Уншиж байна ...
Зураг
Зураг

Аэро Монголиа ХХК Солонгосын BSP-д нэгдлээ

ikon.mn
2024 оны 11 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг
Аэро Монголиа ХХК Солонгосын BSP (Billing and Settlement Plan)-д нэгдэж, БНСУ-ын зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж байна.

Хямд тийзийн бодлого баримталж буй Аэро Монголиа ХХК BSP (Billing and Settlement Plan) Korea-д албан ёсоор нэгдсэнээр Солонгосын зах зээлд илүү өргөн хүрээгээр үйл ажиллагаагаа тэлж байна. Үүний үр дүнд солонгосчууд NAVER, KAKAO T, Interpark зэрэг түгээмэл аяллын платформуудаар дамжуулан Аэро Монголиагийн нислэгийн тийзийг шууд захиалах боломжтой боллоо.

Зорчигчдод бий болох давуу талууд:

  • Аяллын хялбар захиалга – Аэро Монголиа компанийн нислэгийг дэлхийн аль ч агентлагийн сүлжээгээр дамжуулан захиалах боломжтой.
  • Хэрэглэгчийн таашаал – Монгол Улс руу чиглэсэн нислэгийн сонголт нэмэгдэж, олон улсын зорчигчдод ая тухтай захиалга хийх нөхцөл бүрдэнэ.
  • Төлбөрийн найдвартай байдал – BSP систем нь төлбөрийн үйл явцыг төвлөрүүлсэн байдлаар зохицуулж, зорчигчдод найдвартай, шуурхай үйлчилгээг санал болгоно.

Харилцагч байгууллагад бий болох давуу талууд:

  • Борлуулалтын өсөлт – BSP-д нэгдсэнээр Аэро Монголиагийн тийз олон улсын агентуудын сүлжээгээр дамжин борлуулагдаж, харилцагч байгууллагын борлуулалтын хэмжээ нэмэгдэнэ.
  • Санхүүгийн үйл явцын хялбаршуулалт – BSP систем нь санхүүгийн урсгалыг автоматжуулж, төлбөрийн эрсдэлийг бууруулж, тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ.
  • Харилцагчийн итгэлийг нэмэгдүүлэх – BSP-д нэгдсэнээр Аэро Монголиа олон улсын агентлагуудад найдвартай, шинэлэг түнш болж харагдах бөгөөд харилцагч байгууллагууд ч итгэлтэйгээр хамтран ажиллах боломжтой.

Энэхүү алхам нь зөвхөн Аэро Монголиагийн амжилт төдийгүй Монголын агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.