Уншиж байна ...

ФОТО: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд хонов

А.Ням-Өлзий, iKon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш буюу арваннэгдүгээр сарын 7-нд болно. Анхан шатны шүүх түүнд холбогдох хэргийг хаалттай хэлэлцэн, дөрвөн жил 9 сарын хорих ял оноосон юм. 

Н.Өнөрцэцэг шүүх хурлаа нээлттэй явуулах хүсэлт гаргасан ч түүний хүсэлтийг хангах боломжгүй гэсэн хариу өгсөн тул тэрбээр цагдах хорих байранд өлсгөлөн зарлаад байгаа. Түүний ар гэрийнхэн ч шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардан өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 5-наас суулт зарлаад байна. 

Н.Өнөрцэцэгийг дөрвөн иргэн, нэг хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан. Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүй цахим сүлжээ ашиглаж задруулсан. Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдуулах орлогоо зориуд худал тодорхойлсон нуусан, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон орлогыг мэдсээр байж ашигласан гэх дөрвөн хэрэгт гэм буруутайд тооцсон. Үүнээс гадна төрийн нууцтай холбоотой хэрэгт холбогдсон тул шүүх анхан шатны шүүх хурлыг хаалттай явуулсан. 

Н.Өнөрцэцэг болон түүний өмгөөлөгч, ар гэрийнхэн шүүхэд хандан төрийн нууцтай холбоотой хэргээс бусдыг нь нээлттэй хэлэлцүүлэх хүсэлт гаргаад байгаа билээ. 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг