Уншиж байна ...

Оюутан, залуусын ЭМД-ын хамрагдалт 62 хувьтай байна

П.Сайнжаргал, IKON.MN
1 цаг 13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ онд Эрүүл Мэндийн Даатгал (ЭМД)-ын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх 59,317 оюутан байгааг Боловсролын Ерөнхий Газраас мэдээлэв. 

Тэдгээр оюутнаас өнгөрсөн есөн сарын байдлаар 36,808 оюутан буюу 62 хувь нь ЭМД-д хамрагдаад байна.

Тодруулбал 

  • Улаанбаатар хотод 54.7 хувь 
  • Орон нутагт 45.3 хувь 

Энэхүү шимтгэл нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ зайлшгүй шаардлагатай хэн нэгэн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалдаг тул тогтмол төлөхийг уриалав.

зураг