• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Урьдчилсан санал хураалтын өнгө аяс АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг тодорхойлох уу?

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

(АНУ-ын Аризона мужийн Финикс хот. Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр)

Энэ жилийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдөр арваннэгдүгээр сарын 5-нд тохионо.

Гэвч олон сая америкчууд энэ өдрөөс өмнө саналаа урьдчилж өгөх боломжтой байдаг.

Пүрэв гарагийн байдлаар АНУ даяар нийт 62.7 сая хүн саналаа урьдчилж өгөөд буйг Флоридагийн Их сургуулийн судлаачид мэдээлжээ.

Хоёр намын аль аль нь урьдчилсан санал хураалтын тоо баримтыг өөрийнх нь нэр дэвшигчийн давамгайллыг харуулах баталгаа болгон ашиглахыг хичээдэг.

Гэхдээ энэ нь баттай эх сурвалж болж чаддаггүй юм.

АНУ-ын бүх 50 муж урьдчилсан санал хураалтаа сонгуулийн санал авах өдрөөс өмнө эхлүүлэх эсэхийг тус тусын хуулиар шийддэг. Урьдчилсан санал хураалтыг зөвшөөрдөггүй мужууд ч бий. Тийм мужуудад сонгуулийн өдөр санал хураах байранд биеэр очих боломжгүй хүндэтгэх шалтгаантай иргэдэд шуудангаар саналаа өгөх боломж олгодог.

Энэ жилийн сонгуулийн 62.7 сая нь цар тахлын оргил үед болсон 2020 оны сонгуулийн 101.5 сая урьдчилсан саналд хүрэхгүй ч 2012 оны 46.2 сая, 2016 оны 47.2 саяас хол илүү байгаа юм.

Эндээс коронавирусийн цар тахал Америкчуудын саналаа өгөх аргыг хэрхэн өөрчилсөн нь харагдаж байна.

Мужууд урьдчилж саналаа өгсөн иргэдийн нас, хүйс, арьс өнгө зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг ил гаргадаг тул үүн дээр үндэслээд хоёр гол намын нэр дэвшигчийн өнгийг тодорхойлохыг оролддог.

Гэхдээ л эцсийн үр дүн сонгуулийн өдрөөс өмнө бүрхэг хэвээр байдаг юм.

Ингээд урьдчилсан санал хураалтын зарим сонирхолтой тоо баримтуудыг онцлон хүргэж байна.

 

Бүгд Найрамдахчуудын дунд урьдчилан санал өгөх явдал нэмэгджээ

2020 оны сонгуулиар Бүгд Найрамдах Намын дэмжигчид нийт урьдчилсан саналын 30.5 хувийг, Ардчилсан Намын дэмжигчид 44.8 хувийг өгч байжээ.

Энэ нь Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трамп шуудангаар санал өгөх аргыг луйвардах эрсдэлтэй хэмээн  эсэргүүцэж байсантай холбоотой.

Трамп энэ жил урьдчилсан саналын талаар байр сууриа өөрчилсөн бол Бүгд Найрамдахчуудын хандлага ч бас өөрчлөгджээ.

зураг
 

Энэ жилийн тоо баримтаас харвал тэд урьдчилсан саналын 36.1 хувийг, Ардчилсан Намын дэмжигчид 38.9 хувийг бүрдүүлсэн байна.

Үлдсэн хэсэг нь хоёр гол намд харьяалагддаггүй, эсвэл гуравдагч хүчнийг дэмжигчид юм.

Энэ нь өмнөх сонгуулийн үеэр гарсан “red mirage” хэмээх үзэгдлийн нөлөөг багасгаж болзошгүй.

Дөрвөн жилийн өмнө Пенсильвани зэрэг мужуудын санал тооллого эхлээд удаагүй байхад Трамп давамгайлж явснаа сүүл хэсэгтээ Ардчилсан Намын нэр дэвшигч түрэн гарч ирснээр маргаан, эргэлзээ үүсгэж байжээ.

Энэ нь санал хураалтын ажилтнууд эхлээд сонгуулийн өдөр биеэр ирсэн сонгогчдын саналуудыг тоолоод дараа нь урьдчилж өгсөн саналуудыг нэмж тоолсонтой холбоотой байв.

 

Эмэгтэйчүүд урьдчилсан санал хураалтад тэргүүлж байна

Урьдчилан саналаа өгсөн нийт сонгогчдын 54.2 хувь нь эмэгтэй байгааг хүйсийн мэдээллийг ил зарласан зургаан мужийн тоо баримт харуулж байна.

Энэ нь 2020 оны үзүүлэлтээс цөөн хувиар өндөр байгаа юм. Эмэгтэйчүүдийн дэмжлэгийг түлхүү авдаг уламжлалтай Ардчилсан Намын хувьд энэ нь сайн мэдээ байж болох талтай.

зураг
 

 

Сонгуулийн үр дүнд нөлөөлж болзошгүй Аризона мужийн урьдчилсан санал хураалтын үйл явц

АНУ-ын ихэнх мужууд ерөнхийлөгчийн сонгуульд хоёр гол намын аль нэгний нэр дэвшигчийг үнэнчээр сонгосоор ирсэн түүхтэй байдаг.

Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч үргэлж ялдаг мужуудыг “улаан”, Ардчилсан Намын нэр дэвшигчийг үргэлж дэмждэг мужуудыг “цэнхэр” муж гэж нэрлэдэг юм.

Харин сонгууль бүрд аль ч намын нэр дэвшигчийг сонгож болзошгүй цөөн муж байдгийг “swing states” буюу савлагч мужууд гэж нэрлэдэг байна.

Ийм мужууд сонгуулийн ерөнхий үр дүнд чухал нөлөө үзүүлдэг.

Тэдгээрийн нэг Аризона муж юм.

зураг
 

Өмнө нь “улаан” мужид тооцогддог байсан Аризонад 2020 онд Жо Байден ялж, сүүлийн 70 жилийн хугацаанд энэ мужид ялсан Ардчилсан Намын хоёр дахь нэр дэвшигч болсон юм.

Тиймээс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Аризона хоёр намын өрсөлдөөний чухал талбар болсон байна.

Аризона мужийн хүн амын 62 хувь буюу 4.4 сая хүн амьдардаг Марикопа дүүрэг 2.6 сая сонгогчтой.

АНУ-ын нийт засаг захиргааны анхан шатны нэгжүүд дотроос сонгогчдын тоогоор гуравдугаарт ордог том дүүрэг юм.

Марикопа дүүрэг АНУ-ын 24 мужаас олон хүн амтай гэдгээс үүнийг харж болно.

Дүүрэгт бүртгэлтэй нийт сонгогчдын 35.5 хувь нь Бүгд Найрамдах, 28.6 хувь нь Ардчилсан Намын дэмжигчид бол үлдсэн нь нам бус, бусад жижиг намын дэмжигчид юм байна.

Энэ долоо хоногт Марикопа дүүргийн эрх баригчдын өгсөн мэдээллээр нийт хоёр сая гаруй сонгогч шуудангаар саналын хуудсаа авсны 1.113 сая нь саналаа буцааж ирүүлжээ.

Үүнээс гадна 104,055 хүн урьдчилан санал авах байруудад биеэр ирж саналаа өгсөн байна.

Марикопа дүүргийн захиргаа санал урьдчилж авах зорилгоор нийт 246 сонгуулийн төв нээжээ. Эндээс харвал арваннэгдүгээр сарын 5-ны өдрөөс өмнө Аризона мужийн сонгогчдын ихэнх хэсэг нь саналаа өгөх магадлалтай байна.

АНУ-ын ерөнхийлөгчийг сонгогчдын шууд саналаар сонгодоггүй, “electoral college” буюу муж бүрийн Конгресс дэх төлөөллийн тоогоор хуваарилсан сонгуулийн төлөөлөгчөөр дамжуулж сонгодог.

Аризона мужийн хувьд 11 төлөөлөгчтэй.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид болох Дональд Трамп, Камала Харрис нар намынхаа мандатыг авсныхаа дараа буюу өнгөрсөн зунаас хойш Аризона мужид хэд хэдэн удаа кампанит ажлаа зохион байгуулжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
80 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.180.32] 2024/11/5
Trump garah bh
0 | 0 Хариулах
Нэргүй [104.35.34.183] 2024/11/5
Харрис гарна
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.42] 2024/11/4
Трамп
3 | 1 Хариулах
Зочин [166.199.115.17] 2024/11/4
Камалам Харрис…👍👍👍👍
1 | 3 Хариулах
Зочин [166.199.115.17] 2024/11/4
Камала Харрис
1 | 3 Хариулах
Зочин [43.228.131.45] 2024/11/4
Трамп гарвал АНУ иргэд эдийн засагт эерэг цагаачдад халтай, Харрис авгай гарвал цагаачдад ээлтэй АНУ иргэд эдийн засагт хортой.
5 | 1 Хариулах
Зочин [202.9.46.29] 2024/11/4
Үнэн.
2 | 1 Хариулах
Зочин [166.199.115.17] 2024/11/4
Худлаа худлаа…..
0 | 3 Хариулах
Нэргүй [104.35.34.183] 2024/11/4
Энэ удаагийн сонгуулиар Харрис гарах нь тодорхой болно
3 | 11 Хариулах
Зочин [66.181.180.32] 2024/11/5
Харисыг Бадены орлогч бхдаа юу хииж бсан юм б гсэн бна шүү сонгогчид н! Трамп гарах бх
0 | 0 Хариулах
Зочин [133.106.148.133] 2024/11/3
Slava Ukraine
4 | 9 Хариулах
Зочин [103.168.34.111] 2024/11/3
US president ээр хэн ч болсон maestro Putin ээс хүмүүжлийн лекц уншиж, хүнлэг ёс, ёс суртахууны хичээл заах болно. Мэдээж NATO kaput.
8 | 5 Хариулах
Зочин [166.199.115.17] 2024/11/4
Варшавын гэрээ…..яалаа? НАТО капут болно гэж бүү горьд
1 | 2 Хариулах
Зочин [66.181.177.63] 2024/11/3
Трамп гарвал Оросыг орхиж хятадтайгаа занималдана, хар авгай ногооноотойгоо нөхцөнө. ер нь 2 нам сүүлийн 40 жил ингэж л ирсэн.
0 | 3 Хариулах
Зочин [103.168.34.176] 2024/11/3
Орозын боолууд тэтгэвэрээ ууцгаагаад л, эхнээсээ жаахан эрүүлжээд овоо идэвхижсэн байх чинь. ))
4 | 5 Хариулах
Зочин [202.9.46.29] 2024/11/3
Трампын рейтинг Камалагаас тасархай илүү байна. Долларын эзэдийн боол минь.
6 | 4 Хариулах
Зочин [166.199.115.17] 2024/11/4
Хамаагүй илүүсээд байх юм алга л байна даг…..оросууд хүртэл АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүлээж үхэнгээ алдаж байна гээд бодохоор АНУ ч үнэхээр зангарагтай ёндоотой АГУУ ИХ ГҮРЭН ЮМ АА
1 | 2 Хариулах
Зочин [185.220.100.241] 2024/11/4
Ха ха ха, Трамп сонгогдход (за бараг гарах нь тодорхой доо, кк) НАТО нацист Киевийн оршин тогтнох эсэх эсэх асуудал яригдна уу гэхээс биш Оросд түй ч хамаа байхгүй! Орос Трамптай Трампгүй оршин тогтносон хүчирхэг хэвээрээ байна.
1 | 3
Зочин [109.70.100.3] 2024/11/3
Америк сүпер гүрэн. Хэн ч гарсан том ялгаа гарахгүй. Хятад, Иран, Ороz баасандаа живдгээрээ живнэ.
9 | 10 Хариулах
Зочин [202.9.46.76] 2024/11/3
Социйн үед л Оросыг яг ингэж долоодог байж билээ кк. Одоо Америкийг долоож байдаг яг л харанхуй монгол байна даа. Одоогийн залуучууд аль ч улс адил эрхтэй ямар нэгэн улсыг шүтэн биширч тэдний заавраар амьдарч болохгүй гэдгийг сайн мэддэг хэрсүү болсон цаг үe. Одоо АНУ тэгж улс орнуудыг баас шээстэй нь хольдог үе өнгөрсөн.
3 | 8 Хариулах
Зочин [37.48.108.1] 2024/11/3
АНУ ч одоо аврагч гүрэн гэдгийг сая бүгд л харлаа. Оросууд бүх хүчээрээ бүрэн хэмжээний түрэмгийлэл, довтлогоо хийхэд Украйнд хүмүүнлэгийн тусламж үзүүлээгүй бол Украйн хэцүүдэх байлаа. Монголыг яг Умард Солонгос шиг байхад нь Оросуудын савраас салгаж бие даасан улс болгож өгсөн.
4 | 4 Хариулах
Зочин [122.201.31.195] 2024/11/3
Одоо ч жүүдүүдтэй нийлээд энгийн номхон араб иргэдийг хоморголон хядаж гeноцид үйлдэж байгаа АНУ тэгээд аврагч юмуу гуцна биз жинхэнэ тархиа угаалгачихсан боол байна. Зөвхөн сүүлийн 30 жил хийсэн тэдний бусармаг дайнуудыг тоочвол нөгөө хүрээний бузар гэж далай далай гэдэг л болох байх. Жаахан юм уншиж байж дүгнэлт хийж бай даа
4 | 1
сдө [103.168.34.166] 2024/11/3
Трамп болвол Путинг шууд хядчихна гэсэн. Харрис болох юм бол украинчуудаар дамжуулаад Путинг хядчихна гэсэн. ийм л ялгаатай юм
2 | 4 Хариулах
Зочин [122.201.31.195] 2024/11/3
Дота тоглож өссөн галзуурчихсан бацаан байна. Тэр тоглоомтой чинь адилгүй шүү. Путин хүсэх л юм дэлхийг сөнөөх хүч түүний хуруун дор бий. Чи нүдээ ч ирмэж чадахгүй утсаа бариад үнс болно. Гэхдээ тэр ийм юм хийхгүй ээ цочирдох хэрэггүй тэр туршлагатай эрүүл ухаантай удирдагч хүн.
1 | 3 Хариулах
Зочин [37.48.108.1] 2024/11/3
Украйныг эзлэж чадахгүй, эх орноо хамгаалж чадахгүй байгаа хүн үү?
2 | 1 Хариулах
Зочин [122.201.31.195] 2024/11/3
Тэр Украиныг эзлэх бодолгүй. Тусгай ажиллагаа буюу цэргийн хүчийг нь л устгаж байна. Жүүд АНУ шиг энгийн иргэдтэй юутай хээтэй нь гeноцид хийж байгаа биш дээ.
3 | 5
Зочин [122.201.31.43] 2024/11/4
Путин өөрөө ч цэргийн тусгай ажиллагаа гэдэгтээ итгэхээ болиод цэрэг татлага явуулж холбоотон улсаасаа цэргийн тусламж аваад байхад манай ацнууд одоо болтол 3 жилийн турш нөгөө тусгай ажиллагаа гэдэг үгээ бурсаар л. Сайхан угаалгаж байгаа шүү. Путин агуу удирдагч гэхдээ дайнаа 2 өдөрт дуусгаж чадаагүй.
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.74] 2024/11/3
СОНИН ЮМ ШҮҮ! ЁОПООНУУД ОРОСТ БОРЛУУЛАХ АВТОМАШИНЫХАА ТООГ ӨНГӨРСӨН ЖИЛИЙНХЭЭСЭЭ ИХЭСГЭСЭН БАЙХ ЮМ!
4 | 6 Хариулах
сдө [103.168.34.166] 2024/11/3
жижиг Кей ангиллыг л зөөдөг болсон. Томыг оросууд авч дийлэхээ больсон
4 | 2 Хариулах
Зочин [166.199.115.17] 2024/11/4
Хуучин машинаа орос монгол филиппин индонез мэтийн ядуу улсууд руу гаргаж дотоод зах зээлээ чөлөөлдөг юм
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.29] 2024/11/3
Камала авгай ялах ямар ч шаанс байхгүй.
6 | 2 Хариулах
РАВДАН [66.181.160.74] 2024/11/3
АНУСЫН СОНГУУЛЬД ХЭН НЬ ЯЛАХ НЬ ОРОСТ ЗАРЧМЫН ЯМАР Ч ЯЛГАА БАЙХГҮЙ!
4 | 4 Хариулах
Зочин [202.55.188.100] 2024/11/3
Орос Янханы ал минь чимээгүй л байна
5 | 4 Хариулах
Зочин [202.9.46.29] 2024/11/3
Чам шиг хятад алнууд үхээсэй.
3 | 4 Хариулах
Зочин [166.199.115.17] 2024/11/4
ЯЛГАА БАЙГАА БОЛООД Л жамбулын салга улааны жалкий жулик сопяк анус аравдан мэт нь өвчигнөөд сууж байгаа биз дээ
0 | 0 Хариулах
Зочин [192.42.116.211] 2024/11/3
Ороzуудыг орших уу ? сөнөх үү гэдгийг Америк, Хятад хоёр шийддэг юм шүү дээ. Ороzуудыг ядуу тарчиг харанхуй байлгах нь Америк, Хятад хоёрт ашигтай болохоор сөнөөчихгүй өдий хүртэл байгалийн баялгийг нь хямд авч өл залгуулдгийг хүмүүс ойлгохгүй л дээ. Одоогийн байдлаар Хятадын хараанд 90 хувь орчихоод байгаа. Харин Хятад нь Амкрикийн хараанд байдаг.
8 | 4 Хариулах
Зочин [192.42.116.211] 2024/11/3
Ороzыг бүрэн задлавал тэр том газар нутгийг хяналтдаа авах хэцүү учир эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй энэ зэрэгтэй байлгадаг. Ер нь Украйны дайнаас болж ороzыг жижиглэх бололтой.
3 | 5 Хариулах
Зочин [202.9.46.76] 2024/11/3
Хятадууд барууны хоригт орсон Оросыг хараат болгож байна гэж бураад байх юм. Оросууд яг хараат болж харагдаач. Тэд төвийг сахисан улсуудтай худалдаа наймаагаа хэвийн хийгээд л явж байна. Баруун Европ Англи Канад австрал япон өмнөд со бол харин АНУ ын бүрэн хараат улсууд тэдэн шиг оросуудыг хятадын хамааралд орно гэвэл дэндүү гэнэн бодол байна. ЗХУ одоогийн ОХУ бол өнөөгийн БНХАУ ыг байгуулж өгсөн эцэг нь шүү дээ.
2 | 2 Хариулах
Зочин [103.168.34.176] 2024/11/3
Хятадад харин шар толгойтой, хятдаар ус цас болсон оросууд хаа сайгүй хөлхөлдөж, хийж болох ажил болгоныг нь хийж, хятаджина гэдгийг үзүүлж өгч байна даа. Хятад эхнэр, нөхөртэй болцгоогоод л, оросоос аав ээж, хамаатан саднаа татацгаагаад л, заа тэр хоосорч ядуурсан орос хөдөө тосгоноор хятад нөхөртэй авгай хүүхнүүд ихсээд л, хятадад уусна гэж үзүүлж өгч байнаа байна. Ах нар нь гятдын өвөрт гүйгээд орчихоор, дүү ояа, мояа нар нь дагаад л намирах байх даа))
3 | 1 Хариулах
Зочин [202.9.46.76] 2024/11/3
Таг харанхуй амьтан дунд сургууль төгссөн хүүхэд чамаас арай дээр сэтгэнэ. Бас бяцхан расист үзэлтэй гэжуугаа.
1 | 2
Зочин [122.201.31.43] 2024/11/4
Тэгээд хятадууд өөрсдийнхөөрөө явахаар болоод 70 онд энэ хоёр улс чинь дайн хийхдээрээ тулж манайх ч дунд нь нилээд юм болсон. Хятад барууныг түшиж өнөөгийн капиталист коммунист хосолсон засаглалаар явж. Барууныхан ч хятадыг оросоос салгахын тулд эдийн засгийг нь хөгжүүлж бүхий л үйлдвэрүүдээ барьсан. Юм унш л даа орос ах орос ах л гэж солиорох юм
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.43] 2024/11/4
Манай ацнууд орос ах мундаг гэхээс өөр юм мэдэхгүй ээ. 70 онд хятад америкийн дэмжлэгтэйгээр эдийн засгаа яаж хөгжүүлж золионд нь оросыг хаясанг мэддэггүй. Орос украйны дайнаас хэн хожиж байна зөвхөн хятад л хожиж байгаа
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.29] 2024/11/3
Америкчуудын 90 хувь нь дайныг зогсоохыг хүсэж байгаа. Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Трамп мөрийн хөтөлбөртөө дайныг зогсооно, ядарсан Америкчуудыг татварын дарамтнаас чөлөөлнө гэж амласан. Ардчилсан намаас нэр дэвшигч Камала мөрийн хөтөлбөртөө дайныг зогсооно, ядарсан Америкчуудыг татварын дарамтнаас чөлөөлнө гэж амлаагүй. Тэгэхлээр сонгуулиар Камала ялах ямар ч найдвар байхгүй.
7 | 5 Хариулах
Зочин [192.42.116.211] 2024/11/3
Америкчуудын 99 хувь нь ороzуудыг устгахыг хүсэж байгаа. Коммунист, дарангуйлагч, түрэмгийлэгч улсыг утгахыг хүсэж байгаа гэнэ лээ.
9 | 9 Хариулах
Зочин [202.9.46.29] 2024/11/3
Чам шиг мэдрэлүүдийг л устгамаар байна.
5 | 3 Хариулах
Зочин [103.168.34.111] 2024/11/3
Ер нь АНУ ын Ерөнхийлөгчөөр хэн нь сонгогдох нь тийм ч өндөр ач холбогдол өгөхөө байжээ, улс орнууд тэгтлээ их сонирхохгүй байгаа нь ойлгомжтой болоод бна. Оросуудад хэн ч гарсан адилхан гаж байх шиг, харин ч Байдены залгамжлагч Харрис гарвал ашигтай гэж үзэж байх шиг. Хятадуудад Трамп гарвал худалдааны дайн нь өргөжихөөс болгоомжилж байгаа бололтой.
2 | 2 Хариулах
Зочин [66.181.177.63] 2024/11/3
Оростой хийж байгаа дайн чинь 4 жил гацаанд орчихлоо ш дээ. Ногооноог турхирангуут Орос задрана гэсэн байдаггүй. АНусууд өөрсдөө хэтэрхий хошгируулаад хэтэрхий тавлаж таашаалаа хангахаар хэн талд нь орж бослого гаргахав дээ. Саддамыг нь авч шидэнгүүтээ цэргүүдийг нь бүгдийг нь шалдлаад тарваган хүүхэн нэг нэгээр нь оосорлож зураг авч дэлхийгээр цацаад. Ливаны гарыг дэндүү муухай алсан. оросууд өөрсдөө шовинист хүмүүс тийм издевательсто-г өөрсөд дээрээ хийлгэхийг хүсэхгүй ш дээ. одоо садист хар авгай Путин, ивануудыг оосорлож чирнэ гэвэл бүр бүтэхгүй
5 | 4 Хариулах
Зочин [66.181.177.63] 2024/11/3
манайд хүртэл Оюутолгойг ийм хачин ашиггүйгээр өгөхгүй гэсний төлөө Энхбаярыг унагаж жаал оймыг нь л гозолзуулах шив дээ. тэгээд нөгөө боолыг нь хийдэг элбэгдорж, сайхан балаг, сэлэнгийн ху жаа 3 нь яалаа.
3 | 1 Хариулах
сатаан судлаач👹 [79.117.162.167] 2024/11/3
Трамп уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэнэ гэдэг жүжгийг дэмждэггүй, үүнийг худал заль мэх гэдгийг мэддэг! манай мангар засгийн газрын хэдэн хулгай нар чинь яах юм бол доо зайлуул 😏
1 | 2 Хариулах
Зочин [14.1.81.65] 2024/11/3
anus anus bi bol oros ahiin sugnii husmas boloh moroodoltoi erguu bna gehgui ni holgui garuud baih yuma
1 | 3 Хариулах
Зочин [66.181.177.63] 2024/11/3
Харрис гарвал шүдээ тачигнуулаад, хуруугаа гозойлгоод, нүдээ бүлтийлгээд дайны хэнээтнүүдийнхээ шизог жинхэнэ хөдөлгөнө ш дээ
8 | 4 Хариулах
Зочин [66.181.180.124] 2024/11/3
Фашист тожгор потокс өвгөний чинььулаан хоолойг тэмтэрнэ гхээс шээс чинь гоожлоо юу гах2
7 | 9 Хариулах
Зочин [66.181.177.63] 2024/11/3
тэмтрээч. тэмтрэнэ гээд дэлхийгээр нэг дайн эхлэнгүүт бахирсан чадахгүй хэвтэж
4 | 3 Хариулах
+ [66.181.177.63] 2024/11/3
газраа ухаж зарж иддэг, гадаадад авилгалаа нуудаг улс төрчидтэй Монгол. Дайн энд тэнд гаргаж зэвсгээ зарж ашиг олдог бодлоготой АНУ
5 | 6 Хариулах
ОЯА=ХУЯА [101.115.90.97] 2024/11/3
ӨМХИЙ ХУЖИА ӨГӨР ОРОС ТАМЫН АМЬДРАЛТАЙ ХОЙД СОЛОНГОС 3аас ӨӨР ДОРД УЛС ҮНДЭСТЭН ГЭЖ ЮУ БАЙХАВДЭЭ😂😂😂
4 | 3 Хариулах
Зочин [202.126.89.168] 2024/11/3
Дайн үргэлжлээд украйн ялах ёстой!
11 | 11 Хариулах
Зочин [66.181.177.63] 2024/11/3
украйн балдуушаараа ялдаг юм. бүх юм наад ану нарын гарт таашаалаа хангаж байхад
10 | 4 Хариулах
Зочин [66.181.160.23] 2024/11/3
тэмбүү тархи
3 | 3 Хариулах
Зочин [202.21.107.9] 2024/11/3
том зургаар нь харвал украйн улам л хүнд байдалд ороод байна хэрхэхийг цаг хугацаа харуулах буй заа
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.119] 2024/11/3
Доналд Трамп америкийн түүхэнд байгаагүй өндөр хувиар ялалт байгуулах өдөр улам ойртсоор.
5 | 7 Хариулах
сдө [103.168.34.166] 2024/11/3
xarris болов уу. Гэхдээ Трамп ч байж мэднэ
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.168] 2024/11/3
Хаха 2хон хүн байгаашдээ
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.168] 2024/11/3
Ямар ч гое мэдээлэлтэй сонгууль болдог юм, яасан ч урт хугацаанд санал өгч болдым, бие биенийхээ сул талыг илт мэдээлж болдгоороо аргагүй ардчилсан улсын эх үндэс гэдгээ нотлон харуулдым бн, манайхан бие биенийхээ бөгс бөөрний асуудлыг жаал дэлгээд хэдхэн хоногт сурталчилгаа гэж хөөрхий төрийн мөнгөөр жаал медиаг тэжээгээд санал хураалт гэж хэдхэн цаг өгөөд үнэн худал нь мэдэгдэхгүй ажил хийх юм, ер нь нэгхэн өдөрт авдаг өгдөг санал ч гэж яаж байхавдээ, төлөвлөгөөтэй ажилж амьдардаг улсын хувьд ийм цөөн цагт хурааж байгаа санал хураалт бол яавч бүхэл бүтэн улсыг төлөөлөх сонголт болж чадхааргүй, манайх суралцах юм их бндаа
6 | 1 Хариулах
Зочин [202.55.188.107] 2024/11/3
Гэр бүлээ хуурч янханддаг , алуурчин Путины дотны хүн Америкийн ерөнхийлөгч болохгүй биз
5 | 9 Хариулах
Зочин [23.154.177.30] 2024/11/3
Трамп сонгогдвол дайн дуусна, Харрис сонгодвол дайн үргэлжилнэ!
17 | 6 Хариулах
Зочин [122.201.31.119] 2024/11/3
Тэр мэдээж.
2 | 2 Хариулах
Зочин [133.106.47.130] 2024/11/3
Yaj duusgah yum
3 | 1 Хариулах
Зочин [192.42.116.182] 2024/11/3
Трамп гарвал НАТО санхүүжилтын 25% байхгүй болно, нацист Киев сионист Израйль is over!
1 | 0 Хариулах
Нэргүй [104.35.34.183] 2024/11/3
Камала Харрисийн ард маш олон Еврей тэрбумтан , доллар үйлдвэрлэгч банкны эзэд , зэвсгийн бүлэглэлүүд , New Yourk 15 тэр бумтан санхүүжүүлж байгаа бөгөөд сонгуулийн дүнг яаж ч эргүүлж чадна .
7 | 3 Хариулах
Зочин [202.9.46.29] 2024/11/3
Миний ажиглаж байгаагаар америкийн ардчилсан намын ард дайныг дэмждэг, дайн галт зэвсэгт хөрөнгө оруулалт хийдэг сатанууд байдаг юм шиг санагдаж байна.
8 | 9 Хариулах
Зочин [59.153.112.52] 2024/11/3
Oros pizdnuud dandaa neg shaah yumaa mongol hel surchaad. Ardchilsan nam buunii hinaltiih changalah gd bugd nairamdah nam zovshoordgu yumaa
4 | 5 Хариулах
Зочин [202.9.46.29] 2024/11/3
Үнэн шдээ шизо минь
1 | 2 Хариулах
Зочин [66.181.182.155] 2024/11/3
Энэ улсад дайныг санхүүжүүлдэггүй хүн гараасай даа
9 | 5 Хариулах
Чойр [139.99.148.18] 2024/11/3
Голд диггер гарвал ануус доторх, дэлхийн хагарал бутрал замбраагаа алдах бөлгөө
5 | 6 Хариулах
Чойр [139.99.148.18] 2024/11/3
Голд диггерийн хуурамч санал дийлж тэргүүлдэггүй л ёом бол трамп бат ялах бөлгөө
3 | 7 Хариулах
Чойр [139.99.148.18] 2024/11/3
Угаасаа трамп гарч ирж дийп стетүүдийн завхрал, дайныг янзалж цэгцэлэхгүй бол ануусын ирээдүй ч бүрхэг бгаа бөлгөө
9 | 6 Хариулах
Зочин [202.126.89.254] 2024/11/3
THE GREATEST NATION ON EARTH
2 | 5 Хариулах
Чойр [139.99.148.18] 2024/11/3
Вооз
0 | 2 Хариулах
Lol [66.181.160.101] 2024/11/3
Bullshit
0 | 1 Хариулах
Нэргүй [104.35.34.183] 2024/11/3
Их Бртинад консерватив намын дарга хар арьст эмэгтэй сонгогдлоо . 2029 онд энэ эрчээрээ явбал Их Британы анхны эмэгтэй хар арьст ерөнхий сайд болох нь дээ . Англичууд Харрисийг дэмжиж байгаагийн хэлбэр . Энэ удаад Харрис ерөнхийлөгч болно . Мексикийн анхны эмэгтэй ерөнхийлөгч шиг .
7 | 5 Хариулах