагт Академич Агипарын БАКЕЙ "Монголын бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийн бодлогыг шинэчлэх асуудал" хэмээх сэдвийн хүрээнд бэлчээрийн мал аж ахуй байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлийн хувьд тулгамдаж буй асуудлууд, сорилтын талаар лекц уншина.
Төрийн ордонд
15:00 цагт Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2023 оны 10 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг сонсоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!