Уншиж байна ...

Тэргэнцэртэй хүүхдийн гар утсыг 16-21 насны гурван залуу бүлэглэн дээрэмджээ

Г.Мөрөн, iKon.mn
1 цаг 1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тэргэнцэртэй хүүхдийн гар утсыг бүлэглэн дээрэмдсэн хэрэг бүртгэгджээ.

Тодруулбал Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны аравдугаар сарын 29-ний 22:00 цагийн орчимд “Дугаар тоот байрны орцны үүдэнд тэргэнцэртэй хүүхдийн гар утсыг гурван залуу булаагаад зугтаасан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газраас шуурхай эрэн сурвалжилж, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 16-21 насны гурван иргэнийг камерын тусламжтай олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Иймд иргэд та бүхэн шөнө, оройн цагаар зорчихдоо сонор сэрэмжтэй байх, камерын хяналттай хэсгээр явах, бага насны хүүхэд болон биеэ хамгаалах чадваргүй хүнийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төв