Уншиж байна ...

ФОТО: АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас сонгууль ажиглах өдөрлөг зохион байгууллаа

Н.Эрхбаяр, iKon.mn
1 цаг 56 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт энэ цаг үед явагдаж байгаа. Үүнтэй холбогдуулан АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас сонгууль ажиглах өдөрлөгийг Novotel зочид буудалд зохион байгууллаа. 

Энэ үеэр АНУ-ын телевизүүдийн шууд дамжуулалт, Монголын мэргэжилтэн, судлаачдын хөтлөн явуулсан хэлэлцүүлгүүд, америк дипломатчидын хийсэн танилцуулга болон жишиг санал хураалтын үйл ажиллагаа болжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд ялагч нь орон даяар хамгийн олон сонгогчийн саналыг авсан хүн байдаггүй. Харин АНУ-ын 50 муж тус бүрд өрсөлдөж, хамгийн олон сонгуулийн төлөөлөгчийн санал цуглуулсан нь ялдаг. Муж бүр хүн амынхаа тооноос хамаарсан тооны сонгуулийн төлөөлөгчтэй (electoral college) байдаг.

Бүх мужийн төлөөлөгчийн нийт тоо 538 болдог бөгөөд хамгийн багадаа 270 төлөөлөгчийн санал цуглуулсан нэр дэвшигч АНУ-ын ерөнхийлөгч болно.

Ерөнхийлөгчөөр сонгогдох хүнд АНУ-д төрсөн иргэн байх, 35 ба түүнээс настай, АНУ-д 14-өөс дээш жил амьдарсан байх шаардлагыг тавьдаг аж. Тус сонгуулийн ялагч 2025 оны нэгдүгээр сарын 20-нд ерөнхийлөгчөөр томилогдож, дөрвөн жилийн хугацаатай ажиллана.

Маргааш гэхэд АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр 45 дахь ерөнхийлөгч асан Дональд Трамп дахин сонгогдох уу, эсвэл дэд ерөнхийлөгч Камала Харрис түүхэнд анхны эмэгтэй ерөнхийлөгч болох уу гэдгийг бид харах болно.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Монгол Улсаас анх удаа iKon.mn сайтын сэтгүүлч АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг сурвалжилж байгаа билээ. Тус сонгуультай холбоотой манай сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээллийг доорх холбоотой мэдээнүүдээс уншина уу.

Өнөөдөр болсон өдөрлөгийн үеэр тэрбээр АНУ-ын Вашингтон хотоос шууд холбогдож, сонгуулийн санал үйл явцын талаар мэдээлэл өгсөн юм.

ФОТО:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг