Уншиж байна ...

Шатрын сонирхогчдын ДАШТ-ээс долоон медаль хүртлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2 цаг 14 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Грекийн Родос хотод зохиогдсон шатрын сонирхогчдын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д манай улсын 27 шатарчин цэцээ сорилоо. 

Сонирхогчдын ДАШТ-д 2,300, 2,000 болон 1,700 хүртэлх гэсэн гурван ангилалд 53 орны нийт 245 шатарчин өрсөлдсөн юм. 

Манай тамирчдаас 2,300 хүртэлх ангилалд 

  • Х.Өлзийхишиг хүрэл,
  • эмэгтэйд Б.Амин-Эрдэнэ алт

2,000 хүртэлх ангилалд

  • А.Эрхэмбаяр мөнгө, 
  • эмэгтэйд Ц.Сайханчимэг алт, Д.Өнөрзул хүрэл

1,700 хүртэлх ангилалд

  • Л.Сумъяа хүрэл,
  • эмэгтэйд Б.Ану мөнгөн медаль тус тус хүртжээ.