Маргааш билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр. Энэ өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр хэмээн Монгол бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Мөн Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан болон дэлхийн энх тайванд нөлөө үзүүлсэн гадаадын иргэнд Чингис хаан одон олгодог. Энэ жил ерөнхийлөгчийн зарлигаар Чингис хаан одонг Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын найм дахь ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд олгохоор болсон билээ. Тэрбээр өнөөдөр 17:00 цагийн орчимд Монгол Улсад хүрэлцэн иржээ.
Ноён Бан Ги Мүн Чингис хаан одонг хүртэж буй хоёр дахь гадаад иргэн болж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!