Уншиж байна ...
Зураг
Зураг

М банк гадаад гүйлгээний шинэ шийдлийг нэвтрүүлэхээр Visa International байгууллагатай хамтран ажиллана

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 11 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын анхны бүрэн дижитал дээр суурилсан Необанк М банк гадаад төлбөр тооцооны шинэ шийдлийг нэвтрүүлэхээр Visa International байгууллагатай стратегийн хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь хэрэглэгч болон харилцагч байгууллагуудын хил дамнасан гүйлгээ, гадаад төлбөр тооцоог илүү хурдан, аюулгүй, хялбар болгох зорилготой юм. Visa-н уг шийдлийг хэрэглээнд нэвтрүүлснээр М банкны харилцагчид гадаад төлбөр тооцоо хийхдээ бага шимтгэлээр илүү аюулгүй, хялбар үйлчилгээ авах боломжтой болж байна.

зураг
 

М банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Тэмүүлэн “Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улс дахь дижитал банкны үйлчилгээг улам сайжруулахад чухал алхам болж, цаашлаад улс орны эдийн засгийн өсөлт, дэлхийн зах зээлтэй холбогдоход томоохон хувь нэмрээ оруулж байна” гэж хэлсэн юм.

Уг түншлэл нь 180 гаруй орны 35 төрлийн валютаар хил дамнасан төлбөр тооцоо хийх боломжийг харилцагч нартаа олгоод зогсохгүй М банк Visa International байгууллагатай хамтран ажилласнаар олон улсын төлбөр тооцооны стандартад нийцсэн, шинэлэг үйлчилгээг дотооддоо ашиглах боломжийг бий болголоо.

Дассанаас чинь өөр - М банк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.