Индэр    
2024 оны 11 сарын 6
Зураг
iKon.mn сэтгүүлч

ТАНИЛЦ: Ипотекийн зээлийн хүүг өөрчлөх хувилбарууд

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын иргэдийн хувьд орон сууцтай болох хамгийн боломжит шийдэл нь одоогийн байдлаар ипотекийн зээл л байна.

Гэвч энэ зээлийн хүртээмж муудаж, олдохоо байгаад удаж байгааг олон хүний яриа нотолно. 

2024 оны тавдугаар сарын 1-ний өдөр Засгийн газраас "Хүсэлтээ өгч, шаардлагыг нь хангасан хүн бүр ипотекийн зээл нөхцөл нь бүрдлээ" хэмээн зарласан нь ээлжээ хүлээж байгаа олон хүний хувьд хонгилын үзүүрт гэрэл асаасан. Тухайн үед төв банкны эх үүсвэрээр 500 хүртэл тэрбум төгрөг, эргэн төлөлтөөс орж ирэх 200 орчим тэрбум төгрөг дээр Хуримтлалын сангаас орох 500 тэрбум төгрөг нэмэгдсэнээр нийт 1.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн эргэлтийн эх үүсвэртэй болж байгааг мэдээлсэн. Энэ нь 10,000 айлыг орон сууцтай болгох боломж хэмээн Сангийн сайд онцолж байв. 

Тэгвэл аравдугаар сарын 17-нд "Он гарснаас хойш нийтдээ нэг их наяд 130 тэрбум төгрөгийн зээлийг 9,693 зээлдэгчдэд өгсөн. Энэ нь өнгөрсөн мөн үетэй харьцуулбал хоёр дахин өссөн дүн. Орон нутагт гурван хувийн хүүтэй ипотекийн зээлийг 2,613 хүнд олгосон байна. Улаанбаатарт олгож буй зээлийн 37 хувь нь гэр хорооллоос орон сууцанд шилжиж буй иргэдийнх юм. Ирэх онд 1.2 их наядын төгрөгийн зээл олгохоор төлөвлөж байна" хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл хийсэн юм.

Гэтэл аравдугаар сарын 18-ны байдлаар арилжааны банкууд дээр давхардсан тоогоор 1.9 их наяд төгрөгийн ипотекийн зээл хүлээгдэж байгаагаас 600 тэрбум төгрөгийн зээл судалгааны шатанд байгааг албаны эх сурвалж мэдээлэв. Давхардсан тоогоор гэдгийн учир нь зарим иргэн зээлийн хүсэлтээ 2-3 банканд зэрэг өгөх тохиолдол байдаг аж.

Ипотекийн хөтөлбөр нь анх удаа орон сууцтай болох гэж буй  залуу гэр бүлийг дэмжихээс гадна гэр хороолол дахь яндангийн тоог бууруулах зорилготой. Гэвч энэ хөтөлбөр төдийлөн байгаа онохгүй байна. Учир нь хөнгөлөлттэй зээлээр орон сууц авсан иргэдийн дийлэнх нь өмнө нь орон сууцтай байсан хүмүүс байгаа юм.

"Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн 60 орчим хувь нь хоёр болон гуравдагч орон сууцаа авсан иргэд"

2010 онд 4,000 айлын орон сууц нэртэйгээр анх удаа 8 хувийн хүүтэй зээл олгож байжээ. Энэ нь амжилттай хэрэгжиж, нийслэл болон аймгуудын хэмжээнд төрийн 4,600 албан хаагчийг орон сууцтай болгож байв. Энэ нь ипотекийн хөнгөлөлттэй зээлийг иргэдэд олгох хөтөлбөрийн эхлэл болсон бөгөөд өнөөг хүртэл хугацаанд 118,000 гаруй өрх уг хөтөлбөрөөр орон сууцтай болоод байна.

Ипотекийн зээлийн хөтөлбөрөөр орон сууц авсан 118,000 өрхийн 

  • 10 орчим хувь нь орон нутагт орон сууцтай иргэн дахиж орон сууц авахдаа хамрагдсан
  • 49.6 хувь хотод орон сууцанд амьдардаг иргэн дахин орон сууц авсан гэдэг тоо бий.

"Дүгнэж үзвэл хөтөлбөрт хамрагдсан нийт иргэний 60 орчим хувь нь хоёр болон гуравдагч орон сууцаа авсан иргэд байгаа юм.

Ипотекийн зээлийн хөтөлбөртэй холбоотой орон сууцны үнэ өсөж байгаа. Гэвч иргэдийн орлого нь энэхүү орон сууцны үнийн өсөлтийг гүйцэж чадахгүй байгаа нь тулгамдсан асуудал болж байгаа" гэдгийг Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яамны Орон сууцжуулалтын хэлтсийн дарга Э.Батболд "Монголын орон сууцны ирээдүй 2024" олон улсын форумын үеэр хэлж байв.

Санхүүжилтийн эх үүсвэр нь эрэлтээ хангадаггүй, мөн харьцангуй боломжтой иргэд ипотекийн зээлийг ашиглан орон сууцны нөхцөлөө сайжруулж буйг дээрх үзүүлэлтүүдээс харж болохоор байгаа юм.

Тэгвэл цаашид орон сууцны бодлогоо хэрхэн оновчтой тодорхойлж, иргэдэд хүртээмжтэй болгох вэ гэдэгт талууд өөр өөрсдийн хувилбарыг дэвшүүлээд буй.

Монголбанк ба ХББОСЯ-ны хувилбар

бүсээс нь хамаарч ипотекийн зээлийн хүүг ялгаатай тогтооё

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Эх үүсвэрийг нэмэгдүүлэх нэг боломж нь банк юм. 6%-ийн хөнгөлөлттэй хөтөлбөрөөс арай өөрөөр, ялгавартай хүү байвал банкны эх үүсвэр нэмэгдэх боломжтой. 

Хотын төвийн А бүс буюу төвлөрөл ихтэй газрын орон сууцанд олгох ипотекийн зээлийн хүүг 8, 10 хувь болгож ялгавартай тогтоовол эх үүсвэрийн хэмжээ ₮2 их наяд хүртэл нэмэгдэх боломж байгаа гэсэн тооцоо хийсэн. Энэ нь арилжааны банкуудын өөрийн нөхцөлөөр олгож буй зээлээс харагдаж байгаа. 

Арилжааны банкуудын ипотекийн зээлийн өөрийн нөхцөл дунджаар 12-14 хувийн хүүтэй. Хөнгөлөлттэй хүүг бодвол арилжааны хүүтэй дөхөж очихын хэрээр эх үүсвэр нэмэгдэж, хүртээмж сайжирна.

Талбайн хэмжээнээс шалтгаалж ипотекийн зээлийн хүүг өөрчилье

ХББОСЯ-ны Орон сууцжуулалтын хэлтсийн дарга Э.Батболд: Орон сууцны хөтөлбөрийг өрхийн орлоготой нийцсэн байдлаар гаргана.

Орлогын хязгаарлалтыг оруулж өгч, дундаж орлоготой болон анх удаа орон сууц авч буй иргэдээ тэргүүн ээлжид хамруулах бодлого баримтална.

Мөн талбайн хэмжээгээ томруулах тусам зээлийн хүү нэмэгддэг байх, тухайлбал 60 м.кв дотор авбал хүү нь 6%, 80 м.кв гэвэл хүүгийн хэмжээг нэмэх зохицуулалтыг тусгах шаардлага бий.

Үүний дээр татварын бодлогыг анхаарч, хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Шаардлагатай алхмуудаа хийвэл ипотекийн зээлийн эх үүсвэрийг 35 хувь хүртэл нэмэгдүүлэх боломж байна.

Түүнчлэн орон сууцжуулах бодлогыг цаашид хэрхэн үргэлжлүүлэхээр төлөвлөж буйгаа ХББОСЯ-наас танилцуулахдаа

  • Үндэсний баялгийн сан буюу байгалийн баялгийн үр өгөөжийг иргэдийг орон сууцжуулахад зарцуулах
  • Өрхийн орлогын олон түвшинд нийцсэн ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх
  • Үндэсний орон сууцны корпорацыг байгуулж, ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх
  • "Миний түрээсийн орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдийг түрээсийн орон сууцаар хангах
  • "Хашаандаа сайхан амьдаръя" хөтөлбөрийг хэрэгжүүлж, амины орон сууцаа эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй болгон сайжруулах, шинээр барихыг нь дэмжих
  • Эх үүсвэрээ бие даасан болон хэсэгчилсэн байдлаар шийдсэн байгальд орчинд ээлтэй орон сууцны нийлүүлэлтийг дэмжих зэргийг дурдсан юм.

2028 оныг дуустал 80,000 айлын орон сууц ашиглалтад орох төлөвтэй байна

График 1, ашиглалтад орсон орон сууцны тоо, 2003-2023 он

Манай улсад 2003-2009 онд жилд дунджаар 4,000-6,000 айлын орон сууц ашиглалтад ордог байсан бол ипотекийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2013 оноос эхлээд энэ тоо эрс нэмэгдэж, оргил үедээ буюу 2014, 2015 онд жилд 23,000 гаруй айлын орон сууц ашиглалтад оржээ. Харин Олон Улсын Валютын Сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж, ипотекийн зээлийн эх үүсвэр хумигдсан хугацаанд шинээр ашиглалтад орсон орон сууцны тоо буурсан байгаа нь барилгын салбар энэхүү зээлтэй шууд хамааралтай байгааг илтгэнэ.

2028 оныг дуустал шинээр 80,000 айлын орон сууц ашиглалтад орох төлөвтэй байгааг Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос хэдхэн хоногийн өмнө танилцуулсан. Энэ байрнуудын нэлээд нь ипотекийн зээлээр эзэндээ очих магадлалтай.

Нэг талаар иргэдийн байртай болох "алтан" боломж, нөгөө талаар барилгын салбарыг идэвхжүүлдэг энэхүү хөтөлбөрийг үргэлжлүүлэх шаардлага бий. Гэхдээ оновчтой, хүртээмжтэй байдлаар

Ипотекийн хөтөлбөрийн өнөөгийн нөхцөл байдлыг харвал банкандаа бүртгүүлээд холбогдохыг нь хүлээдэг ч дарааллын яг хаана нь, хэддүгээрт байгаагаа мэдэх боломжгүй байдаг. Барилгын компаниуд банктай гэрээ хийж, банкууд нь гэрээтэй компанийнхаа зээлийг илүү түргэн хугацаанд шийдэж байгааг иргэд хэлж буй.

Иймээс эх үүсвэрийг нэмэхдээ анхаарахын зэрэгцээ зээл шийдвэрлэлтийн явцын ил тод байдлыг хангах нь чухал байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
47 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.177.207] 2024/12/13
Манай хүү илүү өндөр байдаг гэсэн шүү гадны оронд хүү багатай байдаг гэсэн
0 | 0 Хариулах
Иргэн [45.117.34.114] 2024/12/12
ипотекийн зээл хэрэгтэй жирийн иргэндээ маш чухал зээл юм, одоогийн энэ барьж чанар, гүйцэтгэлтэй уялдаад шинэ байр 10-аад жид болоол үнэхээр муу болж байна шүү дээ үнэндээ, тийм болохоор орон байраа сайжруулаад дараагийн зээлээ авах иргэдэд боломжоороо дэмжээд өгөх л хэрэгтэй, хүн болгон 2,3 байртай болоогүй л байгаа шүү дээ
0 | 0 Хариулах
Zochin [126.253.209.0] 2024/11/11
Talbain hemjeeg joohon undur tavi. Mgl-d ihenhi ni huuhed olontoi. Neg udaa bair avbal tomhon shig avsan ni deer. Harin m2-iin une, hotiin tuvuus alslagdmal gedeg ni bolj bna. Bas ger horoolliin gazraa huraalgaad baritsaa+ipotek-iin bur hungulult avah bolomj olgoh geh met
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.105] 2024/11/10
Хот төлөвлөлтөө нэг харчихаач. Ийм аймшгийн хот хаанаа бна. Зээлийг нь өгөөд хяналтгүй хаячихаар барилгын компаниуд утгыг нь алдуулж бна. Үүнээс цааш хот төлөвлөлттэйгээ уялдуулмаар бна.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.156] 2024/11/10
Орк монголчуудын барьсан хот ямар ч зохион байгуулалтгүй аймшигтай хот.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.105] 2024/11/10
Энэ зээлийг зогсоох хэрэгтэй бхаа. Зорилтот утгаа алдсан. 50 сая урьдчилгаа цуглуулсан сая гаран төг-н цалинтай энгийн иргэн угаасаа байр авч чадахааргүй болсон. Залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлого биш. Харин байрны ценж нарыг үнээ хөөрөгдөж мөнгө хийхэд тусладаг цоорхой болсон шүү дээ.
4 | 1 Хариулах
Зочин [66.181.189.105] 2024/11/10
Монгол хүний эрүүл мэнд, амьдрах нөхцөл, шаардлага, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол, үйлчилгээ, соёл, спортын байршилуудыг бүгдийг цогц төлөвлөж шийдсэн тийм хотхон хороололд л худалдан авхад нь тохирсон хямд зээл олговол таарна.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.105] 2024/11/10
Ипотек энэ тэр гэж сүржигнээд бх юм. Ямарч стандарт, хот төлөвлөлт байхгүй хэдэн чанаргүй байр нааш цааш харуулж нар, салхи хааж барьчихаад өгдөр үнээр дамлаад. Энэ эх захгүй солиорлыг цэгцэлж хот шиг хот босгох ард түмний амьдралыг сайжруулах бодлого, хяналт хэзээ бий болох вэ. Тэр олон байраар яах юм. Стандартгүй байрууд удахгүй зарагдахаа болих биз. Хэн махаа зулгааж хог авдаг юм.
2 | 0 Хариулах
муу золбин ардчиллыг устгах хэрэгтэй. [103.168.34.139] 2024/11/10
Олон байртай хүмүүст дахиж байр бүү өг. Цаана нь үхээрийн хятадууд байгаа. Үхэж далд орсон ардчиллын гайгаархятадууд бүх зүйлд эзэн сууж байна. ардчиллыг устгаж хулгайч нарыг бүгдийг нь устгах хэрэгтэй. элбэгдорж хүүр, з.энхболд вирус батүүл алуурчин, гончигдорж чимээгүй хулгайч, баабар цэвэр хулгайч, сайханбалаг луйварчин, н.алтанхуяг хулгайч нарыг бүгдийг нь устгах хэрэгтэй.
2 | 1 Хариулах
Зочин [103.57.92.67] 2024/11/9
Minii tanidag hvmvvs 2-3 luzingiin bairuudtai tvreeslvvlee l suuj bdg 1 ni barag 7-8 bair tai bh shu tvreeslvvlee l suuj bdg. Hotiin tubuur l lizingiin bairuud abaad suugaad bdgiin. 1 hvnd 1 ni l lizing ugdugguimuu shal utggui hutulbur bn shd
0 | 0 Хариулах
зочин [185.216.231.28] 2024/11/9
Ипотек гэж юу вэ? Ямар үг вэ? Монгол нэр томъёо байхгүй юу?
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.176] 2024/11/8
Монголд л ингэж бгаа болохоос биш Америкт цалинтай л бол та манайхаас байр авч цалингаа энэ улсад үлдээнэ үү гээд ороод ирдэг ш дээ.Бид үр хүүхдээ орон гэрийг нь ядаж энэ улсад үлдээмээр бна.Хаана гэр нь бна тэнд амьдрал нь хүлээнэ.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.176] 2024/11/8
1.иргэд баригдаж буй төсөлд үнийн дүнгийн 25 с 30 % урьдчилгаа төлбөр хийж улмаар сар бүр улирал бүр тогтмол төлөлт хийгдсээр байр ашиглалтад орохын өмнө буюу комисс орсны дараа тооцоо дуусгах болохоор л ипотёкийн 100 с 150 сая төг ийг банкнаас хүсэх тохиолдол ихэнхи нь бгаа.Мэдээж хэрэг насанд хүрснээс хойш анх удаа өөрийн нэр дээр байр авч бгаа,мөн 80м2 хүрэхгүй байр ,орлого цалингаа банкны шаардлага хангаж бгаа гэх мэт.м2 том байр ипотёкт ордоггүй бгаа ш дээ.м2 нь 3.5 саяас доош 80м2 байр гэхэд л 3 жил хүлээж захиалгын гэрээндээ мөнгөө нэмсээр 180 сая орчим төлбөр төлөөд үлдсэнийг нь ипотёк гуйж банканд хандахаас өөр ямар ч зам алгаа.Үр хүүхэд том болохын хэрээр байр шаардлагатай болж бна.Бүгд 1 дор чихэлдэж амьдрах боломжгүй ш дээ.2 хүүтэй айлд 2 байр шаардлагатай болно.Хамжиж дэмжээд ч болов тусд нь гаргахгүй бол хэцүү бна.Битгий шахаж хавчаад бай.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.115.58] 2024/11/7
1 байранд 1 ипотекийн зээл л гаргамаар байна. Хүмүүс яг өөрсдийн амьдрах байраа сонгоод ипотек нь хурдан шийдэгдчихдэг бол амар шдээ. 2-3 дахь байраа авч байна гэхээр юу гэсэн үг вэ нүл авилга, хээл хахууль байгааг хэлээд байна
3 | 0 Хариулах
Иргэн [66.181.161.245] 2024/11/7
Наад зээлийг чинь авах гэж бүр илүү үнэтэй байр авч байна. Ипотeк зээлтэй 1мкв 3.5 сая, Ипотeк гүй бол 3.2 сая. Энэ зөрүү иргэд хүүтэйгээр төлнө гэдэг тэнэг зүйл.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.179.55] 2024/11/7
Хөдөө амьдар их тэнгэрт амьдар улаан чулуутад амьдар. Хогийн сав бараадаж цагаа үрдэг байж хогийн цэг рүү нүү
1 | 0 Хариулах
Ипотeк хүссэн иргэн [66.181.161.245] 2024/11/7
Банкны ажилтанууд 1 ипотeк шийдэж 5-10 сая авч цөм баяжсан. Шалгах л хэрэгтэй. Үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа хувалзнууд шүү.
6 | 0 Хариулах
зочин [185.216.231.28] 2024/11/9
Хэн хэзээ?
0 | 0 Хариулах
Экономист [202.55.183.178] 2024/11/7
Монгол банк журам гаргаад банкнаас авч болох цалингийн зээлийн хугацааг 30 сар хүртэл болгосноороо их олон иргэдийг банкнаас биш ББСБ-аас өндөр хүүтэй зээл авахаар болгож түлхсэн дээ. Банкнаас авах зээлээ хязгаарлуулсан иргэд Монгол банкны дарга нарын ажиллуулдаг ББСБ-аас өндөр хүүтэй, шулааны зээлийг 60 сар, 72 сар зарим нь бүр 96 сараар авч зээлээ хэд нугалсан хүү төлж мөнгийг нь угааж өгдөг. МБанк болохоор иргэдийн зээлийн дарамтыг бууруулсан гж худ хэлдэг, цалингийн зээл бол ипотекийн дараа ордог хамгийн сайн төлөлттэй зээл байдаг. Одоо энэ 30 сараас дээш олгохгүй гэсэн журмаа цуцалмаар юм. Иргэдийн финтек болон ББСБ, апп-ын зээл 63%-ийг эзэлж 536 ББСБ үүн дээр нь жилийн 36%-48%-иар мөнгө хүүлж байна. Иргэдээ мөнгө хүүлэгчдийн аманд хаяж өгсөн энэ журмаа хэзээ цуцлах бол? Гэтэл бусад улсуудад жили
5 | 0 Хариулах
Зочин [103.145.234.35] 2024/11/7
Ипотекийг улсаас санхүүжүүлсээр байвал энийг лоббидож байгаа дарга нар, барилга барьж байгаа компани хоёр л сагартлаа баяжиж, харин төлөөсийг нь үнийн өсөлтөнд алуулж байгаа иргэд л төлнө. Өөр хэн ч биш. Ипотекийг органик эрэлт нийлүүлэлтийн хуулинд даатгаад хая. Ипотект мөнгө өгөхөө одоо боль. Гуйж байна. Энэ гайтай зээл байгаагүй бол өнгөрсөн хугацаанд хэдэн ч байр авах мөнгөтэй болсон новш, хараал идсэн улс төрчид бүгд хавдраар тарчилж үхээсэй
7 | 0 Хариулах
Зочин [66.181.176.95] 2024/11/6
Дарга даамал олон удаа албан тушаалд очиж гавьтай ажиллаагүй хүмүүсээ цаазла. Төрийн мөнгөөр сураад гавьхгүй хүүхдүүдийг бас цаазла.
2 | 1 Хариулах
зочин [185.216.231.28] 2024/11/9
Эмнэлэг бараадах хэрэгтэй шүү
0 | 1 Хариулах
Зочин [59.153.114.209] 2024/11/6
Төвлөрөлөө бууруулах аргаа мэдсээр байж хийхгүй байгаа чинь монгол хүнийг эхлээд малгүй болгоод , дараа нь бөөгнүүлээд архи тамхинд оруулаад , баячуудыг нь хахуульдаж тэнгэр заятай гэж хошгируулаад эцэст нь гадаадад боловсорсон хүүхдүүд нь гадгашаа мөнгөө зөөгөөд , индейчүүдийн араас явах замыг үлдээж байнадаа . Монгол хүн яагаад гадаадад гарахаараа эх орноо санаад байдаг хэрнээ хүн хүнээсээ ямагт зугтаж атаархаж явдаг вэ? Гэдгийг хэн зааж өгсөн юм болдоо. Энэнд л учир байна.
0 | 0 Хариулах
Дуулах өдөр дуун цэнгүүн [59.153.112.68] 2024/11/6
oocher dairch hahuuli ugdug asuudal garsaar baigaa zeel n buteh barag bolchihson baihad urduur n humuus oruuldagiig boliulmaar yum avilgalaar bugdiig shiidej baina
5 | 0 Хариулах
зочин [185.216.231.28] 2024/11/9
Зээл гэдэг юмгүй байвал ямар байна?
0 | 0 Хариулах
Pc [122.201.31.137] 2024/11/6
Shartenger.
0 | 0 Хариулах
сонгогч [202.9.46.30] 2024/11/6
Зээлийг 1 хүнд 1 удаа өг. Ипотекийн зээл авах хүсэлтэй иргэдийн ихэнхи нь дундажаас доош орлогтой иргэд бна. Ипотекийн зээл нь орон сууцны үнийг хөөрөгдөж, иргэдийг өрөнд оруулан ядууруулж, барилгын цөөн компаниудыг баяжуулах хэрэгсэл болон хувираад удаж бна. Хятадын чанаргүй, хямд материалиаар чанаргүй орон сууц барьчихаад иргэдээ шулж дээрэмдэж болох уу ? Иймд 1м2 нь 2,5 саяаас доош үнэтэй орон сууцанд ипотек зээл олгодог болох зохицуулалт хийж орон сууцны хөөсөрсөн зохиомол үнийг унагах ёстой. баячууд нь үнэтэй сууцаа аваг....
3 | 0 Хариулах
ЗОЧИН [103.212.117.99] 2024/11/6
МАШ ОЛОН БАЙР АВААД ТҮРЭЭСЭЛЖ АМЬДАРДАГ ХҮМҮҮС БАЙНА. НЭГ ХҮНИЙ НЭР ДЭЭР 70 БАЙР БАЙНА ГЭДЭГ СУДАЛГАА ЯВЖ БАЙСАН. ХЭРЭГЦЭЭТЭЙ ХҮМҮҮСТ НЬ БАЙР ОЛДОЖ БАЙНА УУ.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.117.145] 2024/11/7
Тэр чинь ихэнхи нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниар далимдуулж авсан байр байдгиймаа.ипотёктэй ямар ч хамаагүй.Хотын төвийн хуучин байр бэлэн мөнгөөр худалдан аваад засаад тохижуулаад эргээд түрээслээд мөнгө олдгийм.Дашрамд хотын төв хуучин байрыг ипотёкт оруулдаггүй үнэлгээ муу.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.116] 2024/11/6
Шинэ хүчин чадал сайтай цэвэрлэх байгууламж байгуулж чадахгүй, саарал ус боловсруулах үйлдвэр байгуулж чадахгүй, шинээр цахилгаан станц байгуулж чадахгүй байж тийм олон орон сууцны айлуудын халуун хүйтэн ус дулаан эрчим хүч бохир усыг яаж шийдэх юм мангаруудаа.
9 | 0 Хариулах
Зочин [203.98.76.100] 2024/11/6
Баас шээсээ дийлхиму
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.116] 2024/11/6
Орон сууцны өндөр хүүтэй зээл аваад зээлээ төлөх гэж 25 жил өвдөх эрхгүйгээр хөдөлмөрлөж төлнө.
0 | 0 Хариулах
sss [49.163.179.180] 2024/11/6
oron suutstai boloh uur arga gehdee baigaa yu?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.95] 2024/11/6
Арчаа л хэрэгтэй. Мөнгө харрад мангуурчдаг хүмүүс олон. Тэр дарга нарыг хар
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.53] 2024/11/6
заавал тэгэхгүйгээр бас амьдарч болно хүний өөрийнх нь сонголт
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.187] 2024/11/6
Ипотекийн зээл төрийнхний үндсэн бизнес болсон. 60 хувь нь давхар байртай иргэд гэдгээс тодорхой. Бас л хулгайчууд.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.226.86] 2024/11/6
Энэ зээл байгаа цагт байрны үнэ хэзээ ч буухгүй үргэлж өснө. Байрны үнийг буулгах ганц арга бол энэ зээлийг зогсоох.
9 | 0 Хариулах
зочин [185.216.231.28] 2024/11/9
Байр бариад яаах гэсэн юм бэ? хаха байргүй байвал байрны үнэ тэр гэж ярихгүй амар биз дээ?
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.153] 2024/11/6
НЭГ АИЛД НЭГ ОРОН СУУЦ 2-3 ОРОН СУЦ АВСАН ХҮНИ ОРОН СУЦИГ ХУРАЖ АВ
2 | 1 Хариулах
Зочин [202.126.91.204] 2024/11/6
Zeeldegch ni zeelee avaad tolood yvj bval chamd ymar hamaatai ym be.
2 | 0 Хариулах
зочин [185.216.231.28] 2024/11/9
Тэгээд хүмүүст үнэгүй тарааж өг . Эсгий гэр мандтугай!!!
0 | 0 Хариулах
содо [43.228.129.134] 2024/11/6
Маш зөв Зээл бүртгэл оочер дараалал ил тод өөрсдөө харж байдаг байвал шударга болно доо
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.151] 2024/11/6
Ger horoolliin dahin tuluvlultund l olgoochee
1 | 0 Хариулах
Зочин [43.228.131.45] 2024/11/6
Энэ зээлийг зогсоох хэрэгтэй. Банк, барилгын компаниуд хуйвалдаж байрны үнэ өсөж байна. Хятад гэдэг дэлхийн хамгийн хямд зах зээлийн хажууд байгаа Монголд орон сууц Япон Америк шиг үнэтэй байна.
23 | 1 Хариулах
Анхаар [202.131.236.18] 2024/11/6
Банкинд өртэй барилгын аж ахуй нэгжүүдэд. Тухайн банк ипотек шийдэж өгөх байдлаар өрөө авч байна.
1 | 0 Хариулах
sss [49.163.179.180] 2024/11/6
zeelee hesegtee zogsoo, naad bairnii vne chine bur tengert hadaj hvmvvs avahiin argagui bolloo
17 | 0 Хариулах
зочин [185.216.231.28] 2024/11/9
тэгвэл үнэ нь хямдардаг гэсэн биз дэа
0 | 0 Хариулах