Германы уламжлалт улс төрийн Фридрих-Эбертийн сангийн урилгаар Ноттингемийн их сургуулийн профессор Фернандо Касаль Бертоа Улс төрийн намын санхүүжилтийн талаар хийсэн харьцуулсан судалгааны номоо өнөөдөр танилцууллаа.
Тус судалгаа нь ном болж хэвлэгдсэн бөгөөд өнөөдөр МУИС-ийн төв байрны дугуй заалд профессор Фернандо Касаль Бертоа өөрийнхөө номын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Өнөөдрийн хэлэлцүүлэгт МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, Фридрих Эбертийн сангийн төлөөлөгч, зочид оролцсон юм.
Түүнчлэн ЗХУ-ын задралын дараах буюу Гүрж, Армени, Казахстан, Киргизстан, Монгол зэрэг улсын улс төрийн нам ямар байдлаар явж ирсэн. Энэ нь эргээд улс төрийн намын төлөвшил, тогтолцоонд хэрхэн нөлөөлснийг судалж, бүтээл болгожээ.
Энэ талаар Ноттингемийн их сургуулийн профессор Фернандо Касаль Бертоа "Монгол Улсад улс төрийн намын талаар тодорхой зохицуулалтууд байдаг. 2005 онд анх улс төрийн намын тухай хууль батлагдсан. Гэхдээ тус хууль шинэчлэгдэж 2025 оноос хүчин мөрдөгдөж эхэлнэ.
Би номдоо тухайн хуулийг шинэчлэхээс өмнөх үеийг оруулсан. 2025 оноос улс төрийн намын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээр Монголын улс төрийн нөхцөл байдалд илүү сайн зохицуулалт бий болж эхэлнэ.
Улс төрийн намууд төсвийн хөрөнгийг ашиглаж сонгогчдын саналыг худалдаж авах нөхцөл байдал ихээхэн ажиглагдсан. Мөн ил тод байдал, авлигын асуудал судалгаанаас гарч ирсэн. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд Монголд улс төрийн намын санхүүжилтийн орчин хангалттай сайн байгаагүй" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!